Ямар ч тохиолдолд үгээр илэрхийлэх боломжгүй зүйлсийг эможигоор илэрхийлж болдог. Сүүлийн саруудад дэлхий нийтийн анхаарал хандуулж буй гол сэдэв болох коронавирус хүмүүсийн сошиал харилцаанд ч нөлөө үзүүлжээ.
Emojipedia вэб сайт коронавирусийн халдвар гарснаас хойш твиттерт хүмүүсийн хамгийн их ашигласан 12 эможиг нэрлэжээ. Тэдгээр нь ихэвчлэн эрүүл мэндийн холбогдолтой эможи байгаа аж.
Тэд гуравдугаар сарын 7-8-нд нийт 49621 жиргээг шүүж үзсэнээс:
Микробны эможи - 42.09 хувь
Масктай эможи - 35.82 хувь
Дотор муухайрч буйг илэрхийлсэн эможи - 5.38 хувь
Найтаалгаж байгааг илэрхийлсэн эможи - 5..07 хувь
Савангийн эможи - 3.67 хувь
Бөөлжиж буй эможи - 2.85 хувийг тус тус эзэлжээ.
Ялангуяа хоёрдугаар сарын сүүл үеэс хойш микроб, масктай эможиний хэрэглээ эрс нэмэгдсэн гэж Emojipedia вэб сайтын зан төлвийн шинжээч Кэйт Брони ярьсан байна.
Тэгвэл Coronavirus, COVID-19, COVID19 гэсэн үг орсон 200 мянган жиргээг шинжилж үзэхэд эможиг хамгийн түгээмэл ашигласан байжээ.
Эх сурвалж: Mashable