Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад улс Австралийн нүүрсэнд хориг тавив уу

Австралийн нүүрсэнд үнэхээр хориг тавьсан бол энэ нь зах зээлд том нөлөө үзүүлнэ.


"Хятад улс зүүн хойд бүс нутгийн хэд хэдэн том боомтдоо хүлээн авах Австралийн нүүрсэнд хязгаар тогтоосон бололтой" гэж ОХУ-ын ТАСС агентлаг мэдээллээ. Өнгөрсөн жил Зүүн өмнөд хэсгийн боомтууд мөн ийм хязгаарлалт зарлаж байсан билээ.

Австралийн үндэсний ABC телевизийн мэдээлснээр энэ хоригийн улмаас нүүрс ачсан хэдэн арван хөлөг онгоц ачаагаа буулгах аргагүй зогсож байгаа аж. Тус улсын Байгалийн нөөцийн зөвлөлийн тэргүүн Таня Констебл ABC-д ярилцлага өгөхдөө "Маш тодорхой бус байдал үүсээд байна. Манай нүүрсний экспорт эрхлэгчид яг ямар хязгаар тавигдсан, хэзээ энэ хориг цуцлагдах талаар ямар ч мэдээлэлгүй байна" гэж хэлжээ. Учир нь Хятадын Далянь боомтын захиргаа Засгийн газраас ямар ч хориг тавих захирамж ирээгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Гаалийн газрын мэдээгээр 2018 онд Хятад улс Австралиас 281,2 сая тонн нүүрс авсан нь 2017 оныхоос 3,9 хувь өссөн үзүүлэлт байлаа.

"Alphabulk" ангентлагийн шинжээчид Хятадын энэ арга хэмжээг Huawei компанийг тойрсон АНУ, Хятадын худалдааны дайны уршиг гэж үзэж байна. Австрали улс тус компанийн харилцаа, холбооны тоног төхөөрөмжид хориг тавиад байгаа билээ.

Австралийн нүүрсэнд үнэхээр хориг тавьсан бол энэ нь зах зээлд том нөлөө үзүүлнэ. Тус улс Хятадад хамгийн их нүүрс нийлүүлдэг орон бөгөөд урд хөршийн нүүрсний зах зээлийн 45 хувийг эзэлдэг. Харин Монгол 40 хувийг эзэлдэг байна.
"Clarkson"-ы Ази тивийг хариуцсан захирал М.Роу энэ талаар "Австралиас нүүрс авахаа болих нь Хятадад өөрт нь ашиггүй. Нэгдүгээрт, Австралийн нүүрсний импорт Хятадын гадаад худалдааны тэнцвэрийг хадгалахад тустай. Хоёрдугаарт, Австралийн нүүрсний ачаар Хятадын уурхайд гардаг осол сүүлийн жилүүдэд эрс буурсан. Австрали бол Хятадын  худалдааны сайн түншээс гадна АНУ-ын холбоотон. Ямар нэг компаниас болж, Австралийг хашраах гэж оролдох нь Америкийг өдөж байгаатай адил хэрэг. Харин АНУ-тай хийх худалдааны гэрээнд Австралийг хөзрийн нэг мод болгон ашиглаж байх магадлалтай" гэж дүгнэсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.