Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хятадын дизайнерууд энгийн иргэдэд зориулсан хамгаалалтын хувцасны цуглуулга гаргажээ

Тахлын үеийн загварын чиг хандлага


Саяхан Гвинет Пэлтроу, Ким Кардашян зэрэг алдартнууд загварлаг маск зүүсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьжээ. Мөн супер модель Наоми Кэмпбелл нислэгийн үеэр хэрхэн аюулгүй байдлаа хангаж, вирусийн халдвараас хамгаалдаг тухайгаа хуваалцсан юм. Энэ мэтчилэн олны танил алдартнууд, сошиал нөлөөлөгчид тахлын үеэр загварлаг төдийгүй аюулгүй байх арга замыг эрэлхийлж байна. 

Тансаг зэрэглэлийн загварын брэндүүд халдварт өвчний үед зүүхэд тохиромжтой маск, нүдний шил худалдаанд гаргаж байгаа бол Их Британийн Татлер сайт тахлын үеэр хэрхэн загварлаг байдлаа хадгалах талаар нийтлэл оруулжээ. 

Тэгвэл Хятадын загвар зохион бүтээгчид коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн цагаас загварлаг хамгаалалтын хувцасны эрэлт нэмэгдэж буйг анзаарчээ. Хэрэглэгчид JBNY хувцасны брэндийн хуучин загвар болох толгойг бүхэлд нь бүрхсэн битүү загвартай куртик, хүрмүүдийг ихээр худалдан авч байсан аж.

Зах зээлд нэгэнт эрэлт үүссэн тул Kefang хэмээх мэргэжлийн хувцасны судалгааны хүрээлэнгийн захирал, дизайнер Лю Вэй шинэ загварын цуглуулга гаргажээ. Эдгээр нь амьсгалахад төвөг болдоггүйгээс гадна халдвараас хамгаалах зориулалттай материал, технологиор хийгджээ. 

"Ухань дахь эмнэлгийн ажилтнууд маш нимгэн, нэхмэл бус материалаар хийсэн хамгаалалтын хувцастай байхыг харсан юм. Амьсгалахад бэрх хамгаалалтын хувцсыг тайлахад тэдний хөлс асгарч байсан. Тиймээс бид өөрсдийн хийсэн хувцсаа Ухань хотын эмнэлгийн ажилтнууд, өвчтэй гэр бүлийнхнээ асарч буй хүмүүст илгээсэн. Мөн төрийн өмчит Poly Group үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд манайхаас хувцас худалдан авч ажилчиддаа тараасан. Одоо бид нисэх онгоц, галт тэрэг зэрэг тээврийн салбарын ажилтнууд, олон хүнтэй газраар явж ажиллах шаардлагатай хүмүүсийг хамгаалалтын хувцсаар хангахыг зорьж байна" хэмээн тэрбээр ярьжээ.  

Дизайнер Лю Вэй

Гурван өөр загвар бүхий улаан, цагаан, цэнхэр өнгөний сонголттой тус цуглуулга нь эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцасны стандартад нийцсэн ба ус, нян бактери, тоос шорооны хамгаалалттай материалаар хийгджээ. Хамгаалалтын хувцсыг өмсөж маск, бээлий, нүдний шил зүүсэн байхад хүний биеийн ил гарах хэсгүүд бүхэлдээ халхлагдах аж. Нэг загвар нь 200 юань (14 доллар)-ийн үнэтэй бол нөгөө хоёр нь 100 юанийн үнэтэй бөгөөд угааж цэвэрлээд дахин өмсөх боломжтой, хөнгөхөн, авсаархан гэж Лю Вэй ярьжээ. 

Kefang мэргэжлийн хувцасны судалгааны хүрээлэн нь галын түймэр, цэрэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн хамгаалалтын хувцас үйлдвэрлэдэг Хятадын тэргүүлэгч компани юм. 2016 онд тус компани Свото брэндтэй хамтран 8 өөр салбарын мэргэжилтнүүдэд зориулж 150 орчим төрлийн хамгаалалтын хувцасны цуглуулгыг гаргаж байжээ. Тухайн үед зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулж үйлдвэрлэж байсан бол энэ удаагийн коронавирусийн дэгдэлтээс үүдэн энгийн иргэдийн дунд ч хамгаалалтын хувцасны эрэлт нэмэгджээ. 

Олон дахин зүүх боломжтой маск

Тэгвэл Германы загвар зохион бүтээгч Катрин Фон Ренберг торгон материалаар олон дахин зүүж болох маск бүтээжээ. "Би Тайванийн загвар зохион бүтээгч Софи Хонгтой 20 гаруй жилийн өмнө Парист танилцаж, энэ тусгай даавууны талаар мэдэж авч байлаа. Тэр бол уг байгальд ээлтэй материалыг анхлан ашигласан загвар зохион бүтээгчдийн нэг. Би энэ материалыг ашиглаж минималист загвартай маск хийсэн" хэмээн тэрбээр ярьжээ. 

Эх сурвалж: South China Morning Post 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.