Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар таны мэдэх ёстой 20 зүйл


Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш. Зарим хүмүүс “Би хааяа нэг суран бүсээр ороолгуулж л байсан, тэглээ гээд муудсан юм алга" гэж ярьдаг. Хэрвээ та хүүхдийг зодож шийтгэх нь байж болно гэдэгтэй ямар нэг байдлаар санал нийлдэг бол энэхүү нийтлэлийг уншаад таны бодол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээр хэсэг 

– Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл зүйч Г.Отгонцэцэг: Хүчирхийлэгчээс хүчирхийлэгч бий болдог. 

1. 2013 онд хэвлэгдсэн “Үе хоорондын хүчирхийлэлтэй хүмүүжлийн хэлбэрийг таслан зогсоох нь” судалгаа нь 22 жил үргэлжилсэн ба 500 гэр бүлийн 3 үеийн эцэг эхчүүд дээр судалгаа хийжээ. Судалгааны үр дүн яг таамаглаж байснаар зодож шийтгүүлж, хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдүүд том болоод мөн л өөрийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүчирхийлэлтэй хүмүүжлийн хэлбэрийг сонгох нь түгээмэл байжээ.

2. Хүн ууртай үедээ хүүхдээ цохихдоо уурлаагүй үеэсээ 5 дахин илүү хүчтэй цохидог. Бид ууртай үедээ хэр их өвтгөж байгаагаа ч мэддэггүй.

3. Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхдийн дархлаа муу байдаг. Хүүхэд нас биед хүрээд стресс, түгшүүрээс үүдсэн бие махбодын өвчлөлүүд болох зүрх судасны өвчлөл, ходоодны өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй.

4. Хүүхдийг зодож шийтгэх бүрт биеийг нь өвтгөхөөс гадна тархийг нь гэмтээж байдаг. Тархины мэдрэлийн эсийн холбоо хэдий чинээ их байна төдий чинээгээр хүүхдийн тархины хөгжилд сайн байдаг. Гэтэл байнгын хүчирхийлэл айдастай орчинд өсөж буй хүүхдийн тархины мэдрэлийн эс эсрэгээрээ маш бага холбогддог. Та хүүхдээ айлгаад л байвал таны хүүхдийн тархины хөгжил удааширсаар л байх болно.


5. Хүүхдийг зодож шийтгэх бүрт тархины айдсын төв буюу амигдала идэвхжиж стрессийн даавар ялгарч байдаг. Стрессийн даавар нь тархины чухал хэсэг болох духны урд хэсгийн үйл ажиллагааг доголдуулдаг нь тогтоогдсон. Духны урд хэсэг нь хариуцлагатайгаар шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө удирдах, зориудаар анхаарлаа төвлөрүүлэх гэсэн амьдралд маш чухал гурван ур чадварыг хариуцдаг.

6. Хүүхдийн тархи стрессд маш эмзэг. Стрессд өртөх байдал нь насанд хүрэгчийнхээс 10 дахин илүү байдаг.

7. Стресс олон төрлийн сэтгэцийн эмгэгийн суурь шалтгаан болдог. Мөн хүүхдийг гол стрессдүүлдэг хүчин зүйл бол хүчирхийлэл, айдастай орчин юм.

Рокфеллерийн их сургуулийн нейросайнс судлаач Рассел Ромео нь стресс хүүхэд, өсвөр насныхны тархины бүтцэд хэрхэн өөрчлөлт оруулдгийг олон жил судалсан. Түүний английн алдартай The Scientist сэтгүүлд 2007 онд өгсөн ярилцлагад – “хүн дээр туршилт хийж болохгүй учир хүний тархитай хамгийн ижлээр нь хархан дээр туршилт хийдэг. Ингэхдээ хоёр бүлэг  хархыг нэгийг нь зориудаар хүнд хэцүү нөхцөлд амьдруулж, биеийг нь өвтгөж, өлсгөж, хөдөлгөөнийг нь хорьж байсан бол нөгөө хархыг аль болох халамжилж, шим тэжээлтэй хоол өгч, биеийг нь өвтгөөгүй. 

Ингээд өдөр бүр стрессийн даавар буюу кортизолын хэмжээг үздэг байсан. Стресстэй, хүчирхийлэлтэй орчинд байсан хархнууд мэдээж илүү өндөр кортизол ялгарч байсан. Нялх хархнууд тайвширч, хэвийн байдалдаа орох гэж насанд хүрсэн харх нараас 2-3 дахин урт хугацаа зарцуулж байжээ. Энэ хэвээр хэсэг хугацаа өнгөрсний дараа нялхаасаа стрессдсэн хархнуудын тархинд өөрчлөлт орж, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцдаг гипогампус агшиж, анхаарал төвлөрөл, өөрийн удирдлагыг хариуцдаг урд тархи мөн агшсан (агшсан гэдэг нь эсүүдийн холбоос багасаж, эсүүд үхсэн). Эсрэгээрээ айдсын тархи болох амигдала илүү томорсон. Энэ бол сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр зэргийн үед илэрдэг тархины өөрчлөлт юм. Ингээд стресс бүх төрлийн сэтгэцийн эмгэгийн суурь шалтгаан байж болно гэж дүгнэсэн”.


8. Багадаа зодож шийтгүүлж байсан хүн сэтгэл зүйн гэмтэл буюу трауматай болох эрсдэл өндөр. Траума нь хүүхдийг ирээдүйд амжилттай бие хүн болоход, сайн аав ээж болоход, сайн эхнэр, нөхөр болоход нь сөргөөр нөлөөлж байдаг.

9. Зодож шийтгүүлдэг хүүхэд зан төлөвийн хувьд түрэмгий болдог. Зан үйлийн онолд хүүхэд даган дуурайж суралцдаг гэж үздэг.  Хүүхдээ ямар хүн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна вэ? Та хүүхдээ чанга дуугаар орилж загнах, биед нь гар хүрэх бүрт таны гаргаж буй үйлдлийг хүүхэд тархиндаа загвар болгон хадгалсаар байдаг.

10. Хүүхдийг айлгаж, зодож хүмүүжүүлснээр хатуу чанга хүн болгох бус. Асуудлаас зугтдаг, бусдад итгэдэггүй бие хүнийг төлөвшүүлдэг.



Хоёрдугаар хэсэг

Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Ч. Мөнгөнтуяа: Тэгвэл хүүхдээ хэрхэн эерэгээр хүмүүжүүлэх вэ?


11. Сүүлийн 30 жилийн турш хүүхдийн хүмүүжлийн талаар хийгдсэн олон зуун судалгааны үр дүнг нэгтгэвэл дараах хоёр үндсэн дүгнэлтийг хийж болно. Үүнд:

  • Хүүхэд хайр халамж, элэгсэг дотно харилцаатай уур амьсгалд амьдрах шаардлагатай байдаг.
  • Хүүхдийг удирдан чиглүүлж, учирлан ойлгуулвал аливаа зүйлийг илүү сайн сурдаг. 

12. Хүүхдийн санаа бодол таныхаас эрс өөр байсан ч түүнийг нь чин сэтгэлээсээ хүндэтгэх хэрэгтэй. Энэ хүндэтгэл нь хожим хүүхдийн тань насан туршийн сайхан  дурсамж, сайн үлгэр дууриалал, бэрхшээл тулгарах бүрт түших тулгуур нь болох болно.


13. Хүүхэд асуудлыг шийдвэрлэхдээ зөрчлийн бус эерэг аргаар шийдвэрлэж сурснаар, эерэг сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай болдог.  

14. Хүүхэдтэйгээ эерэг аргаар харилцсанаар хүүхдийн тань тархины бодож, учир шалтгааныг эргэцүүлэх төвүүд идэвхтэй хөгждөг. Ингэснээр хүүхэд тань аливаад сэтгэл хөдлөлөөр биш ухаалагаар, бодож тунгааж шийдвэр гаргадаг бие хүн болж төлөвшинө.

15. Стрессийг зөв зохицуулах чадварт суралцана.  Бага насандаа авсан далд стрессүүд нь архаг стресст хүргэдэг. Харин эцэг эхтэйгээ ойр дотно харилцаатай бол өөртөө тулгарсан асуудлаа тэдэнтэйгээ ярьж зөвлөлдөн, бэрхшээлийг амжилттай шийдвэрлэж чаддаг болно. Асуудлыг даван туулах чадвар сууснаар бага стрессдэж, эсхүл зохицуулж сурна.


16. Эцэг эх, асран хамгаалагчаасаа хүүхдүүд өөрсдийг нь хайрладаг, үнэлдэг, хүндэлдэг гэдгийг мэдэрснээр тэд бие махбодийн хувьд эрүүл дархлаа сайтай, амархан өвчлөмтгий биш болдог.  

17. Хүүхдүүд сэтгэл санааны хувьд аюулгүй байдлыг мэдрэх бүр өөртөө итгэлтэй, өөрийнхөө алсын зорилгыг тодорхойлж, зорилгынхоо төлөө “ажиллах” чадвартай болдог.

18. Хэрэв хүүхэд аюулгүй орчинд суралцвал тархинд шинийг сурч мэдэх олон холбоосыг үүсгэх бөгөөд суралцах явц нь баяр жаргалтай байж, сурлагын амжилт сайжирдаг.


19. Өөрийг нь хувь хүний хувьд ялгаатай, үнэ цэнэтэй гэж өсгөсөн үед хүүхэд өөрийн давуу тал, онцгой зан чанарыг олж харж чаддаг, бий болгодог.

20. Таны тавьж буй шаардлагыг  хүүхэд тань хэрхэн ойлгож, хүлээн авч байгааг мэдэх хэрэгтэй. Ингэснээр ойлголцлын зөрүү багасах юм.


Хүүхдийг Ивээх Сангаас ЖАЙКА-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ХАЙРААР ҮЛГЭРЛЭЕ аяныг 2020 оны 7 сарын 10-аас эхлэн зохион байгуулж байна. Эцэг эхчүүдийг хүүхдээ хүмүүжүүлэхдээ шийтгэлийн бус аргыг хэрэглэх, ингэснээр хүүхдээ сэтгэл зүй болоод бие бялдрын ямар нэгэн гэмтэлгүй хүнийг бий болгон өсгөж хүмүүжүүлж чадна.

Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байя!
#хайраарүлгэрлэе

Иллюстрэйшн: Rocio Bonilla & アボガド6

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
11 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.11 172.69.252.149

Eron huuhedtei bolhoos umnu eornhii oilgolt avaad huuhedtei bolson deeree

0 Хариулах


ZOchin 2020.08.10 172.69.252.137

zaluu eej aavuud unshaasai

0 Хариулах


Зочин 2020.08.10 162.158.7.182

zodood bdaggui ch changa duugaar orilj zagnah, muuhai harah n bas huchirhiilliin 1 helber yum shuu.

0 Хариулах


Зочин 2020.08.09 172.69.252.139

Wow uneheer heregtei medeelel bn. Etseg ehchuud maani unshaad uzeerei.

0 Хариулах