Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөнгөн зууш идэхийн 5 давуу тал


Herbalife Nutrition компанийн Дэлхий нийтийн шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрманы зөвлөгөөг хүргэж байна.

Бидний ихэнх нь сүүлийн үед гал тогоо руугаа их явж байна. Бидний их идэж байгаа нь гэртээ байх цаг нэмэгдсэнээс гадна дараах хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, уйдаж, хийх юмгүй болсон, өөрийгөө сатааруулах зүйл хэрэгтэй болсон эсвэл сэтгэлийн тавгүй байдал, сэтгэл хямрал гэх мэт илүү хүнд зүйлтэй тулгарсан ч байж болно. Ямар ч байсан хүмүүс гэртээ байхдаа их иддэг нь нийтлэг зүйл юм. Гэвч энгийн үеэсээ хэт их идсээр байвал эрүүл бус үр дагавруудыг авчирна.

Хөнгөн зуушны дийлэнх нь тослог, элсэн чихэр, давс болон илчлэг өндөртэй байдаг тул хүмүүс биед муу гэж боддог. Коронавирусийн цар тахлаас өмнө эрүүл мэнддээ анхаарал тавьдаг маш олон хэрэглэгч эдгээр төрлийн хөнгөн зуушнаас татгалзаж байсан ч одоо байгаа бүхнийг л нөөцөлж байна. Бидний сонголт хязгаарлагдмал болж байгаа ч хөнгөн зуушны зөв сонголтоо хадгалсан хэвээр байх нь чухал гэдгийг санаарай. Ингэж чадвал эрүүл мэндээ хамгаалж чадна.

Зарим хүмүүс хөнгөн зууш идэхийг маш муу гэж боддог бөгөөд тэр нь “хөнгөн зууш идэх” болон “хөнгөн зууш” гэсэн ойлголтыг адилтган авч үзэж буйтай холбоотой байдаг. Харин миний хувьд хөнгөн зууш идэх тал дээр хатуу байр суурьтай байдаг. Нэг жишээ дурдахад жижиг, шим тэжээлтэй, тэнцвэржүүлсэн хөнгөн зууш нь таныг хоолны хооронд эрч хүчтэй байхад туслах бөгөөд хоолны үеэр хэт их идэхээс сэргийлж чадна. Таны сонгосон хоол шим тэжээлтэй бөгөөд үнэхээр их өлссөн ч эрүүл, хөнгөн зууш идэх зуршлаа хадгалж чадах аваас энэ цар тахлын үед таны санаа зовох зүйлс нэгээр багасаж байна гэсэн үг. Хэрэв та өдрийн турш их идэж буйдаа санаа зовж байгаа бол хөнгөн зуушны тухай дараах 5 зөвлөгөөг хүргэж байна.

Шингэн дутагдсан байж магадгүй

Бидний олонх нь зүгээр л гал тогоо орж, өлсөж буй мэдрэмжээ дарахын тулд ямар нэг зүйл олж иддэг. Гэтэл үнэн хэрэгтээ танд бага зэрэг шингэн дутагдаж, бие тань шүүслэг жимс идэхийг шаардаж байх нь элбэг. Хөнгөн зууш идэхээсээ өмнө нэг аяга ус эсвэл электролиттэй спортын ундаа зэргийг уугаад бага зэрэг хүлээхэд тухайн мэдрэмж тань алга болох эсэхийг туршаад үзээрэй. Эсвэл зүссэн жимс гэх мэт усархаг хөнгөн зууш идсэн ч болно шүү.

Эрүүл хөнгөн зууш нь шим тэжээлтэй хүнс хэрэглэхэд тусална


Олон давтамжтай идэх тусам ногоо, жимс, калциар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг эрүүл хүнсийг өдөр тутмын хоолны дэглэмдээ оруулж хэрэглэхэд илүү хялбар байх болно. Энэ боломжийг ашиглан бага тослогтой уураг (самар, шар буурцгийн уургийн бүтээгдэхүүнүүд, тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт) болон эрүүл нүүрс ус (жимс, ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн гэх мэт) зэргийг хольж эрүүл хөнгөн зууш бэлтгэн идэх зуршилтай болж хэвшихийг хичээгээрэй. Нүүрс ус нь хүний биед хамгийн түрүүнд шингэж, тэр даруйдаа өлсөх мэдрэмжийг дарах бөгөөд уураг нь хөнгөн зуушийг илүү удаан хугацаанд биед үйлчлэхэд тусалдаг.

Хөнгөн зууш нь биеийн болон оюуны эрч хүчийг нэмэгдүүлнэ


Хүн 3-4 цагийн зайтай өлсөх нь хэвийн л үзэгдэл. Та хоол болон хөнгөн зуушаа тогтмол хугацаатай идэх нь цусан дахь сахарын хэмжээг өдрийн турш тогтвортой хадгалахад тустай. Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөх нь таны биеийн болон оюуны эрч хүчийг шавхдаг бөгөөд тогтмол цагт хооллосноор хоолны хооронд цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөөс хамгаалах маш сайн хамгаалалт болно.

Үдээс хойш хөнгөн зууш идэж бай


Үдээс хойш хөнгөн зууш сайтар идэх нь оройн хоолны үеэр хоолны хэмжээгээ тааруулахад тустай. Маш олон хүн өдрийн цагаар хоолныхоо хэмжээг сайн зохицуулж чаддаг боловч орой болж, амарч тайвшрах үе ирэхэд маш их хоол идчихдэг. Үдээс хойш хөнгөн зууш идэх нь оройн хоолоо хасахад маш хялбар болгодог. Өдрийн хоолноос оройн хоолны цаг хүртэл амаргүй байж болох тул уургийн коктейль, жаахан жимстэй хамт нэг аяга аарц, эсвэл илчлэг багатай хөлдөөсөн хоол зэргийг идэх нь илүү дээр сонголт байж болно. Хэрэв оройн хоолны дараа хөнгөн зууш идмээр санагдаж, тэр нь танд асуудал болж байгаа бол оройн хоолны дараа шууд шүдээ угаагаарай. Энэ нь идэхээ зогсоох дохиог тархинд өгөх гайхалтай арга юм.

Хөнгөн зууш идэх зуршлынхаа талаар дахин тунгааж үзээрэй

Хэрэв та амттан, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг илчлэг өндөртэй, эрүүл бус хүнс хэрэглэдэг бол эдгээр өндөр илчлэгтэй хүнс нь жинг тань нэмэгдүүлж, зарим тохиолдолд ямар ч шим тэжээл өгдөггүйг санаарай. Мөн яагаад их идэж байгаа шалтгааныхаа талаар бодож, өлсөхөөс өөр ямар нэг хүчин зүйл байгаа эсэхийг олоорой. Хэрэв та өлсөөгүй ч гэсэн (магадгүй уйдсан, стресстсэн, уурласан эсвэл ядарсан үедээ) хөнгөн зууш идэх хандлагатай байдаг бол энэ нь таны завсарлага авах хэрэгтэй гэсэн дохио байж болох юм. Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах бусад аргуудыг бодож олоорой. Гадуур алхах, найз руугаа залгах, дэвтэртээ тэмдэглэл бичих, эсвэл хэдхэн минут бясалгах гэх мэт. Хэдэн хором завсарлага авах нь та үнэхээр өлссөн байна уу эсвэл үгүй юу гэдгээ сайтар бодох хугацааг танд олгоно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.