Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Крэйг Кастанья: Монгол залуусын ихэнх нь намын харьяалалгүй ч мэдлэгтэйгээр сонгуульд оролцдог болсон

Залуус, эмэгтэйчүүдийн сонгуулийн идэвх, улс төрийн оролцоог нэмэх төслийн нээлт боллоо.


Гурван жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газраас дэмжин хэрэгжүүлэх “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү төслийг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Азийн сан болон Монголын иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг 3 сая ам.доллар буюу 8.4 тэрбум төгрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.

БНОУХ-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья “Бид сонгогчдын боловсрол, бодлогын нөлөөллийн ажилд анхаарч ажиллана. Зөвхөн сонгууль болоод өнгөрөх биш сонгуулийн өмнөх бэлтгэл болон сонгуулийн дараах оролцоонд ач холбогдол өгнө.

Манай БНОУХ 1992 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ардчиллыг дэмжих нь бидний гол зорилго юм. Ардчиллыг бүрэн утгаар нь хөгжүүлэхийн тулд залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог хангахыг эрмэлздэг. Монголын хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг төдийгүй монгол эмэгтэйчүүд хүчирхэг учраас тэдний эрх нь эрх тэгш хангагдаж байж ардчиллыг бүрэн хөгжиж байна гэж үзнэ.

Манайх нам бус байгааллага. Аль нэгэн намыг дэмждэггүй. Иргэний нийгмийн байгууллагуудтай маш нягт ажиллаж, хүртээмжтэй, эрх тэгш иргэдийн оролцоог чухалчилдаг. Бид нар Зориг сан болон Азийн сантай хамтарч 18-25 насны 600 гаруй залуусаас цахимаар судалгаа авсан. Энэ судалгаа улс орныг бүрэн төлөөлж чадахгүй боловч сонирхолтой дүгнэлтүүд гарсан. Дийлэнх залуус намын ямар ч харьяалалгүй, бие даагч нэр дэвшигчдийг мэдлэгтэйгээр сонгодог чадвартай болсон байна. Мөн Монгол улсын залуучууд иргэний хариуцлагаа ухамсарласан нь судалгааны дүнгээр гарсан. 2016 оны сонгуульд залуусын оролцоо маш ихээр нэмэгдсэнээс харагдсан. Ардчиллын хакатонд эмэгтэйчүүд, залуус оролцож, ардчиллыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг хэлэлцдэг.

Улс төр бол маш бохир тоглоом учраас оролцох ч хэрэггүй гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмж, баталгаажуулвал эрүүл ардчиллыг бий болгож чадна” гэлээ.  

Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Ардчиллыг бэхжүүлж, хөгжлийг дэмжих хамтын зорилгын төлөө иргэдийн оролцоог дэмжих нь бидний хувьд нэр төрийн хэрэг" гээд төслийг хэрэгжүүлж байгаа нийт байгууллага, хүмүүст талархаж буйгаа илэрхийлэв. АНУ 2004 оноос хойш Монголд сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх, Монгол Улсын ардчиллыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, 123 сая ам.доллар буюу 342 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол Улс нь эрч хүчтэй  залуучууд, хүчирхэг эмэгтэй манлайлагчдын эх орон болсон ардчилсан улс билээ. Сүүлийн хэдэн жил манай хоёр улс нийгмийн чухал асуудлууд дээр хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ардчиллыг хөгжүүлж, энхийг бататгаж, хөгжлийг дэмжих хамтын зорилгын төлөө иргэдийн оролцоог дэмжин ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Өнөөдөр Монгол Улс эмэгтэйчүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсож сурах юм бол дэлхийн бусад улс орны адил цэцэглэн хөгжих нь гарцаагүй. Бид энэхүү төсөл хөтөлбөрөөрөө эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог сонгуулийн өмнө идэвхжүүлж, сонгуулийн боловсрол мэдлэгийг олгож дэмжихээс гадна ирээдүйн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь бэлдэх зорилготой. Мөн залуучууд, эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж улс төрийн үйл явцыг нийгэмд хүртээмжтэй хэрэгжүүлж, тэдгээрт засгийн газар хариу үйлдэл үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Төгсгөлд нь тэрбээр монгол залуус, эмэгтэйчүүдийг нам харж бус улс орноо хөгжүүлэх шийдвэр гаргахыг хүсэж буйгаа онцолсон.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ сонгогчдын оролцоог бэхжүүлж, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогын тулгамдсан асуудлыг хөндсөн соён гэгээрүүлэх цуврал үйл ажиллагаа зохион байгуулах бол нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх онлайн сургалтыг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-тай хамтран хийнэ. Мөн Монгол Улсын чөлөөт хэвлэл болон сэтгүүлчдийг дэмжихээр “Глоб Интернэшл” төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд UB.LIFE сайт “Надад нэг санал байна”медиа аяныг Unread.today, YZ TV-тэй хамтран хэрэгжүүлж, залууст сонгуулийн тухай мэдээ мэдээлэл олгож, идэвх санаачилгатай сонгуульдаа оролцохыг уриалж байгаа билээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг 2020.08.06 172.69.252.151

Маш зүйтэй санал санаачлага, цагаа олсон ажил эхэлж байгаа юм байна.Хамрагдахыг хүсэж байна.Та бүхэнд амжилт хүсъе.

0 Хариулах