Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхдийнхээ сэтгэлзүйн байдалд анхаарах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг

Хүүхдүүддээ анхаарал хандуулаарай.


Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхдээ байнга ажиглаж, анзаарч байх хэрэгтэйг сэтгэл судлаачид сануулдаг. Гэвч заримдаа хүүхдээ яагаад байгааг ойлгохгүй тийм үе танд ирдэг биз дээ? Сэтгэл зүйчид хандах цаг болсныг, хүүхдийнхээ сэтгэлзүйн байдалд анхаарах болсныг илтгэх 8 шинж тэмдгийг хүргэж байна.

1. Хэт хариу үйлдэл үзүүлэх (Overreact)

10 болон түүнээс доош насны хүүхдээс гарч буй хэт хариу үйлдэл үзүүлэх зан авир нь сэтгэл зовнилын шинж тэмдэг байх магадлалтайг АНУ-ын Хүүхдийн оюун ухааны институтээс зарласан байдаг. Хүүхэд дотроо нууж буй мэдрэмжээ хэт хариу үйлдлээр харуулдаг. Тэдний санааг зовоож буй ямар нэгэн асуудлаас болоод хүүхэд дотроо байгаа мэдрэмжийг хэт хүчтэйгээр гаргах нь байдаг. Хүүхдийн сэтгэл зүйч энэ тохиолдолд хүүхдүүдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, орчин тойрноо мэдэрч, дотроо нууж байгаа зүйлээ гаргаж ярихад сургадаг байна. Үүнийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, ойлголцсоноор мөн хийх боломжтой.

2. Байнгын уур уцаар 

Жаахан хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд нь уцаарлаж, уйлж, өшиглөх гэх зэргийг мэдэрч, харж байсан байх. Гэвч уур уцаартай, ширүүн байдал удаан үргэлжлэх нь санаа зовоосон асуудал юм. Байнга бүдүүлэг, уцаартай байж янз бүрийн авир гаргах нь сэтгэл зовнил, тэр ч бүү хэл ADHD буюу "Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх" эмгэгийн шинж тэмдэг байж мэдэх юм. ADHD тухай нийтлэлийг ЭНД дарж уншаарай. Хүүхдийнхээ уур уцаарын шалтгаан, түүнийг өдөөж буй зүйлсийг танин мэдэх нь чухал.

3. Урт хугацааны гунигтай, стресстэй байдал

Хэрэв хүүхэд байнгын гунигтай, дүнсгэр байдалтай байвал юунаас болж байгааг нь олж мэдэхийн тулд маш гүн ухаж, судлах хэрэгтэй болно. Тэднийг юу гуниглуулаад байгааг асуух нь хамгийн эхний арга. Гэр орондоо, хамт байгаа хүмүүс, суралцаж буй газартаа гээд орчин тойрондоо аятай байж чадахгүй байгаа хүүхдүүдийг мэргэжлийн хүнд аваачиж үзүүлэх нь зөв сонголт юм. Хэрэв энэ байдал арилахгүй үргэлжилбэл магадгүй OCD буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгээс үүдсэн байж болох юм.

4. Гэнэт сурлага муудаж, хичээлдээ дургүй болох 

Анхаарал сул байгаагаас, эсвэл хандуулах боломжгүй байгаагаас уг асуудал гарч болно. Зарим тохиолдолд энэ нь гэр бүлийн асуудал хүүхэд нөлөөлснөөс эсвэл сургууль дээр дээрэлхүүлж, таагүй мэдрэмж авснаас болдог. Хамгийн түрүүнд ангийн багштай нь уулзаж, ярилцаж үзэх хэрэгтэй.

5. Ганцаараа байхыг илүүд үзэх 

Мэдээж ямар ч үед хүн болгонд ганцаараа байх, хүмүүсээс хол нам гүмд байх хүсэл төрөлгүй яах вэ. Гэвч энэ байдал тэдний хувьд байнгын зүйл болж хувирвал яах вэ? Хүүхэд нийгэмтэй харьцаж эхэлсэн цагаасаа эхлээд л зогсолтгүй хөдөлгөөн, үйл явдал дунд ордог. Найз нөхдөө, өдөр болсон явдлаа ярьж, тоглохоор яарах гэх мэт. Гэвч зүгээр л ганцаараа байж, хэнтэй ч нийлдэггүй хүүхдүүд бас бий. Хамгийн түрүүнд багштай нь ярилцаж үзэх хэрэгтэй бөгөөд байнга тийм байдаг бол ярилцаж үзэх хэрэгтэй.

6. Анхаарал төвлөрөх чадваргүй болох

Маш олон хүүхэд өдөр, шөнийн алинд ч юм бодож, төсөөлөл дундаа амьдрах үе байдаг. Гэвч тэд хичээлээ хийж, аливаад суралцах, анхаарах цаг заавал гаргадаг. Харин та хүүхдээ маш сайн анхаарч харж байх хэрэгтэй. Таны хүүхэд томоотой суухгүй, анхаарлаа амархан алдаж, суралцахад хэцүү болж байвал энэ тал дээр ажиллах хэрэг гарна. Уншиж бичих чадварын бэрхшээлтэй эсвэл ADHD байх магадлалтай эсэхийг мэргэжлийн хүнээр шалгуулахад ч буруудахгүй юм.

7. Аливааг хэтрүүлэн бодож, ямар нэг үйлдлийг дахин давтан хийхийг шаардах

Энэ байдал хүүхдийн өсөлт хөгжлийн үед тохиолдож болох энгийн зүйлүүд ч хэрэв хэт их давтагдаж байнга аливаа зүйлийг дахин дахин хийхийг шаардаж, бүх зүйлд маш их санаа зовж, өөрийн гэсэн дүрмийг бий болгоод байвал анхаарах хэрэгтэй. Энэ OCD буюу у аливааг хэтрүүлэн бодох,тархинаас ямар нэг үйлдлийг дахин давтан хийхийг шаардан албадах эмгэгийн байх шинж тэмдэг байж мэднэ. 

8. Нойрны хэм алдагдах

Зөв цагт унтаж, хангалттай нойр авах нь хүүхдэд хамгийн чухал. Харин хангалттай нойр авч чадахгүй, сайн амарч чадахгүй байх нь тархины хөгжилд, өдөр тутмын амьдралд нь маш их нөлөө үзүүлдэг. Хэрэв унтахад асуудалтай болж, шөнө дунд байнга сэрэх, нойргүйдэх шинж тэмдэг илэрч байвал сэтгэл зүйчтэй уулзсан нь зөв.  

Эх сурвалж: Brightside.me / Illustrations: Инна Гревцева 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
22 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
6
0
0
3
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.20 172.69.252.139

Dandaa heregtei medeelel ogdog <3

0 Хариулах