Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хуучнаа дурсахыг хүссэн аялагчдад зориулж 'онгоцны кафе' нээгджээ

Онгоцонд сууна, гэхдээ хаашаа ч нисэхгүй...


Цар тахлын улмаас олон улсад агаарын тээврийн салбар зогсонги байдалд орж, үүнийг дагаад жуулчдын хөл ч татраад байна. Тэгвэл Тайландад хөл хорионд орсон аялагчдад зориулсан 'онгоцны кафе' нээгджээ. Энэ нь Бангкок хотоос хоёр цагийн зайд далайн эрэг дагуу орших Паттайя хотод байх бөгөөд ашиглалтаас гарсан онгоцыг дахин тохижуулж ийнхүү кафе болгосон байна. 

Энд ирсэн хүмүүс дуртай суудалдаа суун кофе уух бөгөөд хуучных шигээ аяллаар явж буй мэт мэдрэмжийг авах нь эл кафег зорих гол шалтгаан болдог гэнэ. 

"Энэ кафен ачаар би нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж, нисэгчийн бүхээгт орж онгоцны ахмад ямар байдгийг мэдэрч үзлээ" гэж 26 настай Типсуда Факсаитонг ярьжээ.

Зарим аялагчид онгоцны хоол онцгүй гэж ярьдаг ч олон сар гэртээ суусан хүмүүс онгоцонд иддэг байсан хоолоо санажээ. Тиймээс Тайландын үндэсний агаарын тээврийн Тай Эйрвэйс компани Бангкокт онгоцны хоолоор үйлчилдэг кафе нээжээ. Онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас өмссөн зөөгчид хоол хүргэдэг нь хүмүүст нисэж яваа мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. 

Дашрамд, Тайланд улс 100 хоногийн турш дотооддоо нэг ч халдвар гаргалгүй, цар тахлыг амжилттай хязгаарлаж байсан ч өнгөрсөн долоо хоногт шинээр нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Хэдийгээр тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудаас цар тахлын эсрэг амжилттай тэмцэж буй улсын тоонд багтаж байгаа ч эдийн засгийн хувьд уналтад ороод байгаа аж. Өнгөрсөн жил тус улс 40 сая жуулчин хүлээн авч байсан юм.

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) 2024 он хүртэл агаарын тээврийн салбар хэвийн байдалдаа эргэж орохгүй гэж таамаглаж байна. 

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.