Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кино үзэнгээ англи хэл сурахад туслах шалгарсан 4 арга


Англи хэлний мэдлэгээ өөрт хамгийн таатай, зугаатай байдлаар ахиулах арга бол кино үзэх шүү
дээ. Энэ нь таны унших, сонсох чадварыг зэрэг хөгжүүлэхээс гадна хэл сурах уламжлалт аргуудыг
бодвол таныг огтхон ч уйдаахгүй байх болно.


Хөл хорионы эдгээр өдрүүдэд дуртай зүйлээ хийнгээ англи хэлээ сайжруулж яагаад болохгүй гэж.
Харин кино үзэнгээ англи хэлээ сайжруулахын тулд танд дараах энгийн аргууд тус болно гэдэгт
итгэлтэй байна.

1. Сайн мэддэг киноноосоо эхэл

Аль болох сайн мэддэг, хэд ч үзсэн уйддаггүй дуртай киноноосоо эхлэх хэрэгтэй. Үйл явдал, үг
яриаг нь бараг цээжээр мэддэг киногоо англи хадмалтайгаар үзвэл танд үг цээжлэхэд илүү дөхөм
байх болно.

2. Давт, дахин давт


Таны зорилго бол зүгээр л хөгжилдөж, цаг нөхцөөж, кино үзэх биш. Харин дуртай зүйлээ хийнгээ
давхар хэлээ сайжруулах шүү дээ. Тиймээс нэг барьж авсан киногоо дахин давтан үзэж, болж өгвөл
жүжигчдийн өмнөөс үгийг нь хэлж, аялга, сэтгэл хөдлөлийг нь ч бас дуурайж, давтаарай. Энэ бол
шалгарсан арга юм шүү.

3. Үйл явдлаар нь хувааж үз

Ердийн үед кино үздэг шигээ идэвхгүй байдлаар 90 минутын киног 90 минутад үзээд дуусгавал
танд тийм ч их тус болохгүй. Үг, өгүүлбэр бүрийг анхаарч, киногоо нэг бүрчлэн судлах хэрэгтэй.
Үүний тулд сонгосон киногоо үйл явдлаар нь богино хэсэг болгох буюу ядаж 10 минутаар тасалж,
хэсэг хэсгээр нь үзвэл илүү үр дүнтэй.

4. Хадмал орчуулгыг тултал нь ашигла

Эхлээд эх хэлээр нь хадмалгүй үзээд ямар үйл явдал, юу яригдсаныг ойлгохыг хичээ. Дараа нь
англи хадмалтай хувилбараар нь үзэж, сонсож чадаагүй, ойлгоогүй үгээ олж хар. Эндээс мэдэхгүй
үг, хэллэгийг тэмдэглэж аваад, толь бичиг ашиглан утгыг нь харна. Дараа нь тухайн хэсгээ эх хэлээр
нь ямар ч хадмалгүйгээр дахин үзэж өөрийгөө шалгаарай.

Монголд хүссэн киногоо дуу дүрсний өндөр чанартайгаар, англи хэл, хадмалтайгаар үзэх боломж
SkyGO-д байдаг тухай бид өмнөх нийтлэлүүдээрээ дурдаж байсан. ЭНД дарж сонирхоно уу. SkyGO-ийн гадаад кинонуудын хэл болон хадмалыг хүссэнээрээ өөрчлөн үзэх боломжтой байдаг тул уншигчид маань өөрийн дуртай киногоо сонгон Англи хэлний мэдлэгээ сайжруулах боломж нээлттэй байдаг. Бүр “Movie+English” кино цэс дотор нь Harry Potter, Twilight, The Hobbit, Pirates of the Caribbean, Avengers болон бусад бидний хайртай олон цувралууд үнэ төлбөргүй байршдаг шүү.


Та www.skygo.mn веб хуудсаар зочлох, эсвэл SkyGO аппликэйшнийг татаж аваад дуртай зүйлээ
хийнгээ англи хэлний мэдлэгээ сайжруулаарай.

SkyGO аппликэйшн татах линк:
Appstore: https://apple.co/2IlwfY3
PlayStore: https://bit.ly/2ImVDN3

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
9
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erdenetungalag 2020.11.28 172.69.45.137

Gaihaltai duunud bn

0 Хариулах