Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Кинотой Бэлэгтэй” цэснээс гэр бүлээрээ хамт үзэх үнэ цэнтэй 9 кино


Harriet

АНУ-д иргэний дайн дэгдэхээс урд боолчлолыг эсэргүүцэж, өөрөө боолчлолоос оргон зугтах замдаа өөр бусад хэдэн зуун хүнийг үүнээс чөлөөлсөн алдартай тэмцэгч, хатан зоригт[TB1] эмэгтэй Харриет Тубмэний тухай адал явдалт, намтарчилсан драм төрлийн энэхүү бүтээлийг жагсаалтын эхэнд онцлоё. Түүхэнд нэрээ тод үлдээж, нэгэн үеийн хувь заяаг өөрчилсөн энэ эмэгтэйн амьдрал, тэмцэл, боолчлолын он жилүүдийн тухай энэ киног та өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт үзэж, хажуунаас нь тайлбарлаж өгч, тэдэнд нэгийг ухаарах боломж олгоорой. 

The GrinchАаш муут Гринчийн үлгэрийг бүгд л мэднэ. Тэр зул сарын баярыг үзэн яддаг бөгөөд хүмүүс баяр хөөртэй, аз жаргалтай байгааг харах бүүр ч дургүй. Энэ удаа тэр ахиад л муухай зан нь хөдөлж, урьд урьдынхаасаа илүү сүрлэг сайхан баяр тэмдэглэх гэсэн  Хүвилл тосгоны зул сарыг нураах төлөвлөгөө гаргана. Макс нохойтойгоо нийлэн тосгоны баяр хөөрийг үүрд унтраахаар шийдсэн Гринчийн адал явдлыг та хүүхдүүдтэйгээ хамт эндээс үзээрэй. 

Mighty OakАмьд хөгжмийн хамтлагийн авьяаслаг дуучин, гитарчин ахыгаа автомашины ослоор алдсан Жина охин санамсаргүй учралаар 10 настай жаалхүүтэй танилцана. Тэр хүү яг л ах шиг нь чадамгай гитар дарж, ахынх нь техникээр тоглох нь түүнд энэ жаалыг ахынхаа хойд дүр юм байна гэсэн хачирхалтай итгэл төрүүлж орхив. Ингээд ахынхаа хамтлагийн гишүүдийг ахин нэгтгэж, хамтлагийн менежерээр ажиллаж эхлэх Жинагийн түүхийг энд өгүүлэх болно. Кино зөвхөн дуу хөгжмийн тухай бус, хүмүүс хэрхэн хайртай нэгнээ алдаад араас нь шаналдаг, тэрхүү шаналал  гунигаа хамтдаа хэрхэн даван туулж, амьдралд бэлтгэгдэж буйг тод томруун харуулна. 

Dolittle19 дүгээр зууны Англид амьдрах Жон Долиттл эмч. Тэр амьтны хэл мэддэг авьяастай нэгэн бөгөөд түүний цорын ганц найзууд бол түүнтэй хамт амьдардаг үслэг хэдэн амьтан. Хатан хаан Викториагийн бие өвдсөнөөр Долиттл эмчийг нууцлаг нэгэн арал руу явж, өвчнийг нь илааршуулах жор олж ирэхийг тушааснаар киноны үйл явдал өрнөнө. Замдаа таарах адал явдлуудыг тэр төсөөлөө ч үгүй байгаа. Хүүхдүүдтэйгээ суун үзэхэд яг тохирох хөгжилтэй кино шүү. 

Эдгээр болон бусад олон киног та Юнивишнийн "Кинотой Бэлэгтэй" цэснээс сонгон үзэж, iPhone 12, Playstation 5, Apple iPad air, Apple iWatch series 6 зэрэг багтсан 40 мянган бэлгээс нээгээрэй. Нэг хэрэглэгч үзсэн киноныхоо тоогоор хэдэн ч удаа бэлэг нээх эрхтэй. Бэлгүүд "Урамшуулал" аппликейшн дотор байгаа шүү.

Jumanji: The Next Level25 жилийн өмнө бүтээгдсэн алдарт Жуманжи киноны шинэ хувилбар Жэк Блэк, Кевин Харт, Рок зэрэг инээдмийн жүжигчдийг тоглуулснаар ахин үзэгчдийн хүртээл болсон. Тэдний бүтээсэн шинэ Жуманжи инээдмийн төрлийн бүтээл болж, хоёр ч ангиа нээгээд буй юм. Гэр бүлээрээ үзэхийг санал болгох энэхүү кинонд хөнгөн, хөгжилтэй адал явдуул өрнөж, гол дүрийн баатрууд урд өмнө хэн ч очоогүй шинэ ертөнцөд олон адал явдалтай тулгарах болно. 

Deathstroke: Knights and DragonsDC анимейшн супер баатруудын ертөнцөд нэгэн шинэ баатар амилуулсан нь энэхүү Deathstroke буюу супер хөлсний алуурчин Слэйд Уилсон юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан, бүх насныханд зориулсан энэ бүтээлийг та хүүхдүүдтэйгээ хамт үзэх боломжтой. Шинэ супер баатар ирснийг мэдээд тэд баярлах нь гарцаагүй.

Secret Life of Pets-2Гэрийн тэжээвэр амьтад маань бидний эзгүйд юу хийж, ямархан адал явдалтай байдгийг харуулсан энэхүү хүүхэлдэйн кино гарсан даруйдаа үзэгчдийн хайрыг татсна билээ. Тэгвэл хоёрдугаар ангид нь ямар үйл явдал өрнөх бол? Гадаад ертөнцтэй танилцах тэдний аялал гудамжны зэрлэг амьтад, фермийн тэжээвэр амьтад, амьтны хүрээлэнгийн өрөвдөлтэй амьтадтай нүүр тулснаар үргэлжилж, эцсийн эцэст орой биднийг гэртээ ирэхэд бүх юм буцаад байр байрандаа очсон байх болно. 

The Call of the WildНохой хэмээх хүний үнэнч анд болсон ухаалаг амьтны тухай уран бүтээл цөөнгүй байдаг билээ. Тэдний нэг бол Бак хэмээх зоригт нохойн энэхүү түүх юм. Клондайкийн алтны халуурлын үед Калифони дахь тав тухтай тэжээвэр амьдрал нь гэнэтийн байдлаар эргэж, Аляскийн Юконг дахь зэлүүд нутагт чарганы нохой болж хувирах тэрээр хүний ямархан сайн нөхөр болохоо харуулна. Хүүхдүүдтэйгээ үзэж, амьтныг хайрлах сэтгэлийг нь нээж өгөхөд яг тохирох кино. 

Sonic The HedgehogОдон гарагаас манай дэлхий дээр ирсэн супер хурд, хүчтэй Соник зарааг мэдэх үү? Хүүхдүүд түүнд маш их хайртай. Энэ дэлхий дээр түүнийг гэх хэн ч байхгүй ганцаараа үлдсэн Соник зараа найз нөхөртэй болж, бас түүний хүчийг эзэмшихийг хүссэн хорон санаатантай учирч, маш их адал явдалтай тулгарна. Саад бэрхшээлийг даван туулж, дэлхйи дээр энх тайвныг авч ирж буй зоригт зарааны түүхийг хүүхдүүдтэйгээ хамт үзэхийг урьж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
18 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
19 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.