Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кино үзэх нь хэл сурах хамгийн шилдэг арга гэдгийг батлах 6 зүйл


Кино үзэх нь гадаад хэл сурах хамгийн хөгжилтэй, зугаатай аргуудын нэг. Сэтгэхүйн хэл шинжлэлийн Макс Планк институтээс гадаад хэл сурч буй оюутнуудын дунд хийсэн судалгаанаас үзэхэд ердийн байдлаар хичээлээ үзэхийн зэрэгцээ хадмалтай кино тогтмол үзсэн оюутнуудын хэлний мэдлэг эрс сайжирсан үр дүн гарчээ.

Мөн судалгаанаас гол ажиглагдсан зүйл нь тухайн сурч буй гадаад хэлийг унших, сонсох үйлдлийг зэрэг хийхэд хүний фонетик буюу авиазүйн ойлгоцод онц сайн нөлөөлж байв. Мөн үгсийн бичигдэх байдал, холбоо хамаарал, дуудлага зэрэг ч хялбар нүдлэгдэнэ. Кино үзэнгээ хэл сурахын давуу тал олон бий.

1. Онолын биш амьдрал дээрх яриа, хэллэгийг сурна

Англи хэлний дүрмүүд, онолыг мэдлэгийг сайн сурсан ч амьдрал дээрээ төдий л сайн ашиглаж чаддаггүй шүү дээ. Харин кино бол өдөр тутам хэрэглэгддэг энгийн үг, өгүүлбэрээр дүүрэн. Та төрөлхийн англи хэлтэй хүн хэрхэн ярьдагийг сурч авна.

2. Унших хурд сайжирч, чихний бөглөөс арилна

Хэл анхлан суралцагсдад гадаад хэлний өдөр тутам хэлэгддэг энгийн үгс хүртэл чихэнд баригдахгүй, хурдан хэлээд өнгөрч байгаа мэт санагддаг. Тиймээс кинон дээр хэлж байгаа үгсийг уншихын хамт цэвэр тод яриаг сонссоноор таны унших, сонсох хурд сайжирна.

3. Үгийн сан тэлнэ

Өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгддэг 100-200 үгийн жагсаалтыг цааснаас шууд цээжилж байхаар кинон дээрх амьд харилцаан дундаас харж, сонсож цээжлэх нь хавьгүй үр дүнтэй. Өдөр тутмын харилцаанд түгээмэл хэрэглэгддэг үгсийг та нэг киноноос хэд хэдэн удаагийн давтамжтай сонсох боломжтой.

Зөвлөгөө: Шинэ үгийг дахин давтан сонсож, тод чангаар дуурайж дуудаарай. Тухайн үгийг цээжлэхийн хамтаар таны дуудлага мөн зүгширнэ.

4. Үг, өгүүлбэрийн бүтэц, дүрэм, дараалал нь нүдлэгдэнэ


Үйл үгийн хувирал, байрлал, цагийн хувирал болон өвөрмөц хэллэг зэрэг махчлан цээжлэх, ойлгоход төвөгтэй зүйлсийг та кинон дундаас тогтмол харсаар хар аяндаа нүдлэгдэх болно. Энэ яг л бид зарим монгол үгийн зөв бичгийн дүрмийг сайн тайлбарлаж, мэдэхгүй ч байнга уншиж, хэрэглэсээр байгаад зүгээр л зөв гэдгийг нь тогтоочихсон байдагтай адилхан.

5. Кинон дээрх зурган дүрслэл нь үг, хэллэгийн утгыг бүр ч ойлгомжтой болгодог


Зураг 1000 үгийг илэрхийлдэг бол кино хэдэн саяыг илэрхийлнэ. Шинэ үгийг уншингаа, чихээрээ дуудлагыг сонсож, нүдээрээ үйл явдлыг харах нь үг тогтооход маш нэмэртэй, ялангуяа тухайн үг, хэлц хэллэгийг ямар нөхцөл, орчинд хэрэглэж байгааг анзаарна.

6. Үндсэн болон нутгийн аялгаас суралцана


Үг сайн мэддэг ч хазгай хэллэгтэй, чихний бөглөөс гараагүй байвал тун харамсалтай. Тухайн хэлээр ярьдаг улсад очиж, хэллэгээ засаж, чихээ онгойлгох боломж тэр бүр гардаггүй бол энэ боломжийг та киноноос авч болно. Сонсгол сайжруулах алтан боломжуудын нэг.

Эцэст нь бидэнд тулгардаг багахан асуудал бол хүссэн киногоо дуу дүрсний өндөр чанартайгаар, хадмалтайгаар олж үзэх байдаг шүү дээ. Бидний зүгээс уншигчидтайгаа хуваалцахад кино үзэнгээ англи хэлээ сайжруулах хамгийн хялбар шийдэл SkyGO-д байдаг юм билээ. SkyGO-ийн гадаад кинонуудын хэл болон хадмалыг хүссэнээрээ өөрчлөн үзэх боломжтой нь бидэнд их том давуу тал санагдсан. Тухайлбал англи эсвэл монгол хэлээр, хадмалтай болон хадмалгүйгээр өөртөө тохируулаад л үзчихнэ. 


Бүр англи хэлээ сайжруулахад хамгийн тохиромжтой кинонуудыг багтаасан “Movie+English” гэсэн кино цэс ч байдаг. Тус цэсэд “Harry Potter”, “Twilight”, “The Hobbit”, “Pirates of the Caribbean” зэрэг бидний хайртай олон цуврал бүтээлүүд 7, 7 хоногоор нэмэгдэх бөгөөд үнэгүй байршина гэдгийг онцгойлон тэмдэглэе.
 
Та www.skygo.mn веб хуудсаар зочлох, эсвэл SkyGO аппликэйшнийг татаж авснаар л хүссэн киноныхоо хэлийг өөрчлөөд үзэж болох нь. Англи хэлний зугаатай аялалд тань амжилт хүсье.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
16
1
1
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.