Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүнд хэрэгтэй дөрвөн төрлийн найз: Та ийм найзаа бүү алдаарай


НЭГ. Таны сонсохыг хүсэхгүй байгаа тэр зүйлийг чинь хэлдэг найзЮмыг яг л байгаагаар нь хэлж орхидог найз танд бий юу? Заримдаа бодлогогүй ч юм шиг, байж боломгүй шулуухан ч юм шиг. Хэт эелдэг, тойруу харилцааны нийгэмд хүн үнэнийг сонсох шаардлагатай үед ийм л найзууд орой руу ортол хэлж өгдөг болохоор тэднийг бүү алдаарай. Харилцааны көүч нар ийм зан араншинг “эрс шулуун авир” гэж нэрлэдэг. Энэ төрлийн зан авиртай хүмүүс өөртөө хамаатай гэсэн хүнээсээ юу ч нуух хүсэлгүй байдаг бөгөөд аль болох шулуухан харилцахыг эрхэмлэдэг. Мэдээж шулуун шударга байна гэдэг нь бусдыг өвтгөх, гомдоох үгс хэлнэ гэсэн үг биш. Тиймээс жинхэнэ найз нөхөр бол чамайг бусдын өмнө доромжилж, ичээж буй хүн биш харин алдаагаа засахад туслаж, сонсохыг хүсэхгүй байгаа үгсийг зоригтой хэлж, нүдийг чинь нээж өгч байгаа хүн юм. 

ХОЁР. Хамтдаа инээлддэг найзАливаа зүйлийг хэтэрхий чухалчлан хүлээж авдаггүй, хөөр баярын төлөө л төрсөн мэт найз танд байдаг уу? Ямар нэг хурцадмал байдлыг маш хурдан зөөлрүүлчихдэг, хамт инээлдээд, стрессээ мартаад байж баймаар тийм найз. Инээд бол амьдралд маш чухал зүйл. Баяр баяслыг эрхэмлэдэг хүн урт хугацаандаа эрүүл, дархлаа сайтай, өөрийгөө яаж тайвшруулахаа мэддэг, аливаад сэтгэл ханамжтай, баялаг зан төлөвтэй байдаг. Ийм найз бол алдаж болшгүй эрдэнэ л гэсэн үг. 

ГУРАВ. Өгсөх, уруудахын алинд ч хамт байдаг найзЯмар ч үед хамт байж л байдаг найз. Хэдий шүүмжилж болох нөхцөл байсан ч шүүмжлэхийг яардаггүй, бас алга ташин дэмжээд байдаггүй, сайн муу аль ч үед зүгээр л хамт байж байдаг найз. Ихэнх хүмүүс бусдын сайн, мууг шүүх зуршилтай байдаг л даа. Чи үнэхээр мундаг шүү, чи ёстой бүтэхгүй ээ гээд л... Харин чамайг яаж ч унаж, яаж ч мандаж явсан нэгэн зангаараа л байдаг найз бий бол түүнийг битгий алдаарай. 

ДӨРӨВ. “Тэгье” гэж хэлдэг найзЯмар нэг санаа дэвшүүлэхэд улиг болсон шалтаг хэлэхийн оронд “тэгье л дээ” гэж урамтай нь аргагүй хэлдэг найз бий юу? Энэ бас л цөөн хүнд байдаг ховор чанар. Ийм хүмүүс байгалаасаа өөдрөг хүмүүс байх нь их. Нөгөөтэйгүүр энэ бол бусдын хэрэгцээг ойлгож, тэднийг өөрийн оронд тавьж үзэх чадвар сайтай хүний шинж. Ийм найзтай бол та өөрийгөө маш азтайд тооцоорой. 

Найз бүхэн амьдралд өөр өөр өнгө нэмдэг. Таныг хурцалдаг, илүү сайн нэгэн болоход түлхдэг, өөрийнхөөрөө байхад тусалдаг, хамтдаа хөгжилдөж чаддаг энэ найзууддаа баярлалаа гэж хэлээрэй. Энэ бүхний эцэст та өөрөө эдгээр дөрвөн төрлийн аль нь болохоо, эсвэл ямархуу найз болохоо бодож үзээрэй. Нөхөрлөл бол дан бусдаас авах биш, мөн авсныхаа хэрээр өгөх явдал юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
18
0
4
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Jama 2021.01.16 162.158.186.123

ene nud uwtgusun yadargaatai gif-ee oruulahaa bolildoo shit

0 Хариулах


зочин. 2021.01.10 162.158.167.11

Надад ийм найз бий.Харин би авсныхаа хэрээр өгч чадахгүй л байна.2 найздаа баярлаж явдаг шүү.

0 Хариулах