Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирусийн тархалтаас болж нээлт нь хойшилсэн БҮХ КИНО


"Fast & Furious" сүүлийн цувралаас эхлээд "A Quiet Place 2" хүртэлх хүлээлт үүсгээд байсан кинонуудын хүлээлт сунжирах нь дамжиггүй боллоо. 


A Quiet Place 2

2020 оны гуравдугаар сард дэлхийн нээлтээ хийх байсан уг киноны зохиогч, найруулагч Жон Красински Инстаграм дахь мэдээллээ шинэчилж, киногоо буцаан татах болсноо мэдэгдлээ. Тэрбээр "Миний хамгийн их бахархдаг зүйл бол хүмүүс манай киног хамтдаа үздэг нь. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хоромхон зуур өөрчлөгдөж байна. Нээлт хийх тохиромжтой цаг нь одоо биш" хэмээн бичжээ. Нээлтийн тов хараахан тодорхой болоогүй байна. 


Mulan

Дэлхийн нээлт нь энэ сарын 27-нд болох байсан Диснэйн шинэ бүтээл "Мулан"-ын нээлт ч бас хойшиллоо. Нээх хугацаа товлогдоогүй байна.


F9

Универсалын шинэ бүтээл "Fast & Furious" киноны 9 дэх цувралын нээлт хойшилж буйг мөн өнөөдөр зарлалаа. "Киног маань үзэхээр хүлээж буй та бүхний хүлээлт, хайрыг хүндэлж байна. Гэвч нээлтийн хугацааг нэн дариу хойшлуулах шаардлагатай болсныг дуулгахад хэцүү байна. Тиймээс бид энэ тавдугаар сард киногоо үзэх боломжгүй боллоо" гэжээ. Нээлт 2021 оны дөрөвдүгээр сард товлогдлоо. 

The New Mutants

Мэйсие Виллиамс, Чарли Хэйтон нарын тоглосон уг бүтээл дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр байв. Нээлтийн шинэчлэгдсэн хугацаа тодорхойгүй байна. 


The Lovebirds

Исса Рэй, Кумайл Нанжиани нарын тоглосон уг бүтээл дөрөвдүгээр сард нээх байсан ч хойшилж, нээлтийн хугацаа тодорхой болоогүй байна.

No Time To Die

Бондын сүүлийн анги ирэх сард нээх байсан ч 2020 оны арваннэгдүгээр сард болж хойшиллоо. Гэвч киноны дууг Билли Эйлиш хэдийнэ гаргасан тул хоол болтол шийр зугаа гээд сонсож болох л юм. 


Peter Rabbit 2

2018 онд гарсан Peter Rabbit киноны үргэлжлэл энэ дөрөвдүгээр сард гарах байсан ирэх наймдугаар сарын 7-нд болж хойшиллоо.


Blue Story

Райпманын youtube цуврал энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товлосон байгаа. Гэвч баттай эсэх нь тодорхойгүй байна. 


Antlers

Кери Расселл, Жесси Племонс нар тоглосон аймшгийн кино дөрөвдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр товлогдсон. Хойшилох эсэх нь тодорхойгүй байгаа.





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
4
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.