UBLife Logo
Эрүүл мэнд

Хүүхдээ байнга тэврэх нь тэднийг аз жаргалтай нэгэн болж өсөхөд нь нөлөөлдөг

Ub.life
Ub.life
Хүүхдээ байнга тэврэх нь тэднийг аз жаргалтай нэгэн болж өсөхөд нь нөлөөлдөг

Гунисан, бухимдсан, уурласан ямар ч хүнийг ганцхан удаа чин сэтгэлээсээ тэврэхэд л зовлон зүдгүүрийг нь хөнгөлж өгдөг шүү дээ. Харин судлаачид тэврэлтэнд ганцхан тайвшруулахаас илүү их ид шид байдгийг олж нээжээ.  

Ялангуяа тархины холбоос эсүүд нь дөнгөж үүсэж байгаа 0-3 насны бяцхануудыг байнга тэвэрч, хайртайгаа илэрхийлэх нь тэднийг ирээдүйд илүү сэтгэлийн хаттай, аз жаргалтай нэгэн болж өсөхөд нь эерэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдээ тэвэрсэн тэврэлт бүхэн тэднийг ирээдүйд өөрсдийн сэтгэл хөдлөлөө удирдахад сайн нөлөөг үзүүлдэг гэсэн үг. 

Эрдэмтдийн олж тогтоосноор тэврэлт нь аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар окситоцин ялгаруулдаг байна. Цусан дахь окситоцины түвшин нэмэгдэх нь тархины эсийн өсөлтөд ч мөн эерэгээр нөлөөлдөг аж. Харин хүүхдээ хангалттай сайн асарч халамжлахгүй, тэдэнд хайртайгаа илэрхийлэхгүй, өөрийн халуун биеэрээ хүрэлцэхгүй байх нь эдгээр тархины эсийг байгалийн жамаараа өсөхөд нь садаа болдог гэнэ шүү. 

Хүүхэд дөнгөж төрөх үед тэдэнд 50 триллион тархины холбоос эс аль хэдийнэ үүссэн байдаг ба энэ нь Сүүн зам дахь оддыг 100 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээ юм. Эхний нэг жилд энэхүү эсүүдийн холбоос хурдацтайгаар өсдөг бөгөөд 3 нас хүрэх үед нь тархины эсүүдийнх нь тоо хамгийн дээд хэмжээндээ буюу 1000 триллионд хүрдэг байна. 

Хүүхэд өөрийнхөө бяцхан ертөнцөд өрнөж байгаа бүх эерэг үйл явдлуудыг яг л аяга угаагч спонж шиг шингээн авч, тэдгээрийг зөв холбоонд оруулж тархиндаа хадгалдаг. Бид илүү их хүүхдэдээ санаа тавьж тэдэнд хайртайгаа илэрхийлж  байвал тэдний тархины хоорондох эсүүд илүү хөгжиж, хүчирхэгжих болно гэсэн үг юм.

Эцэг эх байна гэдэг нь хүний зүрхийг хөгжүүлэн бий болгох ухаан учраас зайлшгүй тэдний зүрх, тархийг байнгын хөгжүүлж байх ёстой. Тийм ч учраас, бяцхан үрсээ чадах чинээгээрээ олон удаа тэвэрч, тэдэнд хэчнээн их хайртай гэдгээ өдөр бүхэн илэрхийлж байгаарай. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.