Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кинонд 23 удаа "үхсэн" жүжигчин Шон Бин эцэст нь үхдэг дүрд дахин тоглохгүй гэжээ


Шон Бин хэдэн кинонд "үхэж" дуусдаг гээч? 23! Их тоо шүү. Түүнийг ямар нэгэн кинонд тоглосон байхад бүх хүн л "тэр үхэж дуусна" гэж боддог бөгөөд тэр нь ч үнэн байдаг.

"Game of Thrones"-ийн Нэд Старк? Үхсэн. "The Lord of the Rings"-ийн Боромир? Үхсэн. "GoldenEye"-ийн Алек? Үхсэн. Гэхдээ энэ жагсаалт одооноос эхлэн цааш үргэлжлэхгүй гэнэ. Учир нь тэр дахин үхэж дуусдаг дүрд тоглохгүй гэжээ.

60 настай жүжигчин Шон "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа кинонд тоглохдоо дүрээ маш их анхаарч байгаа гэдгээ хэлжээ. Учир нь хүмүүс түүнийг киноны төгсгөлд үхээд л дуусна гэж мэддэг болсон гэнэ,.

"Би маш олон сайхан дүрд тоглосон. Гайхалтай боловч хэзээ ч сэтгэл минь бүрэн ханаж байсангүй. Би дандаа л үхэж дуусдаг болохоор шүү дээ. Саяхан нэг ажил авч хийхэд тэд намайг үхүүлж дуусгана гэсэн. Би шууд л 'Арай үгүй байлгүй дээ' гэсэн чинь 'Ядаж бид чамайг маш хүнд гэмтээж болох уу' гэж асуусан шүү" гэж тэр ярьсан байна.

Түүний фенүүд хүртэл энэ байдлаас болж #dontkillseanbean гэдэг хөдөлгөөнийг 2014 онд эхлүүлж байсан юм. 

Түүний үхэж дуусдаг кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

Ranuccio “Caravaggio” (1986)
German Soldier “War Requiem” (1989)
Tadgh McCabe “The Field” (1990)
Carver Doone “Lorna Doone” (1990)
[Robert Lovelace “Clarissa” (1991)
Gabriel Lewis “Screen One: Tell Me That You Love Me” (1991)
Sean Miller”Patriot Games” (1992)
Lord Richard Fenton “Scarlett” (1994)
Alec Trevelyan “Goldeneye” (1995)
Dave Toombs “Airborne” (1998)
Jason Locke “Essex Boys” (2000)
Patrick Koster “Don’t Say a Word” (2001)
Boromir “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” (2001)
Cleric Errol Partridge”Equilibrium” (2002)
Robert Aske “Henry VIII” (2003)
Dr. Merrick “The Island” (2005)
John Ryder “The Hitcher” (2007)
Bryant “Outlaw” (2007)
Loki “Far North” (2007)
John Dawson “Red Riding: 1974” (2008)
Pyke Kubic / Reese Kubic “Ca$h” (2010)
Ulrich”Black Death” (2010)
Markus Kane “Death Race 2” (2010)
Jones “Age of Heroes” (2011)
Lord Eddard “Ned” Stark “Game of Thrones: Baelor” (2011)
Harry “Silent Hill: Revelation” (2012)
Frank Stinson “Wicked Blood” (Bad Blood) (2014)
Inspector John Marlott “The Frankenstein Chronicles: Lost and Found” (2015)
Regis Lucis Caelum “Kingsglaive: Final Fantasy XV” (2016; animated)

Ийм нэгэн инфографик хүртэл гарч байсан удаа бий. Түүнийг дахин кинонд тоглохдоо "үхэхгүй" гэж найдах л бидэнд үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
29
1
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mr. Recently Got Spoiled Of Parasite 2019.09.23 202.21.108.251

ingej helsnee, daraagin kinondoo uhchihvel buur alnaa

0 Хариулах


plus 2019.09.20 202.126.89.129

The Core- Serge

0 Хариулах