Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хувцсанд хүйс байдаггүйг батлахын тулд 4 жилийн турш банзал, өндөр өсгийт өмсчээ


Өдгөө 61 настай Марк Брайан хүмүүсийн хувцсанд тогтоосон хэвшмэл ойлголтыг халахын тулд өвөрмөц бөгөөд тууштай байдлаар тэмцэж байна. Роботын инженер мэргэжилтэй тэрбээр эхнэрийн хамт Германд ажиллаж амьдардаг, гурван хүүхэдтэй жирийн нэг эцэг аж. Брайан дөрвөн жилийн өмнөөс бариу банзал, өндөр өсгийтэй гутал өмсөх болж, өдөр тутмын хувцаслалтаа markbryan911 гэх инстаграм хуудсандаа оруулдаг болжээ. Тэрбээр инстаграмын танилцуулга хэсэгтээ өөрийгөө "Эсрэг хүйстнээ сонирхдог, гэрлэсэн, аз жаргалтай эр" хэмээн тодорхойлжээ. 

Тэрбээр бариу банзал, өндөр өсгийт өмсдөг эмэгтэйчүүдийн хүч чадлыг үргэлж биширдэг, бас тэдэнтэй адилхан хувцаслахаас эмээгээгүй учраас ийм сонголт хийсэн гэж BoredPanda сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Брайан ажил, гэр, олон нийтийн газраар явахдаа ийнхүү эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хувцас өмсөж эхэлснээс хойш хүмүүс түүний хүйсийн болон бэлгийн чиг баримжааг асуух болсон гэнэ. 

"Би ихэнхдээ та нарын асуудал биш гэж хүмүүст хэлдэг. Заримдаа эсрэг хүйстнээ сонирхдог жирийн л нэг эр хүн гэдгээ учирладаг" гэж тэрбээр ярьжээ. 

Эрчүүд түүний хувцаслалт, бэлгийн чиг баримжааны талаар асуухад Брайан "Банзал өмссөн нь яагаад миний бэлгийн чиг баримжааны илэрхийлэл болно гэж бодсон юм бэ", "Хэрэв би өмд өмссөн байвал надаас яг адилхан асуулт асуух уу", "Та банзал, өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүдээс бас ингэж асуух уу" хэмээн тэднээс зөрүүлж асуудаг гэжээ. 

Тэрбээр гэр бүлдээ "Аав нь зүгээр л банзал, өсгийтэй гутал өмсөх дуртай. Намайг гей эсвэл бэлгийн чиг баримжааны тал дээр өөр гэж санаа зовох шаардлагагүй" гэдгийг тайлбарлаж хэлсэн бөгөөд эхнэр, хүүхдүүд нь ч эерэгээр хүлээн авч, дэмжжээ. 

Брайан ажилдаа анх удаа банзал өмсөж очихдоо бага зэрэг санаа зовж байсан ч хүмүүсийн олонх нь түүний өмссөн хувцсанд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгааг анзаарчээ. 

"Хувцсанд хүйс байхгүй гэж би боддог. Би эрэгтэй хүний өмд, банзал, өндөр өсгийт өмссөн байлаа ч энэ нь миний хувьд тухайн хүний хүйсийг илэрхийлэхгүй" гэдгийг тэр онцолсон байна.

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
14
34
1
0
3
4
10

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.