Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Коронавирусийн улмаас эмнэлэгт “хоригдож” буй хүүхдүүдийн яриа


Коронавирусын халдвар авсан, эсвэл аав, ээж нь халдвар авсны улмаас аргагүйн эрхэнд харах хүнгүй дагаж ирсэн гээд янз бүрийн нөхцөлтэй олон хүүхэд эмнэлэгт “хоригдож” байна.


Image for post

1 давхартаа 15 тасагтай. Тасаг бүрт багадаа 2, ихдээ 6 хүн хэвтэнэ.

Хан-Уул дүүргийн 300 орт гэгдэх төрөх эмнэлэг. 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг болох юм байна. Цар тахлын үед энэ эмнэлэг халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ажиглалтад байлгахад ашиглагдаж буй.

ХӨСҮТ-д 14 хоног эмчлүүлснийхээ дараа ажиглалтад “Хан-Уул дүүргийн 300 орт” эмнэлэгт долоо хонохоор ирлээ. Ор хүрэлцээгүйн улмаас хүүхдийн тасагт хуваарилагджээ. Өнгөрсөн 14 хоногт чив чимээгүй саарал өрөөнд зэргэлдээх орны хүнтэйгээ л ярихгүй юм бол өөртэйгөө ярихаас өөр сонголтгүйд хүрдэг байсан би айж байлаа. Олигтой нийгмийн харилцаанд ороогүй удчихсан би хүүхдүүдийг сахилгагүйтэн гүйхээс, уйдсандаа уйлагнахаас нь айсан хэрэг л дээ. Хоёр хонож байтал коридороор сэмээрхэн гүйлдэх хүүхдүүдийн чимээ, бувар бувар ярих нь тэдэнтэй гарч очоод тогломоор санагдуулсан ч тэд угаасаа надтай тоглохгүй нь ойлгомжтой байсан болохоор миний асуултанд хариулж дөнгөх насны дөрвөн хүүхэдтэй ярилцахаар болов. Насанд хүрсэн бид ч гэртээ харихаа хоног тоолон хүлээж байхад хүүхдүүдэд бүр байж сууж ядам байгаа болов уу?

Ажиглалтад байгаа хүмүүс өрөөнөөс гарах хориотой. Нийтийн жорлонтой 3 өрөөний нэгд нь би орсон. Энэ бол нууцаар сэлгүүцэх боломж. Азтай гэхүү, азгүй гэхүү.

Б /8 настай/

-Эмнэлэгт хэвтэх ямар байна?

-Хоол өгөөд л, хэвтүүлээд л тийм ч муухай биш. Би тэгээд утсаараа тоглоом тоглодог. Миний утасны ихэнх тоглоом датагүй ч гэсэн ажилладаг юм. Заримдаа Youtube-ээс бичлэг үзэх дуртай болохоор нэг их уйдаагүй. Эмнэлгийн хоол нь хааяа хэцүү санагдсан. Би заримдаа хоолоо бүгдийг нь иддэг. Заримдаа бардаггүй.

-Хэнийг хамгийн их санаж байна?

-Ээж энд байгаа болохоор ээж лав биш. Эмээ ч энд байгаа болохоор эмээ ч бас биш. Аавыг юм байна. Аав маань одоо хүртэл нөгөө тоосгон эмнэлэгт байгаа. /ХӨСҮТ/ Бас гэрээ санаж байна.

-Эмнэлэгт хэвтэх хамгийн гоё бас муухай нь юу байсан бэ?

-Гоё гэхээр юм байхгүй ээ. Харин их хоол өгдөг нь муухай.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд юу хиймээр байна?

-Гэртээ л очмоор байна. Гэртээ харивал датагүй интернэт ашиглана.


Э /12 настай/

-Эмнэлэгт хэвтэх ямар байна?

-Би өмнө нь нэг удаа эмнэлэгт хэвтэхдээ долоо л хонож байсан юм. Тэгээд дахиад эмнэлэгт хэвтмээр санагддаг байсан одоо бол ёстой үгүй. Дахиж л эмнэлэгт хэвтэхгүй юм шүү гэж бодож байна. Хийх юм байхгүй уйдахаараа би утсаа оролддог, хааяа зураг зурдаг.

-Хоолоо сайн идэж байгаа юу?

-Би 1, 2 дугаар хоолоо нэг дор идчихдэг. Хоол нь муухай ч биш, гоё ч биш байдаг л хоол санагдсан.

-Хэнийг хамгийн их санаж байна?

-Нохойгоо санаж байна. Манай нохойг Mike гэдэг. Одоо 7 сартай, спаниель. Гэрээ бол нээх санахгүй байна өө.

-Эмнэлэгт хэвтэхийн гоё бас муухай нь юу байсан бэ?

-Гадаа гарч болдоггүй нь хамгийн муухай. Гоё юм бол байхгүй гэхдээ заавал ямар нэг гоё зүйл хэл гэвэл энэ эмнэлгийн ор нь удирдлагатай дээшээ доошоо хөдөлж болдог нь л гоё юм даа.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд юу хиймээр байна?

-Уг нь өнөөдөр манай аавын төрсөн өдөр болж байгаа юм. Даанч аав бид хоёр энд байгаа болохоор эмнэлгээс гарахаараа бид гэр бүлээрээ аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Гадуур гарч хоол идэхгүй байх л даа. Гэхдээ гэртээ гоё хоол хийж идээд, бялуу хуваана гэж бодохоор л догдлоод байгаа.


Х /6 настай/

-Эмнэлэгт хэвтэх ямар байна?

-Муухай байна. Яагаад гэвэл эмнэлэг маш уйтгартай. Цэргийн эмнэлэгт хэвтэж байхад яг л мөсөн хонгил шиг хүйтэн өрөөнд оруулсан. Тэгээд тийм өрөөнд удвал эмнэлэг ч үгүй, эмчилгээ ч үгүй болох нь гээд эгч маань хэлээд ээж гомдол гаргасан. Тэгээд эмч намайг өөр өрөөнд оруулсан юм. Хэд хоног ээжийн утсаар л тоглож өнгөрсөн дөө. Харин энэ эмнэлэгт шилжиж ирснээс хойш миний уур маш их хүрсэн. Өрөөний маань эгч ээжид “Наад охиноо аваад яв. Унтаж байхад чанга, чанга яриад байна” гэж уурласан. Уг нь тэр эгч утсаа оролдоод л хэвтэж байсан юм. Тэгээд ээж бид хоёрыг өөр өрөө рүү яв, зайл гээд ээжийн гэдэс рүү түлхсэн. Ээж одоо найман сартай жирэмсэн. Хамгийн муухай нь ээжийг маань “Зүгээр төрөхийг чинь харна аа” гэсэн. Тэгээд би шөнө бүр нууцаар дүү маань зүгээр л байгаасай гэж залбирдаг болсон. Одоо ээж бид хоёр өөр тасагт байгаа. Хуучин өрөөнөөс хамаагүй дээр байна.

-Эмнэлгийн хоол ямар байна?

-Ээж бид хоёр “Цэргийн төв эмнэлэг”-ээс энд ирсэн. Тэнд байхад хоол нь амоксициллин цацчихсан юм шиг амттай байсан. Харин энэ эмнэлгийн каш нь гоё, будаатай шөл нь муухай.

-Эмнэлэгт хэвтэх хамгийн гоё нь юу байв?

-Чацарганатай витагрипп уух хамгийн гоё байсан. Эмч маань надад өгсөн юм.

-Хэнийг хамгийн их санаж байна?

-Одонгоо аниагаа маш их санаж байна. Одонгоо аниа маань энд нислэгийн төвийн ойрхон амьдардаг.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд юу хиймээр байна?

-Миний төрсөн өдөр 1 сарын 24-нд болно. Эмнэлгээс гараад төрсөн өдрийнхөө бэлгийг хамгийн түрүүнд авна. Би 3 янзын тоглоом авах гээд харчихсан байгаа.


А /8 настай/

-Эмнэлэгт хэвтэх ямар байна?

-Би энэ эмнэлэгт ирэхээсээ өмнө нь “Цэргийн төв эмнэлэг”-т 14 хоносон. Тэнд хоол нь амтгүй байсан болохоор жоохон муухай санагдсан. Харин энэ эмнэлэгт хоол нь гоё болохоор арай дээр санагдаж байна. Бас өрөөний маань ах надтай хөзөр тоглодог. Би хөзөр тоглох дуртай.

-Хэнийг хамгийн их санаж байна?

-Эмээгээ санаж байна. Бас гэрээ. Эмээ гэрт байгаа.

-Эмнэлэгт хэвтэхийн хамгийн муухай нь юу байв?

-Хүссэнээрээ тоглож чадахгүй, жоохон тоглох гэхээр л хүмүүс уурлаад эхэлдэг нь муухай.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд юу хиймээр байна?

-Гэртээ хариад зурагтаа үзмээр байна.

Хүүхдүүд угаалгын өрөө орох замдаа л нэг юм гүйж харайж авч харагдана. Аав, ээжээсээ уйдсан хүүхдүүд намайг бас явах замд хааяахан шохоорхож харна. Хөхүүл хүүхдээс авхуулаад дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд ч харагдсан. Эмнэлэгт байх хугацаанд амтгүй хоолноос гадна цэвэр агаар томчууд бидний хамгийн том асуудал болж байсан юм. Энэ жаахан амьтдыг хараад эдэнд цэвэр агаар миний хүсэж байснаас ч илүү ямар их хэрэгтэй байсан бол доо гэж бодогдож байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
36
1
0
1

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.22 172.69.252.145

huuhdiin hajuud hachin2 yum yridagaa er em hugshin zaluuguil bolichih hregtei mash buruu ulger duurailal shuudee evii chvs shunu blgon nuutsaar zalbirdag gnee ter emegtein helsen ugni byatshan zurhend ymr tom sharh uldeechvee

0 Хариулах


Зочин 2021.01.21 162.158.166.220

ymar muuhai ym be zugeer turhiig chin harna aa gedeg n yu gsen ug ym bol adilhan emegtei hun baij arai l denduu gomdmoor seteghuitei humuus baih ym aa iimrhu tarhinii turaal bolsn malnuudad yu gej ch helhevdee bur gol harlaad setgel emterchihlee

0 Хариулах


Зочин 2021.01.21 162.158.166.20

Хөөрхий дөө. Ууртай стрэстсэн томчуудад загнуулхаас айдаг болоод л гарч байна даа.

0 Хариулах


yooo 2021.01.20 172.69.252.133

yoo ter muu yamar zevuun nobshiin avgai bee. ooroo ysooti zugeer bhuig chini harnaa. baliar nobsh chini hezee neg tsagt uil laigaa edelnee chii muu avgai. Jiremsen hun eh hun huhuul hunig gomdooson hen be gyai ni ch daraa ni uiliin ure3 edleh bolno

0 Хариулах


Зочин 2021.01.20 162.158.167.17

Iwiideee alag urs mn yamar hetsuu umbdee ireedui n gereltei baih boltugai uwchin zowlon hol toirooosoi bugdees n

0 Хариулах


Зочин 2021.01.20 172.69.252.133

yu be ter awgai bur2 arai2 yaj tgj huuhdiin stgeld sew hj cdj bnaa yooo

0 Хариулах


Зочин 2021.01.20 162.158.165.161

6 nastai huuhed amokslin yrij eejiihee biyiig bodoj zalbirtal ni yagaad ingej zovoogood novshiin bailgaad baigaan be

0 Хариулах