Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирус тархахгүй байхад хөдөлгөөний хязгаарлалт, хол зайны харилцаа чухал нөлөөтэй байна


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр коронавирусийг тархахгүй байхад хөдөлгөөний хязгаарлалт хийж, хол зайны харилцааг эрхэмлэхийг дэлхий нийтээр зөвлөж байна. Манай улсад хөрсний бохирдол гурав, дөрөвдүгээр сард ихэсдэг тул ирэх сарын 15-ныг хүртэл халдваргүйтгэлийн ажил хийхийг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна. Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна. Мөн ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана” гэлээ.

Азийн орнуудад коронавирусийн халдвар буурах хандлагатай байгаа ч зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байгаа аж. ДЭМБ-аас хүн бүр халдвар авах эрсдэлтэй байгаа учраас халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг онцгойлон анхааруулжээ. Тус халдварыг дэлхийн бүх улс орон, иргэд эв нэгдэлтэй байж, хамтын ажиллагаагаар даван туулна гэдгийг сануулсан байна. Европын орнуудад өвчлөл залуу хүмүүсийн дунд тархаж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эмнэлгийн орны хүрэлцээ хангалтгүй байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хамгийн түрүүнд шинжилгээ авах шаардлагатай 24 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсныг өмнө мэдээлсэн. Цэргийн төв эмнэлэгт байгаа 22 хүний шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй гарсан сайхан мэдээтэй байна. Мөн Сэлэнгэд тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ сарын 22-ны байдлаар сэжигтэй байдал илрээгүй таатай мэдээ байна. Коронавирусийн халдвартай 10 хүний биеийн байдал дунд зэргийн буюу тогтвортой байна. Хүндэвтэр байсан 2 хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байгаа. Мөн франц иргэний уушгинд нарийн шинжилгээ хийхэд үзүүлэлтүүд нь сайжирсан сайхан мэдээтэй байна” гэв.

Одоогоор 191 улсад “Ковид-19” өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.