Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай сэтгэл судлаачдын 10 ЗӨВЛӨГӨӨ


Энэ сарын эхээр Сэтгэл судлалын үндэсний төвөөс "Эцэг эх байх нь хамгийн чухал мэргэжил" сэдэвт лекцийг зохион байгуулсан. Энэ үеэр хүүхэдтэйгээ хэрхэн, яаж харилцах талаар мэдээлэл өгсөн юм. Сэтгэл судлаачдын өгсөн 10 зөвлөгөөг хүргэж байна.

Та хүүхдээ сэтгэл, мэдрэмжээ нээлттэй илэрхийлэхэд нь дэмжээрэй. Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань таны ая талд нийцүүлэхийн тулд өөрийн үнэн байдлаа далдалж, таныг хуурна. Харамсалтай нь өөрийгөө хуураад зогсохгүй өөрийн “Би”-гээ алдаж эхэлдэг.

Хүүхэд тань танаас айж, эмээдэг байх хэрэгтэй. Гэхдээ таны сүр хүч, сэтгэл хөдлөлөөс биш шүү. Та хүүхэдтэйгээ дотно холбоо үүсгэх нь чухал.


Хүүхэд тань таны өөрийн дураар шийдсэн биш гэр бүлийн бүх гишүүний хамт хэлэлцэж баталсан дүрмэнд захирагдаж өсөх хэрэгтэй. дүрмэнд захирагдаж өссөн хүүхэд нийгэмшилд амархан дасан зохицож, үүргээ ухамсарладаг.

Хүүхэд тань өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө дуртай нэгэн байх хэрэгтэй. Та хүүхдээ  хэн нэгэнтэй харьцуулдаг уу? Өөрийнх нь чадахгүй зүйлийг хэлж сануулдаг уу?  Хүүхэд тань өөрийнхөө бие эрхтэнд дургүйгээ илэрхийлэхэд нь үл тоодог бол түүнийг тоож, сонсох нэгнийн хайж эхэлдэг.

Хүүхэд тань хөдөлмөрийн хуваарьт үүрэг хүлээж, түүндээ тохирсон хариуцлагаа ухамсарлаж, сайн хийсэн бол сайшаагдаж, тааруу үр дүн үзүүлсэн бол шийтгэл авдаг байх ёстой. Насанд нь тохирсон, бодитой шийтгэл байх ёстойг анхаараарай. Жишээлбэл, wifi, датагаа хаалгах, 3 долоо хоног кинонд явах эрхээ хасуулах гэх мэт шийтгэ байж болох юм.

Хүүхдээ бага байгаа юм чинь гэж бүү бод. Тэд бүхнийг мэддэг бас мэдэрдэг.


Ноомой, унжгар, дэндүү их сэтгэл хөдлөлтэй, гомдомтгой байлаа гээд хүүхэд тань  сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн үг биш юм. Энэ зүгээр л тэдний онцлог. Яг л алим хэзээ ч нэг ижил хэмжээ, радиустай байдаггүйтэй адил. Онцлогийг нь мэдэрсэн бол түүнд нь тохирох арга барилаа олох хэрэгтэй.


Хүүхэд тань хэн нэгэнд ухаан санаагаа алдтал дурлаж, түүнээс нь өөр хэн ч хэрэггүй мэт аашилж болно. Шохоорхол төдий гэж бодон тоохгүй байж болохгүй шүү. Тэдний тархинд ялгарах даавар нь хайрыг тэгж хүлээж авахад хүргэж буй хэрэг. Хаягдаж гансарсан байвал аль болох хамт байхыг хичээгээрэй. Харин одоо март, ахиад нэгэн олдож л таараа гэх нь тун бурууг санаарай. Мөн найзуудыг нь гэртээ урьж, элэгсэг харилцаарай. Энэ нь тэдэнд таныг арай өөрөөр олж харах нэг боломж шүү.

Өсвөр насан дээрээ хүүхэд аливаад донтох нь амархан. Учир нь өнөө л тархи, мэдрэлийн тогтолцооны ажиллагаатай холбоотой. Түүнээс биш аав нь, ээж нь ийм байсан юм гэхчлэн хандах нь оновчтой биш. Хамгийн гол нь хүүхэд  тань үнэнээ л хэлдэг байх чухал. Юу ч болсон бай та л түүнд хамгийн түрүүнд бодогддог бол та супер аав, ээж. Эсрэгээрээ танаас нуугаад байгаа бол та ааж, ээжийн үүргээ биелүүлэхгүй байна гэж ойлгоорой.


Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож, хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, хүч чадалтай, эрмүүн байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Түүнийг ойлгодог, сонсдог, юу болох, болохгүйг аядуу тайван, ухаалгаар хэлдэг зөвлөгөөгөөр л дутдаг.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
2
2024.04.11
Мөрөөдөл биелүүлэхэд туслах манифестийн аргууд
3
2024.04.11
Сонжоо: Та яг одоо бал цаас аваад юу ч хамаагүй зураад үз
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.