UBLife Logo
Newsfeed

Хүүхдийн гэрийн даалгаврыг амжилттай хийлгэх ШИЛДЭГ 5 АРГА

Ub.life
Ub.life
Хүүхдийн гэрийн даалгаврыг амжилттай хийлгэх ШИЛДЭГ 5 АРГА

Энэ долоо хоногоос сурагчдын хичээл эхэлсэн билээ. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж зарим эцэг эх хүүхэдтэйгээ дайн зарлахаас наагуур юм болдог. Загнаж зандрахаас илүү эвээр ойлгуулах нь үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Албадаж хүчилснээс болоод хүүхэд гэрийн даалгавраа хийхээс улам дургүйцэж айдаг байна. Иймээс хүүхдийнхээ гэрийн даалгаврыг амжилттай хийлгэхэд туслах дараах аргуудыг танилцуулъя.

1.Зорилгыг нь ойлгуулах

Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.

2. Хүүхэдтэйгээ уралдаж тоглох

Өрсөлдөх сэтгэлгээг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгодог. Жишээлбэл, уралдах хэлбэрээр тогловол хүүхэд даалгавраа хурдан шаламгай хийх гэж илүү хичээнэ.

3.Арга барилаа олоход нь туслах

Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх гэх мэт аргуудыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй.Төлөвлүүлж, завсарлуулж амраан аль болох залхаахгүй байхад анхаараарай.

4. Биеэ нь даахад нь туслах

Та хүүхдийнхээ өмнөөс хийж өгөлгүй асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй. Хурдан дуусгахын тулд хийж өгч туслах нь хүүхдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж, цаашид даалгавараа хийхээс улам цааргалах болно.

5.Үргэлж урамшуулж дэмжээрэй

Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсан учраас урмын үг хэлбэл хүүхэд тань дараачийн удаа хичээлээ илүү дуртай хийх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
1
1
0
1
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.