Өмнөд Солонгосын "Koreaboo" сайт дээр гарсан нийтлэлийг сонирхуулж байна. Олон охид энэхүү аргын ачаар крашаа өөртөө татаж чадсан гэнэ шүү. Өөр улс орны хүмүүс хэдий ч хайр дурлалын тал дээр адилхан зөвлөгөө үйлчлэх болов уу?
1. Харц тулгарах хүртлээ краш руугаа ширт.

2. Харц тулгарах үед ичингүйрэн хажуу тийшээ хар. Энэ үйлдлийг нэг, хоёр удаа хийх хэрэгтэй. Гол нь цагаа зөв тааруулах ёстой. Бас хэтэрхий олон удаа ингэвэл эвгүй санагдах болно.

3. Хичээл ном болон бусад зүйлийн талаар хөнгөн яриа өдөх. "Шалгалтаа хэр өгсөн бэ?", "Амралтаараа юу хийх гэж байна?" гэх мэт.

4. Яриаг нь анхааралтай сонсож, хариу үйлдлийг маш сайн үзүүлэх. Түүний нүдэнд өртөх ёстой.

5. Юу ч хэлж, хийлээ гэсэн залуу байхад хүн бүхэн л гадаад дүр төрхөнд хамгийн түрүүнд татагддаг. Өөрийгөө хамгийн сайхан дээрээ аваач.

6. Крашаа магт. Тэдний өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж, та хоёр сайн үр дүнд хүрэх магадлал нэмэгдэнэ.

7. Их инээмсэглэж бас инээд алд. Тэр тусмаа крашийнхаа дэргэд, эсвэл түүнийг ямар нэгэн зүйл ярих үед.

8. Хэрэв аль алинд нь ямар нэгэн мэдрэмж зэрэг төрж байгааг та анзаарах л юм бол алдаж болохгүй. Тухайн нөхцөл байдлыг анзаарч, орчноо мэдэрдэг байх хэрэгтэй.

9. Танд ямар ч үр дүн мэдрэгдэхгүй, юу ч болохгүй байвал бүхнийг мартаад урагш хөдлөх хэрэгтэй. Цагаа үрж, зүрх сэтгэлээ шархлуулах хэрэггүй.

10. Шуудхан түүнд хэлж орхи. Зарим үед шулуухан байх нь хамаагүй дээр байдаг.
