Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Коронавирусийн тархалт ХЭЗЭЭ НАМЖИХ талаар эрдэмтдийн хэлж буй таамаглал


Коронавирусийн халдвараас үүдэн дэлхий нийтээрээ хаалгаа бариад байна. Түм түжгэнэж бум бужигнадаг байсан хотуудад хүний хөл эрс татарчээ. Вирусийн тархалтыг хумихын тулд сургууль, цэцэрлэгийг хаах, хотуудад хөл хорио тогтоох, иргэдийг гэрээс нь ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч урт хугацаандаа эдгээр нь эдийн засагт ихээхэн хохирол учруулахаар байгааг эдийн засагч, судлаачид анхааруулж байна. 

Иймд эрсдэлээс зайлсхийх ганц гарц бол халдварт өвчний дэгдэлтийг хяналтанд оруулж, хуучин амьдралын хэмнэлийг буцаан авчрах юм. Гэвч халдварт өвчний тархалт хэзээ намжих вэ? Эрүүл мэндийн салбар, тархвар судлалын (эпидиомологи) мэргэжилтнүүд үүнд дараах хариултыг өгчээ.


"Хоёр, гурван долоо хоногийн өмнө бид халдварын тархалтыг хумиж чадна гэж итгэж байсан. Харин одоо энэ бүхэн хэтэрхий оройтсон. Вирус хэдийн хяналтаас гарсан" гэж Кент мужийн их сургуулийн тархвар судлаач Тара Смит ярьжээ. 

Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах удирдлагын төвийн эрүүл мэндийн ажилтнууд (Cиэттл хот, 2020 оны 1-р сарын 29-ний өдөр)

Судлаачид ингэж таамаглаж байгаа нь хэд хэдэн үндэслэлтэй. Нэгд, халдвар авсан ч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэггүй хүмүүс вирусийг чимээгүйхэн тараасаар байна. Хоёрт, АНУ, Итали, Иран зэрэг халдвар огцом нэмэгдэж байгаа улсуудад оношлогоо, шинжилгээний үйл явц удаашралтай байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, яг хэдэн хүн халдвар авсныг мэргэжилтнүүд нарийн хэлж чадахгүй байгаа аж. 

"Үр дүнтэй вакцин гарч, тархалт зогсохоос өмнө хэдэн сая хүн халдвар авахыг би хэлж мэдэхгүй байна" гэж Йелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач Натан Грубаух Vox сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Хүн амын тал хувь нь вирусийн эсрэг дархлаатай болсон цагт өвчин намдах боломжтой

BBC-д бичсэнээр, вирусийн тархалтыг зогсоох гурван гарц бий гэжээ. Үүнд: 

  • Вакцин гаргаж авах 
  • Хангалттай хэмжээний олон хүн вирусийн эсрэг дархлаатай болох 
  • Нийгэм болон хүмүүсийн зан үйлийг бүрмөсөн өөрчлөх юм. 

Харвардын эпидемиологич Марк Липичийн хийсэн тооцооллоор, дэлхийн нийт насанд хүрэгчдийн 20-60 хувь нь нэг жилийн дотор вирусийн халдвар авна гэжээ. Гэхдээ уг таамаглалд нөлөөлөхүйц бусад хүчин зүйлийг (өвчний тархалтад хүүхдүүдийн үзүүлэх нөлөөлөл гэх мэт) судлах хэрэгтэй гэжээ. 

Хэрвээ өвчнийг тогтоон барьж дийлэхгүй бол нийт хүн амын 50 орчим хувь нь вирусийн эсрэг дархлаатай болсон цагт тархалт зогсоно гэж Липич үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун саяар тоологдох хүн халдвар авч, дархлаатай болсноор сүргийн дархлаа бий болгоно гэсэн үг юм. (Хэдийгээр өнөөгийн нөхцөл байдлаас хол зөрүүтэй мэт санагдавч энэ нь байж болох үндэслэлтэй таамаглал юм. Хувьслын онолоор цаг хугацаа өнгөрөх тус вирусийн хөнөөлт чанар буурах боломжтой)

Харин хэдий хугацааны дотор хүн амд вирусийн эсрэг дархлаа бий болох тухайд Лондоны Эзэн хааны коллежийн профессор Нил Фергюсон "Хэрэв энэ байдал хоёр жил үргэлжилбэл хүн амын нэлээд хэсэг халдвар авч, вирусийн эсрэг дархлаатай болох магадлалтай" гэжээ.

Вакцин гаргахад доод тал нь 12-18 сар шаардлагатай 

 Коронавирусийн шинжилгээ хийх лабораторид ажиллаж буй судлаач (Нью-Жерси мужийн Хаккенсак Меридианы Эрүүл мэндийн төв, 2020 оны хоёрдугаар сарын 28)

Эрдэмтдийн гаргаж буй таамаглалуудаас хамгийн бодитой бөгөөд хэрэгжихүйц нь вирусийн эсрэг вакцин гаргах юм. Хамгийн чухал нь, үр дүнтэй эм бэлдмэл, вакцин гарах хүртэл халдварын тархалтыг удаашруулахыг зорих хэрэгтэй гэжээ. Одоогийн байдлаар, коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах зорилготой 8 өөр төсөл хэрэгжиж байгаа бөгөөд ДЭМБ нийтэд үр дүнтэй вакцин гаргахад 12-18 сар шаардлагатай хэмээн мэдээлж байна. 

Эх сурвалж: BBC, VOX

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
43
1
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.24 172.69.252.149

тархвар? тахал ч юм уу халдварт өвчин судлал ч юм уу арай өөрөөр орчуулвал зүгээр шүү.

0 Хариулах