Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүүхдээ аюулгүй өсгөхийн тулд эцэг эхчүүдийн хийж эхлэх ёстой 12 зүйл


Нийгэмд янз бүрийн хар бараан мэдээлэл тархаж, айдас хүйдсээр дүүрэн байгаа энэ цаг үед хүүхдээ багаас нь хэрхэн зөв, аюулгүй өсгөх тухайд хэдэн зөвлөмжийг та бүхэндээ орчуулж, нэмэн дэлгэрүүлж хүргэхээр боллоо. Эдгээр нь тийм ч чухал, том нөлөөгүй мэт санагдаж болох ч бага багаар өөрчлөлт авчирч болох чухал өөрчлөлт, дадал зуршил юм шүү. Хүүхдээ зөв, эрсдэлгүй өсгөхийн тулд эцэг эх бид өөрсдөө нэн түрүүнд хичээл зүтгэл гаргаж хэрэгтэй шүү дээ. Тиймээс та хэрэгтэй зөвлөмжүүдээ тэмдэглээд аваарай.

Illustrations: Jane Massey


1. Хүүхдээ танихгүй хүнтэй болгоомжтой харьцахыг заах.

Хүүхдүүд их гэнэн итгэмтгий тул ямар ч хүнийг дагаад яваад өгөх, хууртах магадлал өндөр. Тиймээс ээж аав, эмээ өвөө, ах эгчээсээ бусад хүнийг дагаж явахгүй байхыг заах нь нэ тэргүүнд хийх зүйл юм. "Ээж аав чинь дуудсан" гэж хэлэхэд ч итгэж магадгүй учир юу ч гэж хэлсэн ээж аавыгаа ирэх хүртэл өөр тийшээ явж болохгүйг анхааруулж байгаарай.

2. Хүүхдээ хоёр нас хүрснээс нь хойш дэргэд нь хувцаслахаас зайлсхийх.

Маш олон хүн хүүхдийнхээ дэргэд нүцгэн байх нь тийм ч том асуудал биш гэж үздэг. Мэдээж хүүхдийг тодорхой насанд хүрсэн үед, бас найз нөхөд шиг нээлттэй харилцаатай үед бол энэ огтхон ч асуудал биш. Гэхдээ хүүхдээ хэтэрхий жаахан байх үед нь дэргэд нь хамаагүй нүцгэн байж болохгүй гэдгийг "Parents.com" сайт дээр онцолжээ. Нүцгэн байх нь энгийн л зүйл, магадгүй том хүмүүсийн, өөр хүмүүсийн дэргэд ч нүцгэн байж болно эсвэл тэр хүн хүүхдийн хажууд нүцгэн байх нь зүгээр гэсэн ойлголт суулгаж магадгүй хэмээн анхааруулдаг байна. Хүүхэд учрыг ойлгодог насанд хүрэх хүртлээ ийм зүйлээс хол байсан нь дээр.

3. Хүүхдээ бусад хүүхдүүдтэй тоглохоор гарахдаа яг хаана, ямар тоглоомоор, яаж тоглож байгааг, юу хийдгийг анзаарах.

Эцэг эхчүүд хүүхдээ гадаа тоглож байгаа гэж бодоод л шууд орхичихдог. Гэхдээ хүүхдүүд хоорондоо яаж тоглож байгааг анзаарах нь зүйтэй. Жаахан хүүхдүүд ч гэсэн буруу тоглоомоор тоглох, нэгнээ дээрэлхэх магадлал маш өндөр байдаг. Үүнээс гадна манайх шиг хот төлөвлөлт муу, аюул осол ихтэй оронд хаана тоглож байгааг нь анзаарах ёстой. 

4. Хүсэхгүй байхад нь аливаад хүчлэх хэрэггүй.

Та хаа нэгтээ зочлох гэж байгаад хүүхдээ дагуулж явахаар боллоо гэж бодъё. Гэтэл хүүхэд чинь хүсэхгүй байвал яах вэ? Тийм бол хүүхдээ заавал дагуулж явах гээд хэрэггүй. Түүнд хэлж болохгүй шалтгаан байж ч мэдэх юм. Эсвэл таны хүүхэд нэг нэгэн хүнтэй маш дотно, байнга очиж уулзахыг хүсдэг болоод салж хагацаж чадахгүй байвал үүн дээр ч мөн анхаарах хэрэгтэй. "Яагаад" гэдгийг олж мэдэх нь чухал. Мэдээж хүн болгоныг хардана гэдэг буруу ч зөн совингоо сонсож, хүүхдийн тань эргэн тойронд байгаа хүмүүсийг маш сайн анзаарах хэрэгтэй.

5. Ааш зангийн өөрчлөлтийг анзаар.

Маш хөдөлгөөнтэй, хөгжилтэй байсан хүүхэд гэнэт ууртай, эсвэл дуугүй болчихсон уу? Тийм бол та олон асуулт асууж, ярилцахдаа бэлдэх хэрэгтэй. Гол нь хүүхэд тань эхэндээ юунд ч хариулахгүй байж мэдэх тул тэвчээртэй байх ёстойг анхааруулж байна.

6. Цаг нь болоход зөв ярилцахдаа бэлд.

Дотно харилцаа, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тухай ярилцахдаа та хүссэн хүсээгүй бэлдэх хэрэгтэй. Нэг л өдөр хүүхдүүд дотно харилцааны тухай гайхаж, асууж, тийм зүйлийн тухай ойлголтыг бага багаар авч эхэлнэ. Тиймээс зөв мэдээлэл, зөв хариулт өгөхдөө бэлдээрэй.

7. Ямар нэгэн кино, нэвтрүүлэг, бичлэг үзэхэд нь өмнө өөрөө шалгаж байх.

Та арай утсаа өгөөд, эсвэл удирдлагаа атгуулаад л орхичихдог юм биш биз? Үзэж байгаа зүйлд нь хяналт тавих ёстой гэдгийг байнга мэдэх шаардлагатай. Нэг хэсэг хүүхэлдэйн киноны дүрээр насанд хүрсэн хүмүүст ч эвгүй санагдахаар зүйл ярьж, хийж, харуулдаг хориотой бичлэг Youtube хуудсаар их тархаж байсан удаатай. Яг үүн шиг хүүхдийн тань үзэж байгаа зүйлд харж, сонсож болохгүй тийм зүйл агуулагдсан байж мэднэ.

8. Зурагт, утас, интернетэд хяналт тавих 

Хүүхдийнхээ хэр их утас, зурагт үзэж байгааг хянадаг, түүгээр ч зогсохгүй ямар сайт, суваг үзэж байгааг харж болдог тохиргоо "Parental Controls" байдаг. Үүнийг та ашиглаад үзээрэй.

9. Хүүхэд тань хэн нэгэн хүний тухай гомдоллож, тэр хүнд дургүй болбол анхаарах хэрэгтэй.

Хүүхдийн үгийг бид тоохгүй өнгөрөх нь элбэг. Үнэндээ тэд үнэнийг хэлж байгааг бид анзаарах хэрэгтэй. Хэн нэгэнд дургүй болчихвол яагаад гэдгийг асууж тодруулах нь зөв юм шүү. Энэ таны хамгийн ойр дотнын хүний тухай байсан ч хамаагүй хүүхдийнхээ хэлэх үгийг сонсоорой.

10. Өөрийн хүрээллийг мэдэрч, анхаарах.

Бид хамгийн дотно, ойр хүмүүстээ бүхнээ хуваалцаж, итгэж орхидог тийм л гэнэн зан гаргах нь их. Гэвч таны хамгийн ихээр итгэдэг хүн ч аймшигтай зүйл хийж болно гэдгийг дотроо санаж явах хэрэгтэй. Хүн болгонд итгэхгүй, хардаж сэрдэж яв гэсэн үг биш л дээ. Зүгээр л тэднийг анхаарч бай. Хэлж байгаа үг, хийж буй үйлдэл, тэдний харц, үзэл бодол, сонирхол... Та жаахан анзаараад үзэхэд л олон зүйлийг мэдэх боломжтой юм шүү.

11. Хүүхдээ хэт их хорьж цагдсанаас болж нийгэмтэй харьцах чадваргүй болгохоос сэрэмжил.

Заримдаа бид хэтэрхий анхаарал тавьснаараа хор хөнөөл хүргэдэг талтай. Хүмүүстэй ярилцахаас ичдэг, санаа зовдог, үзэл бодлоо илэрхийлдэггүй, бие даах чадваргүй болгодог. Тиймээс аливаа зүйлийг тэнцүүлнэ гэдэг өөрөө маш том ухаан юм. 

12. Найз шиг нь бай. 

Аав ээж гэхээрээ л айдаг, юм нуудаг болгож өсгөж болохгүй шүү. Харин ч нандин нууцаа хэлдэг, өдрөө тантай хуваалцдаг тийм дотно, найз шиг болгож өсгөөрэй. Ингэснээр танаас юм нуухгүй, эрсдэлд өртөх магадлал ч бага болно гэсэн үг.


Бид эцэг эх болчихсон, эсвэл хэзээ нэгэн өдөр эцэг эх болох хүмүүс. Тиймээс "Сэтгэлийн шарх насан туршид үргэлжилдэг" гэдгийг санаж хүүхдээ хамгаалан хайрлаж, эрсдэл, болж бүтэхгүй хүмүүсээс хол байлгахыг чадлаараа хичээгээрэй. Хэзээ нэгэн өдөр харамсахгүйн тулд хүүхдэдээ анхаарал халамж тавьж, хариуцлагатай эцэг эх байцгаая!

Үүний тулд та өөрөө ч мөн маш олон чадварт суралцах хэрэгтэй. Тэр тухай танд дараагийн нийтлэлээр мэдээлэл хүргэх болно.

Эх сурвалжууд: Art of Dystopia пэйж, Parents.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
5 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mommy 2020.08.07 172.69.45.135

Mash zuw medeelel baina, olon eej aawuud unshaasai. Mongold etseg ehchuud iimerhuu zuil deer ter bur anhaardaggui yum shg sanagdsn, materiallag zuil deer iluu anhaardag.

0 Хариулах


Зочин 2020.07.22 162.158.7.108

эх сурвалж?

0 Хариулах


Зочин 2020.08.06 172.69.252.149

Bichchihsen baigaam bishu

0 Хариулах