Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүнд хэцүү цаг үед ажилтнуудаа хэрхэн идэвх санаачилгатай байлгах вэ?


Herbalife Nutrition компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Давид Пеззуллогийн лекцийг хүргэж байна.

Хэдийгээр аливаа компанийн гол тулгуур нь тухайн компанийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ гэж хэлж болох боловч компанийн ажилтнууд ямар ч эргэлзээгүйгээр компанийнхаа цохилох зүрх буюу амин сүнс нь байдаг. Энгийн үед компанийн бүхий л нөөц бололцоог дайчлан ажиллахын тулд компанийн удирдлагууд, хүний нөөц болон мэдээлэл харилцааны зэрэг албад нь ажилтнууд болон бусад хамтрагчидтайгаа харилцаа холбоотой байж цаашдын зорилгоо хуваалцан тэднийг урам зоригтой байлгах нь хамгийн чухал байдаг.

Харин та бидний одоо туулж буй энэ цаг үетэй адил урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдал бий болоход ажилтнууд болон хамтрагчидтайгаа харилцаа холбоотой байх нь мөн чухал асуудал болж байна. Аливаа компани цаашид оршин тогтнохын тулд компанийнхаа амин сүнс, цохилох зүрх болсон ажилтнууд, хамтрагчдаа идэвх санаачлагатай байлгах шаардлагатай. Энэ нь маш ойлгомжтой, энгийн зүйл мэт сонсогдож байгаа боловч идэвх санаачлагыг дээшлүүлэх нь төвөгтэй асуудал бөгөөд үүний тулд маш нарийн төлөвлөгөө, тууштай харилцаа холбоо, идэвхтэй оролцоо, шинэ зүйлийг туршиж үзэх хүсэл сонирхол, маш их хүчин чармайлт зэрэг шаардагдах болно.

Сүүлийн хэдэн жилийн турш олон компанийн өөр өөр удирдлагын багт орж ажиллаж байх хугацаандаа миний хувьд ажилтнуудаа маш сайн идэвхжүүлдэг тогтолцоо олныг харж байсан боловч түүний хажуугаар тийм ч сайнгүй системтэй таарч байсан нь ч цөөнгүй.

Дэлхий даяар 9500 орчим ажилтнуудтай Herbalife Nutrition компанийн хувьд ажилтнуудын идэвх санаачлагыг ойлгож үнэлдэг баг, хамт олон байгаа нь талархууштай зүйл юм. Олон улсын компанийн хувьд бид цагийн зөрүү, матрицын тайлангийн систем, өөр өөр хэл соёл болон нийгэм эдийн засгийн хангамжийг ашиглах ялгаатай боломж, тухайн бүс нутгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг харгалзан үзэх шаардлага тулгараад байна.


COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ

Herbalife Nutrition компани нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчид манай гишүүдээс л өөрсдийн эрүүл амьдралын хэв маягт чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ худалдан авдаг тул бид бизнесээ тасралтгүй явуулах нь нэн чухал юм. Гэсэн ч юу юунаас илүүтэйгээр ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарахын зэрэгцээ бизнесийнхээ тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад анхаарч ажиллах болно. Тиймээс бид бусад компаниудын адил олон ажилтнуудынхаа ажиллах хэв маягийг өөрчлөн гэрээсээ ажиллахыг хүссэн. Харин бусад ажилтнуудын хувьд ажиллах нөхцлийг нь өөрчлөн бусдаас зай барих шаардлагыг мөрдүүлэн ажиллуулж байна. Бидний хувьд огт өөрчлөгдөөгүй нэг зүйл байгаа нь бүх ажилтнуудаа идэвх санаачлагатай байлгах гэсэн бидний хичээл зүтгэл юм.


Бид хэрхэн үүнийг хийсэн бэ?

Бид өөрсдийн арга барил нөөц бололцоондоо дүн шинжилгээ хийж, үүсээд буй нөхцөл байдалд тохирсон ажилтнуудын оролцоог сайжруулах, урам зоригтой ажиллах, баг хамт олон бие биенээ дэмжин ажиллахад нөхцөл бүрдүүлэхийн тулд тодорхой зорилтуудыг өмнөө тавьсан.


Бидний зорилт:

•Хоорондоо дүрсээ харж ярилцах, мөн энэ хэцүү цагт хөгжилтэй байдлаа алдахгүй хадгалахын тулд уулзалт, хурлынхаа дийлэнх хувийг Zoom аппликейшн ашиглан хийж байгаа бөгөөд цаашид ч мөн технологийн дэвшлийг өргөн хэрэглэх

•Ажилтнуудын санал, санаачлагыг тогтмол хүлээн авах

•Албадын хувьд хөгжилтэй байдлаар хамт олонтойгоо харьцах нөхцлөөр хангах

•Дэлхий даяарх чухал төслүүд дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах

•Сурах, мэргэжлийн чиглэлээрээ хөгжих боломжийг ажилтнууддаа олгосон хэвээр байх

•Энгийн үеийн зорилт, төслүүдээ аль болох бүрэн биелүүлэхэд анхаарах, ажилтнуудаа идэвхтэй байлгах

•Гэрээс ажиллаж байгаа ч компанийнхаа соёл, үнэт зүйлсийг үргэлж сануулах

•Бие, сэтгэлээрээ ажилдаа идэвхтэй хандах


Бидний зорилтуудын хэрэгжилт

Манай баг хамт олны хувьд удирдлагынхаа санаа, бодлыг сонсох нь чухал байгааг бид ойлгон долоо хоног бүр виртуал хурлыг хуралдуулж, удирдлагууд мэдээллээ хуваалцан асуултад хариулах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн долоо хоног бүрийн гүйцэтгэх захирлын мэдээллээр манай компанийн гүйцэтгэх захирал Жон Агвуноби өөрийн үзэл бодлоо ажилтнуудтай хуваалцан, компанийн соёл, үнэт зүйлсийг сануулсаар байгаа юм.

Албадын дарга нар хувийн хөгжилтэй зургаа хуваалцах, гэрэл зургийн бяцхан уралдаан явуулах, цаашлаад шилдэг виртуал арын фон зураг шалгаруулах тэмцээн хүртэл зохион байгуулах зэргээр виртуал хурлаа хөгжилтэй байдлаар явуулахаар хичээж байна. Хамт олны найрсаг харилцааг хадгалан авч үлдэхийн тулд виртуал хөгжилдөх цаг зэрэг зугаацаж, хөгжилдөж болох үйл ажиллагаануудыг ч мөн зохион байгуулж байна.

Энэ цаг үед ч мөн ажилтнуудаа ажил мэргэжлийн хувьд үргэлжлүүлэн өсч дэвшиж буйг нь мэдрүүлэхийн тулд бид ажилтнуудаа онлайн сургалтад хамрагдахыг дэмжиж, олон улсын Linked-In-Learning санаачлагыг эхлүүлээд байна. Энэ санаачлагыг цаашид амжилттай явуулах үүднээс бид олон төрлийн урамшууллыг санаачлан, танилцуулсан.

Биеийн эрүүл мэнд бол сэтгэцийн эрүүл мэндтэй яг ижил чухал бөгөөд COVID -19 цар тахлын үед манай ажилтнууд хөл хорионд орох зэргээр олон зүйлээ өөрчлөх шаардлага тулгарсан ч энэ цаг үед ажилтнуудаа бие болон сэтгэлийн хувьд идэвх санаачлагатай байлгах нь бидний чухал зорилт байсан. Тиймээс бид өдөр тутмын виртуал фитнесс дасгалуудыг цацаж эхэлсэн бөгөөд ажилтнууд гэртээ шууд эсвэл ухраан үзэж дасгалаа хийх боломжтой болсон.


Ажилтнуудын санал хамгийн үнэ цэнэтэй

Бидний хэрэгжүүлж буй шинэ санаачлага, хөтөлбөрүүд нь манай ажилтнуудад хэрэг болохгүй л бол бидний хийж буй зүйлс төдийлөн ач холбогдолгүй юм. Ажилтнуудын санал бол энэхүү хөтөлбөрийн салшгүй хэсэг. Арга хэмжээ болгоны дараа бид богино хэмжээний судалгаа авч, ажилтнуудын сэтгэл ханамж болон цаашид хөтөлбөрөө хэрхэн сайжруулах талаар мэдээлэл цуглуулж байна. Түүнчлэн бид The Greenhouse нэртэй олон улсын санал асуулгын форумыг мөн ажиллуулж байна.

Хоёр жилийн өмнө бид манай ажилтнууд компанийнхаа шинэ санаачлагад хувь нэмрээ оруулж болох The Greenhouse нэртэй порталыг анх ажиллуулж эхэлсэн. COVID-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан энэ үед The Greenhouse портал дэлхийн өнцөг булан бүрд байгаа ажилтнууд маань цар тахалтай хэрхэн тэмцэх тухай санал бодлоо хуваалцах гайхалтай талбар болохоор байгааг бид харсан юм. Яг л өмнөх шигээ манай ажилтнууд нэгдэн, нийт 9500 ажилтнуудын дөрөвний нэг нь оролцож нийт 47 шинэ санаа, 32 шилдэг туршлагуудыг бусадтайгаа хуваалцаад байна. Хэд хэдэн гүнзгийрүүлэн судлах шаардлагагүй, маш сайн санаачлагуудыг бид тэр даруй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бусад санаачлагын хувьд компанийн бүх ажилтнуудын саналаар шилдгийг шалгаруулж, тэдгээр шилдэг санаачлагуудыг ч бид мөн хэрэгжүүлэх болно.


Цаашид авч хэрэгжүүлэх алхмууд

Энэ хүнд хэцүү, олон зүйлс өөрчлөгдөж буй цаг үед “This, too, shall pass” буюу “Энэ зүйл ч мөн улиран өнгөрөх болно” гэсэн зүйр үг л үнэхээр тохирно гэж бодож байна. Гэсэн ч бид энэ үйл явдлаас суралцах боломжоо огт алдаж болохгүй. Компанийн удирдлагын хувьд бид аль арга нь тохиромжтой эсвэл тохиромжгүй байсан тухай зөвшилцөж, учирч болзошгүй эрсдэлд бэлдэн өөрчлөгдөхөд бэлэн байх хэрэгтэй. Түүнчлэн юу юунаас илүүтэй компанийн цохилох зүрх, амин сүнс болсон ажилтнуудаа үргэлж анхаарч байх нь чухал юм. Учир нь тэд л компанийг өдөр бүр хөдөлгөх хүч нь болж байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.