Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Коронавирусын тархалт, өвчлөлийн тухай хамгийн сүүлийн үеийн баталгаат баримтууд


Коронавирус хэнд хамгийн хүнд тусах вэ?

Лондонгийн Империал коллежийн Халдварт өвчний клиник судалгааны багийн мэдээлж буйгаар коронавирус дунд болон дундаас дээш насны, тэр дундаа төрөл бүрийн суурь өвчтэй хүмүүст илүү хүнд тусах хандлагатай гэнэ. Судалгааны багийн гишүүн Натали МакДорматтын өгүүлснээр уг вирус залуу хүмүүст энгийн, хүндэвтэр ханиад шиг шинж тэмдгээр илрэх магадлал өндөр аж. Гэвч зөвхөн томчуудад хүнд тусна гэж хязгаарлагдмал ойлгож, хүүхдүүдээ өвчнөөс сэргийлэхэд хайнга хандаж болохгүй юм. Манай орны нөхцөлд бага насны хүүхдийн уушгины хатгалгаа өндөр үзүүлэлттэй байдаг тул урд нь хатгалгаа туссан, хүндээр өвдсөн хүүхдүүдийг ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу сайтар хамгаална уу. 

Хятадын ямар хотуудад тархаад байна вэ?

Урд хөршийн Ухань хотод дэгдсэн энэ вирусын халдвар хүрээгээ тэлж, одоогийн байдлаар Хятадын нутаг дэвсгэр дэх  18 хотод тархсан тухай "Аль Жазира" мэдээлжээ. Харин "Гардиан" сайт Хятадын 22 мужид яг одоо Нэгдүгээр зэрэглэлийн хөл хорио тогтоосон ба нийт 1287 хүн халдвар авсан нь батлагдсныг мэдээлэв. Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймагт тус вирусын анхны тохиолдол нэгдүгээр сарын 24-нд бүртгэгдсэн ба түүнээс хойш Манжуур болон Эрээн хотод ахин хоёр хүн вирусын халдвартай болох нь батлагдаж, Хөлөнбуйр, Ордос, Шилийн Гол, Чифен зэрэг аймгуудад халдвартай байх магадлалтай таван иргэнийг тусгаарлаад байна. Эндээс анхаарал татаж буй нь манай улстай хил залгаа Эрээн хотод бүртгэгдсэн тохиолдол юм. 

Дэлхий даяар хэчнээн хүн халдвар авсан бэ?

BBC агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий даяар нийт 1300 хүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд 41 хүн нас бараад байна. Нас барсан өвчтнүүдийн дотор Ухань хотод халдварын голомтон дээр ажиллаж байсан 62 болон 51 настай хоёр эмч буй нь дэлхий нийтийг сэртхийлгэлээ. Халдвар авсан хүмүүсийн хамгийн залуу нь Хятадын Гуангси мужийн хоёр настай хүүхэд байгаа юм байна. Вирусын тохиолдол Тайланд, Хонгконг, Австрали, Франц, Япон, Сингапур, Тайван, Вьетнам, БНСУ, АНУ, Непал, Малайз зэрэг 12 оронд албан ёсоор бүртгэгдээд байна. Британид сэжигтэй 14 тохиолдыг шинжилж үзээд коронавирус биш хэмэн мэдэгдэв.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Энэхүү шинэ төрлийн коронавирус нь (nCov) урд нь хүний биед илэрч байгаагүй шинэ хүрээний вирус бөгөөд амьсгалын дээд замын хурц өвчлөл үүсгэж, амь насанд аюултайд тооцогдож буй юм. Английн эрдэмтэд халдвар авснаас 3-6 хоногийн дараа эхний шинж тэмдэг илрэнэ гэж зарласан. ДЭМБ-ын анхааруулснаар өвчний эхний шинж тэмдгүүд толгой өвдөж, халуурснаар эхлэх ба дараа нь хуурай ханиалгаж, барагцаагаар долоо хоногийн дараачаас амьсгалын дутагдалд орох шинж илэрнэ гэжээ. Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа, бөөрний дутагдал болж, амь насанд хүрэх аюултай юм. 

Тус вирусээс сэргийлэхийн тулд та:

- гараа тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

- ханиаж, найтаахдаа амаа гарынхаа шуу хэсгээр, эсвэл амны цаасаар дарах

- ханиадтай болон халуунтай хүнтэй ойртохгүй байх

-халуурч, ханиалгасан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах

- амны хаалт байнга зүүх

- өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

- олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байх хэрэгтэй. 

Одоогийн байдлаар тус вирустэй холбоотой нэг сайн мэдээ байгаа нь энэхүү халдвар 2002 онд гарсан SARS-ын халдвараас хөнөөл багатай байх төлөвтэй гэж Британийн эрдэмтэд мэдээллэж байна. Дэлхий даяар мэдээлэл хурдацтай тархаж, урьдчилан сэргийлэх ажлыг эрт зохион байгуулж чадсан нь үүнд нөлөөлнө хэмээн үзэж буй юм. Одоогийн байдлаар энэ вирусын халдвар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч хилийн цаад дахь Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэн тул иргэд эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагуу, өвчнөөс сэргийлэх арга хэмжээг сайтар авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
1
1
0
17
2
4
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.27 202.179.27.76

Гадуур хүмүүс хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр олон ниитиин газруудаар амны хаалтгүи яваад баина хүн бүрд халдах эрсдэлтэи гэдгииг оилгохгүи баина уу эсвэл оилогохыг хүсэхгүи баина уу энэ вирусны далд үё нь олон хоног баидаг гэнэ далд үёэндээ олон хүнд халдаах магадлалтаи нэг л хүнд халдчихсан бол олон хүн өвчлөх магадлал өндөр масктаи мөртлөө нүдээр бас хадлаж баина гэнэ хүн бүр маск зүүж ямар ч хамаагүи нүднии шил зүүж явах хэрэгтэи гэж баина шүү

0 Хариулах


Зочин 2020.01.28 103.23.50.66

тэгээд маск авах гэхээр гадуур олдохгүй байгаа биздээ эхлээд анхны тусламжааа сайн үзүүүлэх хэрэгтэй шдээ дуртайдаа маскгүй яваад байгаан биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй

0 Хариулах


Unshigch 2020.01.27 202.9.46.94

mongold 25 hund ilersniig nuun daragduulj baigaa geseen tuw lab iin emgch huuhduudee huduu yawuulsn deerees ni hamaatan sadandaa hool hunsee nuutsluud gereesee bitgii gar gej heluulj bnlee

0 Хариулах


Зочин 2020.01.30 182.239.82.172

Shaa gichii mine

0 Хариулах


Зочин 2020.01.26 103.229.120.132

mongold burtgegdsen shuudee ard irgedese iim ym nuuh n baidlig ulam dorduulj tsar hureegee ulam telehwii

0 Хариулах


Зочин 2020.01.26 150.129.142.204

hudlaa mongold 7 hun nas barsan gej eruul mendiin yamnaas gishuudere huraldaj bsn

0 Хариулах


Зочин 2020.01.26 103.212.117.103

ene yg nuugaad bn neg l shijigtei hytad ch ter manai ervvl mendiin yam yg shijigtei ochvvhen tsoohon bid nart orj irkv geed yaahiin hvnee tsooloh bodlog bno

0 Хариулах