Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн – 2020” форумыг ЗААВАЛ зорих 5 ШАЛТГААН


Монголын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын хамгийн том арга хэмжээ "Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2020" нөгөөдөр буюу 12 дугаар сарын 1-нд Корпорэйт Конвеншн Цэнтрт болох гэж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн жил бүр "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" форумыг зохион байгуулж байгаа бөгөөд тав дахь удаагаа болж буй уг арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй болж, чухал, сонирхолтой сэдвүүдийг хөндөх онцгой зочдыг урьжээ.  

“Ирээдүйдээ эзэн байя” уриан дор зохион байгуулагдаж буй "Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форумаар тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлохын зэрэгцээ саарал жагсаалт, хүүгийн хязгаар, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвээр салбар хурал, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэрэв та “Хөрөнгө Оруулагч Үндэстэн – 2020” форумыг сонирхож байгаа бол ЗААВАЛ зорих 5 шалтгааныг нэрлэж байна.

“Boom” сэдэв, сонирхолтой хэлэлцүүлэг

Таны сонирхсон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн  "Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2020" форумаар “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл - Бид оройтсон уу?”, “Санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл”, “Блокчэйн технологи ба түүний бодит хэрэглээ”, “Финтек ба санхүүгийн салбарын түйвээлт”, “Бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо”, “Улаанбаатар бизнесийн орчин” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл - Бид оройтсон уу?” хэлэлцүүлэгт оролцох “Ард Лайф” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга "Улс төрчид тэтгэврийн санг төрөөс салгаж болохгүй гэж ярьдаг. Төр гэдэг ойлголт тогтвортой юм шиг мэт боловч манайд дөрвөн жилийн хугацаанд төр засаг тогтмол солигддог. Тэгэхээр ямар дарга гарч ирж, ямар шийдвэр гаргахаас үл хамаарч тэнд хуримтлагдсан мөнгө эрсдэлд орж байна. Тиймээс тэтгэврийн сан хувийн зах зээл рүү орох ёстой, орох орохдоо хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болж орох учиртай. Жишээ нь, Норвегийн тэтгэврийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй, дэлхийн 57 улсад 10,000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Ийм жишгийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг ярих хэрэгтэй" гэсэн юм.  

Салбар салбарын манлайлагчид оролцоно

ЗурагТайлбар



Чуулга уулзалтаар салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаарх мэдээлэл хүргэдэг тул та энд ирснээр хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэлтэй танилцах болно. Жишээлбэл, “Meet the CEO” үеэр “Ард Лайф” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга, Юнител Группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, МУГЖ дуучин, “Хү” хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог, Resident Representative for IFC in Mongolia Rufat Alimardanov,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Гүйцэтгэх захирал Л.Нинжжамц нарын мэдээллийг сонсож, танилцах боломжтой.

Далайцтай, тулхтай мэдээлэл

Та энэхүү чуулганд ирснээр далайцтай, тулхтай мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс олж авах болно. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: "Хүмүүс хөрөнгийн зах зээлд оролцох, хувьцаа авах тухай тодорхой ойлголттой болсон. Тиймдээ ч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Гол асуудал нь яаж хийх вэ гэдэгт байгаа юм. Хувь хүмүүс өөрсдөө хувьцаагаа сонговол алдах эрсдэлтэй. Учир нь, нөгөө талд нь санхүүгийн зах зээлийн үйл явцыг 24 цаг ажиглаж, шинжилж буй мэргэжлийн хүмүүс бий. Ийм учраас л мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан байх шаардлагатай" тухай онцолсон.

Технологийн дэвшилтэй танилцана

Энэ арга хэмжээг зөвхөн Ард Санхүүгийн Нэгдэл-ээс зохион байгуулж байгаа уулзалт гэж харах хэрэггүй юм. Учир нь салбар бүрийн төлөөлөл, манлайлагчид, шийдвэр гаргагчид чухал сэдвүүдээр санаа бодлоо хуваалцахаас гадна санхүү, технологитой холбоотой компаниуд бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хуваалцана.

“Шипи” авч хөрөнгөө өсгөх боломж

Ням гарагт бүтэн өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад та оролцсноор санхүүгийн сахилга бат, тогтолцоо, технологийн боломжууд, шинэ гарц санаачлагуудтай танилцаж мэдээлэл авна. Ингэснээр та 2020 оны санхүүгээ илүү өргөн хүрээнд зохицуулж, хөрөнгөө өсгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн бодлого хаашаа чиглэж, технологи үүнийг нь хэрхэн зохицуулах гэх мэтчилэнгээр алсын хараатай шийдвэр гаргахад туслах бодит “шипи” болох нь гарцаагүй. Үүгээр ч барамгүй Монголын томоохон компаниудын удирдлагатай танилцаж, бүтээгдэхүүн, шинэ санаагаа бодит ажил болгох хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх ч юм бил үү?


"Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форум дээрх сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Дотоод болон гадаадын мэргэжилтэн, судлаачид, салбар бүрийн манлайлагчдыг нэгэн дор цуглуулах тус үйл ажиллагаа 12 сарын 1-нд Корпорэйт Конвеншн Сэнтрт болно. Хэрэв та форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Investornation.mn сайт болон Ard Financial Group фэйсбүүк хуудаст зочлоорой.

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь хаалтаа хийлээ
2
2 цагийн өмнө
"The Conjuring 3: The Devil Made Me Do It" 2020 оны есдүгээр сард гарна
3
3 цагийн өмнө
Финландын хамгийн залуу ерөнхий сайд Санна Марины тухай 5 баримт
санал болгох
1
28 минутын өмнө
Гэрэг: Улаанбаатар ямар үнэтэй вэ?
2
1 цагийн өмнө
Л.Чинбат: Хүнсний салбарын бизнесээс гарахаар шийдлээ
3
2 цагийн өмнө
"The Conjuring 3: The Devil Made Me Do It" 2020 оны есдүгээр сард гарна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.