Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кино үзэхдээ уйлдаг хүмүүс хүчирхэг байдгийг батлах 6 баримт


Та хамгийн сүүлд ямар кино үзэхдээ үйл явдалд нь орж, уяран уйлсан бэ? Хүүхэд байхаасаа бид “Араатны хаан арслан” дээр Муфаса үхэхэд Симбаг өрөвдөн уйлж, том болоод сэтгэл дэнслэм хайрын түүх, хүмүүсийн амьдрал тэмцлийг үзэж уяран, "Pursuit of Happiness" дээрх аав хүү хоёрыг хайрлаж, эзнээ тууштай хүлээсэн Хачи нохойг энэрэн, түүхийн донсолгоонд өртсөн еврейчүүдийг өрөвдөн уйлсан нь олон. 

Гэсэн хэдий ч хүмүүс кино үзэхдээ аль болох сэтгэл хөдлөлөө барьж, нулимсаа нуун суухыг илүүд үздэг. Уйлж буйгаа бусдад харуулахаас ичиж, сул дорой мэт харагдах вий гэсэн айдас бидний сэтгэхүйд жин дардаг талтай. 

Гэтэл үнэндээ уйлах нь муу зүйл биш гэдгийг Клермонтын их сургуулийн нейроэкономист Пол Закын хийсэн судалгаа харуулж байна. Түүнийхээр кино үзэж уйлах нь сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдах чадвартай, бэрхшээл тулгарахад хүчтэй сөрж чаддаг хүний шинж гэнэ. Үүнийг дараах баримтууд батлах аж. 

1.Тэдний тархинд окситоцин их ялгардаг 

Энэхүү даавар нь хүний тархинд мэдрэлийн хөөрөл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх ба аливаа сэтгэл хөдлөм нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлэх гол хариуцлагыг энэ ‘нөхөр’ хүлээнэ. Окситоцин ялгарахад бид үзэж буй зүйлээ мэдрэмжээр тусган, мэдрэмжээ эерэг үйлдэл болгодог онцлогтой. Тиймээс энэ даавар биднийг гадаад ертөнцийг хүлээн авах мэдрэмж өндөртэй байж, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэхэд тусалдаг байх нь. Кино үзэж уйлагчид маань окситоцин өндөртэй хүмүүс аж. 

2. Тэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айдаггүй

Кинон дундуур уйлахаасаа эмээдэггүй хүмүүс нулимсаа нуудаг бусдыгаа бодвол сэтгэл зүйн хувьд хүчтэй байдаг. Өөрт төрж буй үнэн мэдрэмжээ илэрхийлэх зоригтой тэдэнд шүүмжлүүлж, шоолуулах болов уу гэх айдас төрдөггүй. Закын өгүүлснээр бусдыг ойлгон хайрлах зөн өндөр байх нь хүнд зөв гэсэн зүйлдээ бат зогсох хүч өгдөг гэнэ.

3. Нулимсны 'хүчийг' мэддэг

Судалгаанд онцолсноор энэ төрлийн хүмүүс нулимсны ‘эдгээх хүч чадлыг’ сайтар мэддэг гэнэ. Уйлах нь хүмүүсийг дотоод сэтгэлээ нээж, хоорондоо холбогдох сувгийг нээж өгдөг бөгөөд эргэн тойрны сайн, муу үйл явдлууд дунд өөрийгөө алдахгүй байх сэтгэл хөдлөлийн баримжааг төрүүлж өгдөг сайн талтай ажээ. 

4. Тэд амьдралын донсолгоонд тэнцвэр алдахгүй байх чадалтай

Кинонд уярамхай хүмүүсийн амьдралдаа хэвшүүлсэн байдаг нэг сайн чанар нь ямар ч хүнд хэцүү нөхцөлд нэг хормын завсарлага авч тайвшран, тунгаан бодох орон зай өөртөө гаргаж чаддагт оршино.  Энэ нь тэднийг уйлж чаддагүй хүмүүстэй харьцуулахад сэтгэл хөдлөлийн илүү тэнцвэртэй байхад тусалдаг. 

5. Тэдэнд хүйсийн ялгаварлал болон бусдын бодол нөлөөлдөггүй

Эр хүн уйлах ёсгүй гэх бичигдээгүй хууль лугаа ойлголт нийгэмд бий. Хөвгүүд бага балчраасаа л олон нийтийн газар уйлбал сул дорой, эмзэг болгож харагдана гэсэн ойлголттой хүмүүждэг. Гэтэл алив зүйлд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хүйсээс үл хамааран, хүн болохын хувьд байгалаас заяасан зөн аж. Үүнийг ‘уйлхай’ үзэгчид маань сайтар ойлгосон байдаг. Мөн тэд эмэгтэй хүн л усан нүдэлж байдаг гэх нийтлэг үзэлтэй тэмцэгчид юм. 

6. Тэд амьдралыг бүрэн ‘амталж’ чаддаг

Окситоцины түвшин өндөр байх нь бидний бусдад хэр их итгэж чаддагаас хамаардаг байна. Хүнд итгэж чаддаг, итгэхийг хүсдэг бол тархин дахь мэдрэлийн хөөрөл дамжуулагч неврон олон байх ба энэ нь бусадтай чин сэтгэлийн гүнээс харилцах үндэс болдог гэнэ. Ийм хүмүүст бусдад талархах сэтгэл ихээр төрж, амьдралын сайн сайхныг мэдрэх нь илүү байдаг. 

Та ямар кино үзээд хамгийн их сэтгэл хөдөлж уйлснаа болон хүмүүсийн дунд ийн уйлахдаа санаа зовсон эсэхээ бидэнтэй хуваалцаж, сэтгэгдэл үлдээгээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
21
0
2
0
2
5

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.10.18 202.21.107.58

Салхи чамруу гээд кино

0 Хариулах


Зочин 2019.12.02 202.126.89.51

Hamgiin suuld uzeed uilsan kino: Life itself

0 Хариулах


Зочин 2019.11.27 103.212.117.53

Хамгийн сүүл 7 р өрөөний гайхамшиг үзэж уйлсан гэтэл би тэр киног бараг 5 удаа үзсэн бхаа үзэх бүрт сайхан кино гэж байдаг л юм даа.

0 Хариулах


Зочин 2019.11.26 59.153.115.248

Gertee harih zam, train to busan, 7 dahi oroonii beleg

0 Хариулах


Enkhzul 2019.11.24 103.10.22.142

If i stay, 7r orooni gaihamshig, me before you, ninjin setgel,soliot eh, salhiar chamruu, gerel gegee husne

0 Хариулах