Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коронавирусийн хоёр дахь давалгаанд 10-45 насныхан өртөж байгааг эрдэмтэд анхаарууллаа


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-аас гаргасан судалгаагаар халдварын хоёр дахь давалгаанд залуу насны хүмүүс буюу 10-45 насныхан их өртөж байгааг анхаарууллаа. БНХАУ-д халдвар зөөвөрлөгдөж орж байгаа тул энэ сарын 28-ны 00:00 цагаас бүх нислэгээ цуцалж, агаарын болон газрын хилээ хаах арга хэмжээг авч байгаа юм байна. Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн судлаачид коронавирусийн халдварыг цэвэрлэх байгууламжаас илрүүлсэн байна. Тэгэхээр энэхүү халдвар нь агаар дуслаас гадна өтгөн, шингэнээр тархах магадлал өндөр байгааг анхаарууллаа. АНУ өвчлөлийн тоогоороо БНХАУ-д урд гарсан. Гэхдээ эрдэмтэд АНУ-д халдварын оргил үе тохиох болоогүй байна гэж үзэж байгаа. Мөн АНУ-ын Харвардын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнд энэ вирус нь бидэнтэй хамгийн багадаа 16-18 сар хамт байна гэж тооцоолжээ. Тиймээс иргэд тайвширч, тархалт буурч байна гэж бодож болохгүй гэсэн судалгааг гаргасан" гэв.

Манай улсад тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3633 хүн хамарсан байна. Өнөөдрийн байдлаар 2216 иргэн тусгаарлалтад байгаа аж. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 96 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгай үүргийн 4 онгоцоор ирсэн хүмүүсийг ээлж дараатай шинжилгээнд оруулж байна. Одоо Токио-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 100 хүнийг шинжилгээнд оруулах гэж байна. Энэ сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй" гэлээ.

Халдвар авсан иргэдийн биеийн байдал тогтуун байгааг тэрбээр хэлсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.