Их Британид коронавирусийн дэгдэлт эрчимжиж, хөл хорио тогтоох үеэр гэрэл зурагчин Дан Жианнопулос уг түүхэн цаг үеийг хэрхэн баримтжуулж үлдээх талаар бодож эхэлжээ. Гэрээсээ гаралгүй олон хоног болсны эцэст тэрбээр ойрхон гарч салхилахаар шийдсэн бөгөөд ийнхүү алхаж явахдаа хүмүүс хэрэглэсэн маск, нэг удаагийн бээлийгээ гудамжинд олноор нь хаясан байхыг анзаарчээ.
Дан Жианнопулос өдөр бүр гэрээсээ гарч 30 минут алхахдаа тэдгээр хаягдсан бээлий, маскны зургийг цувралаар дарсан байна. Тэрбээр 1.6 км радиус газраас хэрэглээд хаясан 300 гаруй бээлий, маск олсон байна. Жианнопулос энэ талаар "Хүмүүс үл үзэгдэх "алуурчнаас" болж ихээхэн дарамт, айдаст автсаныг эдгээр хаягдал гэрчилж байна. Мөн хүн төрөлхтөн байгаль орчинд ямар их хор уршиг учруулж буйг илэрхийлэх нэг нотолгоо" гэжээ.
Тэрбээр өмнө нь Лондоны өмнөд хэсэгт хаягдсан хар тамхины уутны зургийг цувралаар дарж байжээ. Уг төслийн хүрээнд Жианнопулос гурван жилийн дотор 400 гаруй уутны зургийг олж дарсан байжээ.

Хар тамхины уутнууд







Эх сурвалж: BBC