Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хуучин хотын шинэ амт


Улаанбаатар хотын төв цэгийн хажууханд буюу “Central Tower” төвийн гуравдугаар давхарт “Asiana” зоогийн газар бий. Нээгдээд жил хараахан болоогүй ч энэ газрын цэс япон, монгол, хятад гэхчлэн баялаг сонирхолтойн дотор Монгол өглөөний цай нь яах аргагүй анхаарал татна. Шинэхэн цөцгий, боорцог, шар будаатай сүүтэй цай гээд л яах аргагүй нүүдэлчин монгол айлын өглөөг санагдуулна.

“Asiana” ресторан энэхүү шинэ цэсээр үйлчлээд ердөө хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Өвөрмөц, сонирхолтой энэ санаа магадгүй гадаад жуулчдад илүү сонин санагдах нь дамжиггүй. Гэхдээ сүүтэй цай, ногоотой хуушуур, өрөм, ааруул зэрэг цагаан идээний орц баялаг тул жуулчид тэр бүр зооглож дадах нь эргэлзээтэй. Харин эсрэгээрээ монгол үйлчлүүлэгчид хотын яг төвд, Сүхбаатарын талбай руу харангаа шинэ чанасан сүүтэй цай амталж, гэрийн мэт боорцог, цагаан идээ хүртэх боломжийг энд олгож буй.

Ийнхүү хэлэхийн учир нь тус рестораны эзэмшигч “Mongolian Gourmet & Catering” компани жил гаруйн өмнөөс мал аж, ахуй эрхлэх болжээ. Хэдий амаргүй даваа боловч хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл, найдвартай бэлтгэх үүднээс шинэ төрлийн бизнес эхлүүлж, басхүү Төв аймагт өсгөж буй малаасаа уг өглөөний цайн дахь цагаан идээгээ бэлтгэж байна гэлээ. Цаашлаад компанийн ажилтнууд нь дотооддоо “Илгээлтийн эзэн” хөтөлбөр явуулж уур амьсгалаа сэргээхийн зэрэгцээ мал, ахуйгаа эргэж тойрдог тул тэдний бэлтгэсэн идээ чин сэтгэлийнх байх нь дамжиггүй.

“Asiana” рестораны хамт олны хувьд энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ямагт тэргүүлэгч байж нэг алхмын өмнө явахыг хичээдэг тухай эндэхийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Мөнхсайхан бидэнд хэлсэн юм. Ялангуяа, зоогийн газрын санал болгож буй хоолны цэсийг үргэлж хөгжүүлж, шинэлэг, онцгой, өөр байх нь чухал гэж байв. Тийм ч учраас үйлчлүүлэгчдийн анхааралд хэдийнэ өртсөн Монгол өглөөний цайгаа цаашид улам баяжуулж арвайн гурил, шар тосны орц санал болгохоос гадна зуушинд илүү монголчуудын түгээмэл хэрэглэдэг ногоо, халиар зэргийг хослуулах боломжтой гэлээ.

Монголчуудын хувьд энэ мэт шинэ газар, шинэ төрлийн хоол, үйлчилгээнд сонирхолтой ч нэг хэсэг шуурч байгаад л уйдаж орхидог зантай. Үүнийг ч П.Мөнхсайхан захирал үйлчлүүлэгчид маань хүртэл “нүүдэлчин” зантай гэж хошигнов. Тиймээс нэг удаа ирсэн хүнийг хоёр дахиа ирүүлэхийн тулд хамгийн гол зүйл бол яах аргагүй хоолны чанар, түүнийгээ алдахгүй байх гэсэн юм. Тиймдээ ч “Asiana”-гийн хоол үндсэн чанараа хэзээд хадгалахын дээр ямагт шинэлэг мэт сэтгэгдэл төрүүлж байдаг. Үүнээс гадна зорьж ирдэг хүмүүсийн сэтгэл ханамжид хамгийн чухал зүйл бол яах аргагүй үйлчилгээний чанар. Хэдийгээр энэ талаар олон улсын стандартууд байдаг, “Mongolian Gourmet & Catering” рестораны салбар долоон байгууллага тэр бүрийг мөрдлөг болгодог ч үүнийг амилуулдаг зүйл нь чин сэтгэлээсээ тусалж үйлчлэх зан төлөв гэдгийг П.Мөнхсайхан захирал хэдэнтээ онцолсон. Ширээнд суусан үйлчлүүлэгчийн нүдэн дээр нар тусаад байгааг мэдрэхгүй, дуудахыг хүлээж зогсох нь байж боломгүй зүйл учраас зоогийн газрын үйлчилгээний ажилтнуудын хувьд зөв зан төлөв, бусдад тус болох чинхүү сэтгэл юу юунаас илүү чухал. Хэрэв ийм байж чадвал нэг удаа мөнгө төлсөн зочин дараа дахин ирж дадах нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.25 202.9.44.83

Tansag saihan haragdaj bna ene zun gadaad nzuuda daguuulaad ornoo

0 Хариулах


Зочин 2019.04.23 124.158.124.156

За нэг орж үзнээ..

0 Хариулах