Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүний сэтгэцтэй холбоотой, таны мэдэж байвал зохих сонирхолтой 9 баримт


Та бүхэнд сэтгэц мэдрэлтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой баримтыг хүргэж байна. Заримыг нь та дуулаагүй байж мэднэ.

1. Хэн нэгнийг аймшигтай гэмт хэрэг хийсэн гэж өөрт нь итгүүлэхэд ердөө 3 цаг хангалттай.

Заавал хүчилж, айдас мэдрүүлж байж л боломжтой гэж бодож байна уу? Үгүй. Энгийн тайван нөхцөлд, эелдэг ярилцлагын үр дүнд ч энэ боломжтой. Хэсэг судлаачид хэрэв ярилцаж буй хүнийхээ амьдралын хэд хэдэн нарийн ширийн зүйлийг мэдэж байвал түүн дээр үндэслэн бага багаар хуурамч дурсамжийг нэмэн ярьсаар тухайн хүний хэзээ ч туулаагүй амьдралыг өөрт нь бүрэн итгүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Туршилтад орсон хүмүүсийн дийлэнх нь ямар нэгэн зүйл хулгайлж, эсвэл өсвөр насандаа гэмтэл авч байсан гэх мэт хэзээ ч болоогүй үйл явдлууддаа итгэжээ.

2. 21-р зууны энгийн нэгэн сурагч, оюутны мэдэрч байгаа дарамт, айдас, сэтгэл зовнил 1950-иад оны эхэн үеийн сэтгэц мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдийнхтэй ижил түвшинд байна.

Жил ирэх тусам жаахан хүүхэд, залуусын дунд сэтгэц мэдрэлийн өвчин эмгэг улам их тохиолдож, энэ тоо өссөөр л байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий:
 

Бидний амьдралын хэв маяг үүнд хамгийн том нөлөөтэй. Өмнөх үеийг бодвол бид олон ажил сольж хийдэг, сошиал медиаг их ашигладаг, хожуу гэрлэж, ганцаараа илүү их цагийг өнгөрүүлдэг болсон.

Мөн амьдралаас хүсэх зүйл хэтэрхий их болжээ. Төгс сайхан харилцаа, мөнгө төгрөг, байр байшин, унаа тэрэг, дараа нь хувцас хунар гээд нөгөө хүнээсээ хүсэх зүйл ч их болж, яваандаа нийгэм тэр чигтээ байхгүй зүйл рүү улайран тэмцэж, өөрийгөө гээгчдээр дүүрч байна.

Бид илүү олон хар бараан мэдээлэл дунд амьдардаг болсон. Гэмт хэрэг, осол, өвчин, дайн тулаан, хүчирхийлэл, шударга бус явдал гээд энэ дэлхий илүү аюултай газар болж хувирснаас мөн шалтгаалдаг. 

3. Хэрэв хэн нэгэн хүнтэй болзож, хайртайгаа учрахыг хүсвэл нохойгоо аваад гараарай.

Та гадуур болзоонд гарах гэж байна уу? Тийм бол нохойгоо дагуулаад гарахад л хүнтэй танилцаж, дотносох боломж хэд дахин нэмэгддэг гэнэ. Хүмүүс нохойтой явж байгаа хүнд илүү итгэж, тайван мэдрэмж авдаг гэнэ. Бас нохойг эрхлүүлэхийг хүссэнээр эхний алхам тавигдаж болдог гэнэ.

Франц улсад хийсэн нэгэн судалгаагаар охид нохойтой явж байгаа эрчүүдэд утасны дугаараа өгөх нь 3 дахин их байсан гэнэ. Учир нь нохойтой цуг явж байгаа хүнд хүмүүс илүү их итгэдэг.

4. Таны дуртай ямар нэгэн дуу амьдралын тань тодорхой нэг үетэй холбогдсон байх нь элбэг.

Бидний дуртай дуу ямар нэг байдлаар амьдралтай холбоотой байх нь элбэг байдаг. Ямар нэгэн үйл явдал, хүн, газар, үеийг санагдуулсан дуунд бид өөрийн эрхгүй татагддаг байна.

5. Зарим хүн аз жаргалыг мэдрэхээс айдаг.

Жаргалтай байх үед нь ямар нэгэн муу зүйл тохиолдох вий гэж айх айдсаас болоод аз жаргалаас айдаг байна. Ийм хүмүүс өөрсдийгөө интроверт гэж боддог ч үнэндээ жаргалтай байхаас л айдаг байна. 

6. Утсаа алдсанаа мэдэх үеийн цочрол террорист халдлагад өртөх үеийн мэдрэмжтэй дүйцдэг.

Хайртай хүнээ алдах, гай гамшиг тохиолдож, уулзах боломжгүй болох зэрэг нь хүмүүсийн амьдралын маш том уй гашуу хэдий ч утсаа алдах, эсвэл унаанаасаа хоцрох мэдрэмжүүд халдлагад өртөх үеийнхтэй адил гэнэ.

7. Өдрийн тэмдэглэл хөтөлснөөр сэтгэцийн эрүүл мэнд сайжрах боломжтой.

Хэтрүүлэн идэх эсвэл юу ч идэхгүй байх эмгэгээс болж шаналж байгаа хүмүүс ялангуяа тэмдэглэл хөтөлж, бүх зүйлийг бичиж байснаар аажмаар сайн үр дүнд хүрэх боломжтой байна. Бас стрессээс ангижрах боломж олгож, сэтгэлээ уудлахад тусалдаг. Эргээд унших үеийн мэдрэмж танд ирээдүйд маш их тус болж, тухайн үеийн таатай мөч, мартагдсан дурсамж руу аялах гүүр болно.

8. Ямар нэг зүйлийг мартахгүй байхын тулд зурах хэрэгтэй.

Ямар нэгэн зүйлийг зурж үлдээх нь бичих, утсан дээрээ хадгалахаас ч илүү үр дүнтэй. Тэр тусмаа өндөр настай хүмүүст ямар нэгэн зүйлийг зааж өгөх болбол зураг аргыг хэрэглэдэг байна.

9. "Б" төлөвлөгөө гаргах нь эхний төлөвлөгөө бүтэх магадлалыг бууруулдаг.

Ямар нэгэн шинэ зүйл хийх гэж байгаа бол Б, В, Г төлөвлөгөө гаргах хэрэггүй. Та гол зорьсон нэг төлөвлөгөөндөө л бүхнээ зориулах хэрэгтэй гэнэ. Олон сонголт, төлөвлөгөөтэй болсноор бүтэх магадлал буурч эхэлдэг гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
13
1
5
0
7
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.