Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхэдтэйгээ хэрхэн сексийн талаар ярилцах вэ?


Хүүхдүүд ухаан орж эхэлмэгц сониуч, хачирхалтай, инээдтэй асуултуудаар томчуудыг "булж" эхэлдэг. Хүүхэдтэйгээ ярихад санаа зовмоор, тайлбарлахад бэрх сэдвүүдийн нэг бол яах аргагүй секс. Гэлээ гээд энэ сэдвийг алгасах нь тийм ч ухаалаг сонголт биш юм. Хэрэв эцэг эхчүүд түрүүлж хүүхдэдээ үнэн, зөв мэдээллийг өгөхгүй л бол өөр бусад хүмүүс, үеийнхэн нь, сошиал медиа, интернэт энэ үүргийг гүйцэтгэх болно. 

Аль болох эртнээс эхэл, одооноос байсан ч болно

Хүүхдэдээ бэлгийн боловсрол олгохын тулд заавал сексийн тухай ярианаас эхлэх албагүй. Мөн эрт байх тусам танд энэ сэдвээр ярихад хялбар байх болно. Ядаж л "Би хаанаас төрсөн юм бэ" гэдэг асуултад "Ээжийнхээ гэдэснээс" гэж хариулахгүй байхаас бүх зүйл эхэлнэ.   

Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй шодой, үтрээ, үрийн шингэн, өндгөн эс гэх мэт ойлголтын талаар ярих нь шилжилтийн нас руу дөхөж буй 10-13 насныхантай ярьснаас хавьгүй хялбар байдаг. Ийнхүү хүүхэдтэйгээ эртнээс ярилцаж, хэн хэн нь ичиж, санаа зовохгүй болсон цагт "гол сэдэв" рүүгээ орох нь зөв юм. Томчууд энэ талаар огт ярьдаггүйгээс болж хүүхэд бэлгийн амьдралтай холбоотой зүйлсийг "хориотой" сэдэв гэж ойлгох нь түгээмэл. 

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сексийн талаар ярихын тулд хангалттай том болохыг нь хүлээж цаг алддаг. Гэтэл ээж аавууд дөнгөж энэ талаар ярьж эхлэхэд хүүхэд нь аль хэдийн тэрнээс илүүг мэдчихсэн байдаг.

Таны хүүхэд одоо хэдэн настай вэ гэдгээс хамаарч ярилцах сэдвүүд харилцан адилгүй байна. Тухайлбал, та хоёр настай хүүхдэдээ бэлэг эрхтнүүдийнх нь нэрийг зөв зааж өгч болно. 3-4 настай хүүхдэд хүүхэд хаанаас төрдгийг, 5-6 настайд нь хүүхэд хэрхэн бүрэлдэж бий болдгийг тайлбарлаж өгөх нь зохимжтой юм. 

Ярилцахаасаа өмнө сэдвээ судал

Хүүхэдтэйгээ секс, хүйс, бэлгийн бойжилт, сарын тэмдэг гэх мэт сэдвийн талаар ярилцах ёстой гэдгийг ойлгох нь нэг хэрэг. Нүүр тулж суугаад тэдэнтэй ярилцана гэдэг тусдаа асуудал. Хэрэв та хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол дараах эх сурвалжийг санал болгоё. 

Amaze сайт нь бэлгийн бойжилт, сексийн амьдрал, аюулгүй харилцаа, жирэмслэлт гэх мэт төрөл бүрийн сэдвийн хүрээнд эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулсан контент хүргэдэг, ашгийн бус байгууллага юм. Сайтад орж буй бүх мэдээлэл 3+, 5+, 7+, 10+, 13+, асран хамгаалагчдад гэсэн ангилалтай байдаг. Тухайлбал:

Жижиг ярианаас эхэл, өөр сэдвүүдийн талаар ярилцах боломжийг эрэлхийл 

Хүүхэдтэйгээ өдөр тутам ярилцаж, санаа бодлоо нээлттэй хуваалцдаггүй бол нэг л өдөр сексийн холбогдолтой яриа өрнүүлнэ гэдэг амаргүй шүү дээ. Тиймээс бусад сэдвээр ч гэсэн чөлөөтэй яриа өрнүүлдэг болох нь чухал юм. Жишээ нь, тоглоомын талбай дээр нэг хүүхэд бусадтайгаа муухай харьцаж байвал тэгш байдал, гадуурхалын эсрэг зогсох тухайд ярилцаж болно. Дэлхий дахинд болж буй үйл явдал, сошиал медиа, телевизийн мэдээ, ном зэргийг ашиглан эмэгтэйчүүдийн эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт төрөл бүрийн сэдвийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж яагаад болохгүй гэж? Хүүхэд мэдээлэлтэй болохын хэрээр тэдэнтэй нүүр тулсан яриа өрнүүлэхэд дөхөм болдог. 

Хүүхэд тань том болохын хэрээр сэдвээ өргөжүүл

Хүүхэд том болохын хэрээр томчууд ч сэдвээ гүнзгийрүүлэх хэрэгтэй. Жишээ нь, аюулгүй бэлгийн харилцаа, хүйсийн болон бэлгийн чиг баримжаа гэх мэт. Гэхдээ өсвөр үе, шилжилтийн насныхан эцэг эхээсээ аливаа зүйлийн талаар асуух, ярилцах нь багасдаг тул томчуудын зүгээс илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдгийг санаарай. Хүүгээ, охиноо нэг л өдөр энэ тухай асууна гэж найдсаны хэрэггүй. Энэ насныхан ихэвчлэн найз нөхөд, бусад эх сурвалжуудаас мэдээлэл авахыг илүүд үздэг тулд асуудал даамжрахаас өмнө өөрөө түрүүлж алхам хийгээрэй. 

Эх сурвалж: Lifehacker

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.