Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коронавирусийн халдварын тохиолдол долоогоор нэмэгдэж, зургаан хүн эдгэрлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 5.6 сая хүн өвчилж, одоогоор 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2.4 сая хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 92 мянган хүн шинээр өвчилж, гурван мянга гаруй хүн нас барсан байна. Өвчлөл өмнөх өдрөөс найман мянга, нас баралт нэг мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Манай улсын хувьд өнөөдөр 179 хүн шинээр ажиглалтад орж байгаа бол 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 1260 хүн тусгаарлалтад ажиглагдаж байна. Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагджээ. 24 цагийн хугацаанд 119 дугаар 170 дуудлага, шуурхай 119 аппликейшнээр АНУ, Япон, Швед улсаас таван иргэн холбогдон коронавирусийн клиникийн шинж тэмдэг, баримтлах эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Эдгэрсэн хүмүүс нь 14 хоног эмчилгээ хийлгэсэн цэргийн сургуулийн оюутнууд" гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
2
2024.04.12
Зүрхний шигдээс болох магадлалтай үед чимээгүйхнээр илэрч байдаг 8 шинж
3
2024.04.11
Эмэгтэй хүний бие ялгаатай гэдгийг батлах орчин үеийн шинжлэх ухааны 6 ОЛОЛТ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.