Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сахлаа хусахыг мэргэжилтнүүд зөвлөж байна


Австралийн Гриффитийн их сургуулийн профессор, нян судлаач Найджел Макмиллан халдварт өвчний чиглэлээр дагнасан судалгаа хийдэг бөгөөд өдгөө Австралид гарч буй коронавирусийн дэгдэлтийг судалж байгаа аж. Профессор Найджел үзэж буйгаар, сахал нь маскны хамгаалах үр нөлөөг бууруулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэчнээн сайн хамгаалдаг маск байлаа ч сахалтай тохиолдолд маскны битүүмжлэлийг алдагдуулж, улмаар вирусийн халдвар бүхий дусал нэвтрэх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ. 

Тиймээс эрэгтэйчүүд, нэн ялангуяа тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллагад ажилладаг эрчүүдэд сахлаа хусахыг зөвлөж байгаа аж. Харин коронавирус сахал, нүүрний үсээр дамжиж халдварладаг гэх нотолгоо байхыг болохыг тэрбээр онцолсон байна. 

Мөн сахалтай нүүрэнд амьсгалын аппарат зүүсэн тохиолдолд зориулалтын дагуу бэхлэгддэггүй тул өвчтөнүүдийн сахлыг зайлшгүй хусах шаардлагатай гэжээ. 

Мэргэжилтнүүд ямар төрлийн сахлыг хусах шаардлагатай, ямар нь маскны битүүмжлэлд нөлөөлөхгүй болохыг зургаар харуулсан байна. 

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.