Диснейн кинонуудыг хуруу даран хүлээдэг фэнүүдэд яг тохирох "мөрөөдлийн ажил"-ыг тус компаниа зарлажээ. Тодруулбал, 30 хоногт Диснейн кино, шоу нэвтрүүлгүүдээс 30 контентыг сонгож үзээд 1000 долларын цалин авах ажлын байранд таван хүн шалгаруулж авахаар болсон байна. Түүнчлэн шалгарсан хүмүүс Disney+ видео стримингийн үйлчилгээг бүтэн жил ашиглах эрх хүртэхээс гадна Диснейн гарын бэлгүүдийг хүлээж авах гэнэ.
Уг ажлын байранд 18-аас дээш настай, АНУ-ын иргэн эсвэл, тус улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй хүмүүс өргөдлөө илгээх боломжтой юм байна. Мөн өргөдлийн форумд өөрийнхөө дуртай Диснейн аль нэг бүтээлд ревью бичих шаардлагатай гэжээ. Өргөдлийг арван нэгдүгээр сарын 7 хүртэл хүлээж авах бөгөөд сонгогдсон хүмүүс арван нэгдүгээр сарын 12-оос 30 хоногийн "аяллаа" эхлүүлэх аж.
Сонирхуулахад, Дисней компани Netflix, Hulu зэрэг видео стримингийн үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөхөөр арванэгдүгээр сараас Disney+ үйлчилгээг нэвтрүүлж байгаа ба сарын 7 долларын хураамжтай юм байна.
Эх сурвалж: Digital Trends