Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коронавирусийн халдвар авах эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог аппликэйшн гарчээ


Коронавирустэй тэмцэж буй БНХАУ вирусийн халдварыг үргэлжлүүлэн тархахаас сэргийлэх зорилгоор олон төрлийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Хятадын засгийн газрын харьяа агентлаг China Electronics Technology Group корпорацитай хамтран аппликэйшн гаргажээ. Уг аппликэйшн нь бүртгэлийг хэрэглэгчийг коронавирусийн халдвар авах эрсдэлтэй эсэхийг, мөн ойр орчимд нь вирусийн халдвар авсан болон авсан байж болзошгүй гэж бүртгэгдсэн хүн байгаа эсэхийг тодорхойлдог юм байна. 

Коронавирусийн халдвар авсан болон эрсдэлтэй гэгдэж буй иргэдийн мэдээллийг Хятадын эрүүл мэнд, тээврийн албаны мэдээллийн сангаас бүрдүүлдэг гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

БНХАУ иргэний бүртгэл мэдээллийг бүх харилцаа холбоо, технологитой холбосон байдаг бөгөөд иргэдээ тагнаж чагнадаг гэх шүүмжлэлд байнга өртдөг билээ. Учир нь, Alipay, WeChat гэх мэт сошиал платформоор төлбөр тооцоо хийхийн тулд заавал гар утсаа бүртгүүлж, баталгаажуулсан байхыг шаарддаг юм. 

Харин коронавирусийн халдварын эрсдэлийг тодорхойлогч аппликэйшнд бүртгүүлэхдээ заавал гар утасны дугаар, регистрийн дугаараа оруулсан байх шаардлагатай гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.