Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхдээ эрүүл, идэвхтэй, зугаатай байлгах 20 ЗӨВЛӨГӨӨ


Herbalife Nutrition сангаас зөвлөж байна.

1. Хүүхдийнхээ дархлааг С амин дэмээр дэмжээрэй

Хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд С амин дэмээр баялаг жүрж, бэрсүүт жүрж, гүзээлзгэнэ, бууцай эсвэл брокколиг хоол болон хөнгөн зуушиндаа нэмж оруулаарай.

2. Эрүүл өглөөний хоолоор өдрийг эхлүүлээрэй

Хүүхдэдээ тохирсон хоолны хуваарь гаргаж, өглөөний хоолыг алгасахаас зайлсхийгээрэй. Эрүүл өглөөний хоол нь өдрийг эрүүлээр эхлүүлэхэд шаардлагатай үндсэн шим тэжээлээр хангана.

3. TikTok бүжиг сураарай

Хүүхэдтэйгээ хамт бүжиг сурахад тун тохиромжтой цаг ирсэн байна. Бичлэг хийгээд TikTok дээр тавиарай. Бүжиглэх нь дасгал хийх үеийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, ясыг бэхжүүлэн сэтгэл гутрал болон түгшүүрийг бууруулдаг.

4. Саадууд байршуулаарай

Байшин эсвэл байрандаа саадууд бий болгож тавилгуудаа засаж тавиарай. Мөн оюуны болон биеийн тодорхой сорилтуудыг оруулж хүүхдүүдээ хөдөлгөөнтэй байлгаж, шинэ мэдлэг чадварт сургаарай.

5. Эрүүл хооллолтыг хэвшүүлж, гэр бүлээрээ хамт хоолоо хийгээрэй

Цаг заваа ашиглан хүүхдэдээ сайн шим тэжээл, эрүүл зуршлын талаар ойлгуулахын тулд хоолоо төлөвлөж, бэлтгэж хийхдээ гэр бүлийн бүх гишүүдээ оролцуулаарай.

6. Хоорондын харилцаагаа дэмжихийн тулд хоолоо хамтдаа идээрэй

Гэр бүлээрээ хоолоо идэх нь хүүхдэд бүх цагаа гэртээ өнгөрүүлэх шинэ амьдралын хэмнэлд дасан зохицоход тусална. Түүнчлэн хоолоо хамтдаа идэх нь хооллолтын ухаалаг зуршлуудыг төлөвшүүлэхэд тусалдаг ба энэ нь эргээд гэр бүлийн гишүүн бүр өөрсдийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг болоход нөлөөлнө.

7. Хүүхдүүдээ ном  уншихыг уриалаарай

Гэртээ тусгай номын булан бэлтгэн засаж, хүүхдүүдээ ном уншихад уриалаарай. Мөн хүүхдэдээ сонирхолтой ном олоход нь туслаарай. Уран зөгнөлт, нууцлаг, шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер зэрэг уран зохиолын олон төрөлтэй танилцахад нь туслах хэрэгтэй.

8. Богино долгионы зууханд аягатай жигнэмэг хийгээрэй

"Эммийн гал тогооны хурдан болдог, амттай жоронд бид маш дуртай. Одоо тэгвэл та ч гэсэн түүний жороор хийж үзээрэй!

9. Гэр дотроо майхнаа босгоорой

Аяны хөнжил болон майхнаа гаргаарай. Тэгээд гэр дотроо майхнаа босгож, хөлөгт тоглоом тоглон амттан хийж идээрэй.

10. Гэр бүлийн кино үзэх үдшийг зохион байгуулаарай

Попкорн бэлдээд өөрийн дуртай кинонуудаа сонгоод гэр бүлийнхэнтэйгээ үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Гэр бүлээрээ заавал үзэх 10 киноны жагсаалтад Мэри Поппинс, Гүүнийгийнхэн, Гэртээ ганцаараа, Озын шидтэн, Хөгжмийн аялгуу, Оддын дайн, Жуманжи, Матилда, Вилли Вонка ба шоколадны үйлдвэр, Бяцхан гүнж зэрэг кинонууд багтана.

11. Онлайн музейд ҮНЭГҮЙ зочлоорой

"Нийгмээс тусгаарлах хөдөлгөөн өрнөж байгаатай холбоотойгоор дэлхий даяар олон том музейнүүд түр хугацаанд үүд хаалгаа барьсан. Гэсэн хэдий ч та 1200 гаруй музейд онлайнаар зочилж болно. Google-ийн соёл, урлагийн вебсайтаар зочилж онлайн аяллаа төлөвлөөрэй.

12. Гэртээ “салхинд” гараарай

Хачиртай талх бэлдэж, дэвсгэрээ аваад зочны өрөөндөө “салхинд” гарч болно шүү дээ. Эсвэл хашаандаа ч юмуу, лагерьлуугаа явж ч болох юм.  

13. Ойр дотнын хүмүүстэйгээ Facetime-аар холбогдоорой

Ойр дотнын хэнтэй ч хамаагүй хүүхдээ утсаар яриулж, ямар байгааг нь асуулгаарай. Энэ бол найз нөхөд, хамаатан садангуудтайгаа холбоотой хэвээр байх гайхалтай арга юм.  

14. Зураг эвлүүлээрэй

Энэ хөгжилтэй ажил нь гэр бүлийн гишүүдийн хамтын тоглолтыг сайжруулна.

15. Хүүхдэдээ шатар тоглохыг зааж өгөөрэй

Мемфисийн их сургуулийн судалгаанаас үзэхэд шатар тоглох нь хүүхдийн харааны ой тогтоолт болон төвлөрлийг сайжруулахад тустай.

16. Хүүхдүүдээ эрдэнэсийн эрэлд гаргаарай

Гэртээ 10-20 зүйлс нууж, хүүхдүүдээ өрөө болгоноор хайх даалгавар өгөөрэй. Энэ тоглоом нь таны хүүхдүүдийг хэдэн цагийн турш завгүй, зугаатай байлгана!

17. Цаасаар дүрс урлаарай

Цаасаар дүрс урлах нь анхаарал төвлөрлийг хөгжүүлж, орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хөдөлгөөний эв дүй, тархины үйл ажиллагааг хөгжүүлнэ.

18. Шоколадтай бялуу хийгээрэй

"Tasty-гээс гаргасан бидний дуртай жорын дагуу бялуу хийж үзээрэй.

19. Гэр бүлийн аяллын дурсамжуудаар кино хийгээрэй

Гэр бүлийн аялал, амралтын хэд хэдэн зургийг сонгож аваад iMovie зэрэг программыг ашиглан хэрхэн видео эвлүүлэхийг хүүхдэдээ зааж өгөөрэй!

20. Хамтдаа подкаст сонсоорой

Хүүхдэд зориулагдсан олон подкаст байдаг.  Spotify-д одоогоор байгаа хэдийг сонирхуулбал: “Stories Podcast/Үлгэрийн подкаст”, “Planet Storytime/Үлгэрийн гараг”, “Brains On/Тархиа цэнэглэе”, “But Why/Гэхдээ яагаад”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
16 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
17 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR MAXWELL 2020.06.04 162.158.158.36

Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авах уу, эсвэл бөөр, Биеийн эрхтнүүдээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөр, эсхүл органик бүтээгдэхүүн зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй. Имэйл: [email protected] Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

0 Хариулах