UBLife Logo
Боловсрол

Хувь хүний хөгжлийн номуудаас СУДАЛГААТАЙ НОМ сонгохыг санал болгож байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хувь хүний хөгжлийн номуудаас СУДАЛГААТАЙ НОМ сонгохыг санал болгож байна

Уран зохиолын сонгодог бүтээлүүд зохиогчийн олон арван жилийн судалгаа шинжилгээ, эрэл хайгуул дээр үндэслэдэг тул үеийн үед үнэ цэнээ гээдэггүй. Харин хувь хүний хөгжлийн ном сонгохдоо юуг анхаарах вэ? Яагаад заавал мэргэжлийн судалгаатай бүтээлийг илүүд үзэх хэрэгтэй вэ? Мэргэжлийн судалгаатай ном ба хувь хүний амьдралын туршлага бүхий номын ялгааг тоймлон авч үзэцгээе.

1. ХУВЬ ХҮНИЙ НОМИхэнх хувь хүний хөгжлийн номууд зохиогчийн өөрийнх нь амьдралын туршлагад үндэслэсэн, сурч мэдсэнээ зааж зааварлах байдлаар бичигдсэн байдаг. Тиймдээ ч уншихад хялбар ойлгомжтой, урам зориг өгч өдөөсөн, амьдралд ойр дөхөм учир зах зээлд өндөр борлуулалттай байх нь бий. Зөвхөн нэг хүний амьдралд хэрэгжсэн зөвлөгөө 7 тэрбум өөр хоорондоо ялгаатай хүмүүст хэрэгжинэ гэдэг боломжгүй. Ихэвчлэн “баяжих”, ”сэтгэл татах”, ”нууц арга” гэх мэт шууд сонирхохуйц сэдэвтэй учраас борлуулалт ихтэй номууд энд багтана.

Давуу тал:☑ Ойлгомжтой, хялбар үг хэллэгтэй☑ Амьдралд ойр, өрнүүн үйл явдалтай☑ Сонирхолтой, өдөөсөн хэв маягтайСул тал:☑ Зөвхөн зохиогчийн амьдралд тулгуурласан☑ Зарим талаараа хэт нэг талыг баримталсан☑ Субъектив хандлагатай

2. МЭРГЭЖЛИЙН СУДАЛГААТАЙ НОМЗөвхөн туршлагаас гадна мэргэжлийн судалгаа, шинжилгээ, дор хаяж 3 ба түүнээс дээш жил хэрэгжүүлсэн аналитик судалгаа (analytic studies), туршилтын судалгаа (experimental study) зэрэгт үндэслэн бичигдсэн хүний хөгжлийн номууд энэ төрөлд хамаарна. Агуулга ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй тул гарчиг, сэдэв нь онц сонирхолтой биш байж болох ч санал болгож буй зөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр дүнтэй.

Давуу тал:☑ Шинжлэх ухааны үндэслэлтэй☑ Ул суурьтай мэдлэг олгохуйц☑ Бодит жишээ, тоо баримттай☑ Олон жилийн судалгаагаа баяжсанСул тал:☑ Онол, судалгааны үг хэллэгтэй☑ Зах зээлд танигдахгүй өнгөрөх аюултай☑ Зохиогч нь алдартан, түүхэн хүн биш эрдэмтэн, судлаач байх нь элбэг тул тийм ч сонирхол татдаггүй.

Судалгаатай төрлийн хувь хүний хөгжлийн номуудаас жишээ татвал:

The Power of Habit ("Зуршлын хүч") — Чарльз Диккенс

Уг номыг хэдэн зуун эрдэм шинжилгээний, дипломын ажил болон 300 гаруй эрдэмтэн, менежерүүдийн ярилцлага, байгууллагуудын судалгаанд тулгуурлан бичжээ.

Mindset ("Сэтгэлгээ") — Карол Двек

Станфордын Их Сургуулийн сэтгэлзүйн профессорын 20 гаруй жилийн судалгаанд суурилсан, “Амжилтын сэтгэл зүй”-н талаар хийсэн дүн шинжилгээний бүтээл юм.

What if? ("Хэрвээ... тэгвэл") — Рандалл Мунро

НАСА-ийн робот техникч эл номыг бичихдээ сонирхогчдоос ирүүлсэн 1000 гаруй асуултад хариулах байдлаар 300 гаруй эх сурвалж, шинжлэх ухааны бүтээлээс эшлэн уг номыг туурвижээ.

Emotional intelligence ("Сэтгэл хөдлөлийг удирдах ур чадвар") — Даниел Голман

Сэтгэл хөдлөлийн чадвараар докторын зэрэг хамгаалсан багш, судлаачийн эл бүтээлд 27 эрдэм шинжилгээний ажил, 4375 гаруй эшлэл зүүлтийг уг номонд ашиглажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.