Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирусийн халдвар дахисан хүмүүсээс цааш тархаж байгаа, эсэхийг дэлхий тогтоож чадаагүй байна


Коронавирусийн халдвар дахисан хүмүүсээс цааш тархаж байгаа, эсэхийг дэлхий тогтоож чадаагүй байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 14.8 сая гаруй хүн өвчилж, 617 мянга гаруй хүн нас барж, 9.1 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий даяар нийт 213 мянган хүн халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн нас баржээ.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 180 дуудлага ирж, шуурхай 119 аппликэйшнээр АНУ, БНСУ-аас улсаас иргэд холбогдож, коронавирусийн клиникийн шинж тэмдэг, баримтлах эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна. Дуудлагын ихэнхэд хүмүүс амны хаалт зүүхгүй явж байгаа талаар санал гомдол ирүүлэн, ЭМЯ-наас онцгойлон анхааруулахыг хүссэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Долоодугаар сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 461 хүний шинжилгээ хийлээ. Бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлвэл, БНСУ-аас ирсэн 383 хүнд давтан шинжилгээ, АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тугаарлагдсан 17 хүн, тандалтын зорилгоор авсан 15, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1, Алтанбулан боомтоор орж ирсэн 20 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Халдвартай 287 хүнээс 213 нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 74 хүний 60 нь хөнгөн, 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчлүүлж, ажиглалтад байна.

Вирусийг дэлхий судалж байна. Бүрэн тодорхойлж чадаагүй. БНСУ эмчлэгдсэн 100 гаруй хүнд вирус дахиж тогтоогдсон бөгөөд гэртээ гарсан тэдгээр хүнээс цааш халдвар тараагүй талаар мэдээлсэн. Манай улсад ч эмчлэгдсэний дараа вирус дахин илэрч байгаа учраас бид нар хүмүүсийн хяналтад байх хугацааг сунгаж байгаа. Эдгэрсэн хүмүүсийг гаргалгүй дахин маргааш шинжилгээ хийхээр хаширлаж байна. Эмчлэгдсэний дараа вирус илэрсэн хүмүүсээс цааш дамжиж байгаа эсэхийг дэлхий тогтоож чадаагүй байна. Хамгийн гол нь нийтээрээ эв эетэй байх хэрэгтэй. Ирэх аравдугаар сард улирлын томууны үеэр нөхцөл байдал хүндрэх магадлалтай учраас одооноос бэлтгэл ажлаа хангаж байна. Хоёр сарын хугацаанд иргэд маань дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.