Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кристиан Роналдо нас ахисан ч хэрхэн сайн тоглосоор байгаа вэ?


Хөлбөмбөгийн дэлхийн од Кристиан Роналдо өдгөө 35 настай ч спортын ертөнцийн амжилт нь үргэлжилсээр байна. Спортынхонд нас, эрч хүч юу юунаас ч илүү чухал. Гучин насыг хол давсан ч түүний эрч хүч, хурд залуухан Роналдо адил хэвээрээ байгаа нууцыг та мэдэх үү?

Тэр тэнцвэржүүлсэн шим тэжээлт хүнс хэрэглэж, эрүүл идэвхтэй амьдралыг хэвшил болгожээ. Роналдо Herbalife Nutrition компанитай 2013 оноос хойш хамтран ажиллаж байна. Түүний дуртай бүтээгдэхүүн нь уургийн батончик, зэрлэг жимс ба ванилийн амттай “Формула-1” уургийн коктейль. 

Италийн Ювентус багийн довтлогч Кристиан Роналдо өнгөрсөн улиралд Сери А-д нийт 33 тоглолтод оролцож, 31 гоол оруулан, 6 дамжуулалт өгчээ. Тэрбээр өнгөрсөн жил Португалын шигшээ багтайгаа хамт УЕФА Үндэстнүүдийн лигт түрүүлсэн бөгөөд энэ жил УЕФА үндэстнүүдийн цомд ч амжилттай яваа. Мөн 2016 онд шигшээ багийнхаа хамтаар Европын аваргаар тодорч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Хамгийн анх 2006 онд Германд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан Роналдо одоогийн байдлаар дөрвөн ДАШТ-д дараалан оролцож, 17 тоглолтод долоон гоол оруулаад байна. 

Мэдээж түүний хичээл зүтгэл, байнгын шаргуу дасгал, хөдөлгөөнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр “Хичээл зүтгэл байхгүй бол хэчнээн авьяастай байсан ч үр дүнд хүрэхгүй” гэсэн удаатай.

Herbalife Nutrition компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай улсад хоёр жилийн өмнө ирж, спортын эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, багш нарт спортын бэртэл гэмтэл болон тамирчдын хоол тэжээлд хэрхэн анхаарч, тэдний бэлтгэлийг хэрхэн хангах тухай сургалт явуулсан юм. Сургалтын үеэр “Роналдогийн хөлбөмбөгийн ертөнцийг манлайлж байгаагийн нэг “нууц” нь шим тэжээлийн зохистой хэрэглээ” гэсэн.

Роналдо бол залуу тоглогч биш. Гэсэн ч залуу тамирчидтай ижил хэмжээнд өрсөлдөж, өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа нь өөртэйгөө ажиллахын зэрэгцээ шим тэжээлийн зохистой хэрэглээндээ анхаардгийн илрэл. Herbalife Nutrition компани Кристиан Роналдотой хамтран шингэн алдалт болон энергийг богино хугацаанд нөхөх зорилготой “CR7 Drive” бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад байгаа бөгөөд одоогоор Монгол Улсад худалдаанд гараагүй байна. Тус бүтээгдэхүүний найрлагад үл дуусах эрчим болох эрч хүчийг нэмэх 4 төрлийн нүүрс усны холимог, алдсан эрч хүчийг нөхөх 135 миллиграмм (мг) сод, 125 мг потассиум, 60 мг магни агуулсан. Мөн амин чухал витамин болох бодисын солилцоог дэмжих витамин B12 болон улаан лууван, усан үзмийн шүүснээс гарган авсан өнгө оруулагчийг найрлагадаа оруулжээ.

Кристиан Роналдотой ажилладаг эмч, мэргэжилтнүүд түүний тухай “Роналдо маш сахилга баттай, нээлттэй хүн болохоор хамтран ажиллахад амар байдаг. Өөрийнхөө гүйцэтгэлийг сайжруулахыг эрмэлзэж, хийж чадах бүхнээ спортдоо зориулж, өөртөө маш их анхаардаг тамирчин. Тэр Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхээсээ өмнө шим тэжээлийн зохистой хэрэглээг тийм ч сайн анхаардаггүй байсан бол одоо эсрэгээрээ болсон” гэсэн юм.

Herbalife Nutrition дэлхий даяар хөлбөмбөг, ширээний теннис, крикет зэрэг төрөл бүрийн спортын 150 гаруй тамирчин, 50 гаруй багтай хамтран ажилладаг. Тус компани нь мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн таван удаагийн аварга Лос Анжелес Галакси багийг 2007 оноос хойш ивээн тэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын үндэсний лигийн 8 удаагийн аварга “Эрчим” клубийн хүнс тэжээлийн ивээн тэтгэгчээр 2014-2019 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Эрчим” клуб 4 удаа аварга болжээ. Тодруулбал, 2014, 2016, 2017 онд Монголын хөлбөмбөгийн холбооны цомын эзэн, 2018 оны футзалын УАШТ-ий аварга, 2019 онд Монголын үндэсний лигийн мөнгөн медалийг хүртсэн амжилт үзүүлсэн юм. 

Herbalife Nutrition компанийн Монгол дахь салбар нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд олон улсын холын зайн гүйлтийн тэмцээн болох “Улаанбаатар марафон”-ы албан ёсны түншээр таван жил дараалан ажиллаж, хүмүүст дасгал хөдөлгөөн хийх, спортод шимтэхийн ач тусыг таниулсаар байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.