Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад виртуал дэлгүүрүүд цэцэглэж байна


Коронавирусийн цар тахлаас үүдэн дэлхийн олон оронд дэлгүүр, худалдааны төвүүд хаалгаа бариад байна. Тэгвэл хятадууд виртуал дэлгүүрийн тусламжтайгаар худалдан авалтаа төвөггүй хийх болжээ. Тухайлбал, Хятадын Гуанжоу хотын K11 сүлжээ худалдааны төв хоёрдугаар сарын сүүлээр виртуал дэлгүүрийнхээ бета хувилбарыг танилцуулж, гуравдугаар сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийгээд байна. Хэрэглэгчид 360 градусын панорама аялал хийн K11 худалдааны төвийн 46 брэнд дэлгүүрээр зочлох боломжтойгоос гадна харж буй бүтээгдэхүүнээ шууд худалдан авч болох гэнэ. 

K11 худалдааны төвийн виртуал дэлгүүрээр нэг сарын дотор 200 мянган хүн зочилсон гэж Гуанжоу хотын хэвлэл мэдээлжээ.

Lego, DJI, GoPro, Sonos брэндүүд ч мөн адил виртуал дэлгүүрээр дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ худалдаж эхэлжээ. Харин виртуалаар шууд худалдан авалт хийх боломж бүтээгдэхүүний онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. Жишээ нь, Lego брэндийн ихэнх тоглоомыг виртуалаар үзэж, худалдан авах боломжтой бол хувцас зэрэг бүтээгдэхүүний хувьд энэ нь төдийлөн тохиромжтой сонголт биш гэжээ.

Виртуал дэлгүүр 'хэсэхийн' тулд ердөө л WeChat дээрээ мини програм суулгахад хангалттай аж. 

Виртуал дэлгүүрийн үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх эсэх нь цар тахлын цаашдын явц, хүмүүсийн худалдан авалт хийх зуршилтай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Онлайн худалдааны компаниуд өмнө нь виртуал дэлгүүрийг туршиж байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй билээ. Тухайлбал, Алибаба 2016 онд  Buy+, Амазон 2018 онд VR kiosks виртуал дэлгүүрийг тус тус танилцуулж байсан юм. 


Эх сурвалж: Abacus News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
11 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
11 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.