Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коронавирустэй холбоотой сошиал медиад тархаад буй 5 ташаа мэдээлэл


БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн халдвар авсан хүний тоо 3000-д хүрч, халдварын улмаас 80 хүн нас бараад байна. Одоогийн байдлаар БНХАУ-аас гадна 12 улсад нийт 41 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 

  • Тайланд: 8 
  • АНУ: 5
  • Сингапур, Австрали, Тайвань, Малайз: тус бүр 4 
  • Франц, Япон: тус бүр 3 
  • Өмнөд Солонгос, Вьетнам: тус бүр 2 
  • Непал, Канад: тус бүр 1 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн гэж BBC-ээс мэдээлжээ. 

Шинэ вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд дараах ташаа мэдээлэл газар авч байна. 

1. Hal Turner Show гэх сайт “2.8 сая хүн коронавирусийн халдвар авч, 112 мянган хүн нас барж, 23 сая хүн хөл хорионд орлоо” гэх ташаа мэдээлэл гаргасан байна. 

2. Коронавирусийн халдварын улмаас хүмүүс гудамжинд нас барж байна гэх хуурамч жиргээ таржээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр аль ч улсад ийм тохиолдол бүртгэгдээгүй.

3. Коронавирусийн халдвар сарьсан багваахайгаас үүдэлтэй гэх ташаа мэдээлэл зарим сайтуудаар гарчээ. Вирусийн халдвар Ухань хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг захаас илэрсэн боловч сарьсан багваахайгаас хүнд халдварласан гэх албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна. 

4. Жордан Сэттер гэх YouTube влоггер твиттерт, коронавирус 2015 онд бүртгэгдсэн ба эрдэмтэд хэдийн вирусийн эсрэг вакцин гаргаж авсан гэх яриаг үүсгээд байна. Бодит байдал дээр, Их Британи дахь Пирбрайт институтийн эрдэмтэд 2015 онд зөвхөн шувуунаас шувуунд халдварладаг коронавирусийг судлах зорилгоор уг патентыг авч байжээ. Мөн тус институт одоогоор хүнд халдварладаг коронавирусийг эсрэг вакцин гаргаж авах ямар нэгэн судалгаан дээр ажиллахгүй байгаа гэж мэдэгджээ.

Дашрамд дурдахад, коронавирус нь амьтдын дунд элбэг тохиолддог вирусийн томоохон бүлэг бөгөөд уг бүлэгт харьяалагдах вирус тус бүр өөрийн онцлогтой гэж судлаачид тайлбарлаж байна. Мөн өдгөө дэгдээд буй шинэ коронавирус нь суусрын (civet cat) төрлийн хөхтөн амьтан эсвэл могойноос халдварласан байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлж байгаа ч хараахан батлагдаагүй байна. 

5. Сошиал медиагийн зарим хэрэглэгчид батлагдаагүй, худал мэдээлэл цацаж, олон нийтийг айдаст автуулж байгааг анхааруулжээ. Тухайлбал, Max Howroute нэртэй жиргээч халдвар авсан хүний тоог Хятадын эрх баригчид нуун дарагдуулж байна гэжээ. Мөн тэрбээр Ухань хотод шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажлын зургийг оруулаад “Үүнийг эмнэлэг үү эсвэл, оршуулгын газар уу гэдгийг хэлэхэд хүнд байна” гэжээ. Энэхүү жиргээ нь ямар ч эх сурвалжгүй, баталгаагүй мэдээлэл болохыг эрэн сурвалжлагч сэтгүүлчид хэлж байна. 

Иймд баталгаагүй эх сурвалжийн мэдээлэлд итгэж цааш нь түгээхгүй байхыг уншигчдадаа зөвлөе. 

Эх сурвалж: Buzzfeed news, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
8
3
1
2
2
0
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Heterhii bain bain bain bain 2020.01.29 202.126.89.246

Unana

0 Хариулах


Сэжиг таамаг 2020.01.29 202.126.89.113

Тэгээд гудамжинд үхэтхийн унаж байгаа хүмүүс нь үхээгүй юмуу

0 Хариулах


Зочин 2020.01.30 64.119.25.166

2019-nCoV ni amisgaliin zamaar zamjin haldvarlaj, uushignii hatgaa met shinj temdeg ilerdeg uchraas ter unaj bgaa humuus uushig n hatgaj, amisgalahad belh bolsnoos uudsen baih magadlaltai. Twitter geh met hen ch, yu ch bichij boloh site-aas iluu WHO-giin site deer odor bolgon garch baigaa erdem shinjilgeenii toimuudiig olj unshaarai.

0 Хариулах


Зочин 2020.01.29 192.82.73.173

hutsd bgn

0 Хариулах