Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүгээ гар утаснаас "салгахын" тулд Монгол руу аялжээ


Амьдралаа гар утас, сошиал медиагүйгээр төсөөлөхөө больсон өсвөр насныхныг хоромхон зуур дэлгэцээс салгаж, ярилцана гэдэг эцэг эхчүүдийн хувьд хүнд сорилт. Тэгвэл Жэйми Кларк энэ боломжийг эрэлхийлж, хүүтэйгээ Монгол руу аялаад иржээ. 

Кларк бол төрөлхийн адал явдалд дурлагч. Тэрбээр олон жилийн турш цанаар гулгаж, ууланд авчирч, явган аялал хийжээ. Канадын Калгари хотод амьдардаг тэрбээр үргэлж дэлгэц ширтэн суудаг 18 настай хүүгээсээ холбоо тасарсан мэт санагдах болсон гэнэ. Хүүгийнхээ эл байдалд Кларк өөрийгөө буруутгасаар иржээ. Учир нь, тэр хүүгээ багад нь Blackberry утсан дээр хамтдаа тоглоом тоглодог байсан аж. Кларк "Ганц хүн байна уу, эсвэл гэр бүлээрээ ч байна уу ямар нэгэн зүйлд донтсон л бол үүнд эцэг эхчүүд буруутай. Ухаалаг төхөөрөмжүүд гайхалтай ч тэдгээр зүйлс биднийг хянаж байгаа мэт санагддаг болсон" гэж ярьжээ. 

Нэгэн удаа Кларк 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гэр бүлээрээ цанын баазад очсон аж. Интернэтгүй, гар утасны сүлжээ ч барьдаггүй алслагдмал газар байсан тул найзуудаасаа холбоо тасарсан хүү нь тун бухимдалтай байсан гэнэ. "Би хэзээ ч амралтын өдрөө утасгүйгээр өнгөрүүлж байгаагүй. Тийм болохоор надад сонин санагдсан" гэж 18 настай Хобе ярьсан байна. 

Энэ явдлаас үүдэн Кларк үүдэн гар утас, технологийн хэрэглээ гэр бүлийнх нь харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг анзаарч, үүнийг засаж залруулах талаар бодож эхэлжээ. Тэрбээр Монгол орныг мотоциклоор хөндлөн гулд туулахыг олон жилийн турш мөрөөдөж ирсэн тул том болсон хүүгээ дагуулж тал нутгийг зорихоор шийджээ. 

Клар өмнө нь хоёр ч удаа Эверестэд авирч байсан туршлагатай уулчин. Харин Хобе мотокцикл барих эрхээ авч, урт хугацааны хоёр ч аялалд явж байсан боловч аав шигээ ууланд авирч байсан туршлагагүй. Тиймээс Монгол руу аялахын тулд багагүй бэлтгэл хийх шаардлагатай байсан хэмээн Хобе ярьжээ. 

Тэд долоодугаар сарын 28-нд зорьсон газар луугаа нисэж, мотоцикл, морь, тэмээ ээлжлэн унасаар 2200 км замыг туулж, Монгол орноор хөндлөн гулд аялжээ. Тэр хоёр олон гайхалтай зураг татуулж явсан ч гэртээ эргэж ирэх хүртлээ сошиал медиад ямар ч зураг оруулаагүй, утсаа ашиглаагүй гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Утасгүйгээр аялах хэцүү байсан ч энэ хугацаанд аавынхаа талаар илүү ихийг мэдэж авсандаа олзуурхаж байна гэж Хобе ярив. Харин Кларк "Хүүгээ өөр нүдээр харахад энэ аялал тусалсан. Би хүүгээ, хүрмээ үргэлж ширээн дээр тайлж тавьдаг, аяга тавгаа угаадаггүй бяцхан хүү л гэж бодож ирж. Гэтэл цагаа тулахаар бүхнийг хэчнээн сайн зохицуулах, бэрхшээлийг даван гарах чадвартайг нь харлаа" гэжээ. 

Тэд аяллаас олж авсан туршлагаа амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж байна хэмээн ярьсан байна. Мөн технологи хортой, муу гэж бодохоос урьтаж түүнийг өөрт ашигтайгаар зохистой ашиглах сурах хэрэгтэй гэдгийг аав хүү хоёрын хэн хэн нь ухамсарласан гэсэн юм. 

Эцэг эхчүүдийн сошиал медиа, технологийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, мэдлэг олгох зорилготой Common Sense Media байгууллагын ажилтан Каролин Норр "Хүүхэдтэйгээ холбоо тогтоохын тулд заавал дэлхийн нөгөө талыг зорих шаардлагагүй. Харин эцэг эхчүүд гэртээ дэлгэцгүй бүсийг бий болгож сурах хэрэгтэй. Ялангуяа амралтын үеэр" гэжээ.  

Хүүхдүүд томчуудын үйлдлийг дуурайдаг учраас биеэрээ үлгэрлэхийн чухлыг тэрбээр онцолжээ. Тэр "Бид гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрөөх гэж байгаа учраас би утсаа унтрааж байна гэдгээ хүүхдэдээ ил тод хэлж ойлгуулаарай... сошиал медиа л манай хүүхдийн зан авирыг өөрчилж байна гэж ихэнх эцэг эхчүүд санаа зовдог. Үнэндээ зан чанар өөрчлөгдөх нь хүүхдийн хөгжлийн нэг үе шат бөгөөд энэ үед тэд поп соёлд татагдах хандлагатай байдаг. Мэдээж, Tik Tok, Snapchat гэх мэт аппликэйшн, платформууд үүнд нөлөөлж байгаа" гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
18
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ankhbayr 2020.01.02 66.181.161.28

namaig utasnaas salgahiin tuld America ywuulah hun bnuu hahhahha

0 Хариулах