Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Күүл" залуус амралтын өдрүүдэд "шоудах"-аас өөрөөр хийдэг 9 зүйл


Бид баасан гарагт эсвэл бямба, ням гарагт цаанаа л нэг догдолж, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хиймээр болдог шүү дээ. Гэхдээ найз нөхдөөрөө цуглаад нэг газар уулзаж суух нь их. Гэхдээ "күүл" залуус түүнээс өөр юуг бас хийдэг гээч?

Эндээс сонирхоорой.1. Тэд ганц ч согтууруулах ундаагүй байсан цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг 

Дуу шуутай, хөгжөөнтэй байхын тулд нэмэлт зүйл хэрэггүйг тэд мэддэг учраас согтууруулах ундаагүй байсан ч цагийг сайхан өнгөрүүлдэг. Зөвхөн тийм зүйлийг хэрэглэснээр нээлттэй болж, ярилцах сэдэвтэй ч болно гэдэг бол худал зүйл юм. 

2. Хөлөгт тоглоом тоглох цагийг заавал гаргадаг

Тэд зөвхөн хөзөр эсвэл онлайн буудалцаантай тоглоом гэлтгүй төрөл бүрийн сонголттой олон тоглоом тоглодог. Sequence, Exploding Kittens, Monopoly гээд олон төрлийн тоглоомыг нэрлэж болох юм.

3. Тэд хамтдаа шинийг туршиж үзэхийг хүсдэг 

Үргэлж хийдэг зүйлээ л хийхийг тэд хүсдэггүй. Тиймээс үргэлж шинэ зүйлд уриалдаг. Хэзээ ч хийж үзээгүй зүйлсээ бөөнөөрөө туршиж үзэх, шинэ мэдрэмж авах нь хамгийн сайхан. 

4. Сайн үйл хийхэд бусдыг уриалдаг 

Тэд найзуудаараа, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх үедээ сайн үйл хийхэд бусдыг уриалдаг. Тэр нь заавал том зүйл байх албагүйг ч тэд мэддэг. Үнэхээр хэрэгтэй байгаа хүнд хэрэгтэй зүйлийг нь өгөх, нохой муур хооллох, голын эргийг бөөнөөрөө цэвэрлэх гээд л.

5. Тэд чухал зүйлсийн тухай ярилцдаг

Тэд бөөнөөрөө байх үедээ өөрсдийнх нь амьдралд нөлөөлөх чухал үйл явдлыг ч ярилцдаг. Хий дэмий маргах биш шүү, харин санал солилцох, хэрхэн идэвхтэй байж, аливаад оролцох гээд л. Үүнд сонгуулийг ч дурдаж болох юм. Тэд өөрсдийнх нь ирээдүйд нөлөөлөх ийм том үйл явдалд бусдыг оролцохыг уриалж, зөв мэдээлэл түгээдэг. Аливаад хойш суухгүй байхыг тэд маш сайн мэддэг. 

6. Тэд "ном хаялцдаг" 

Тэд уншсан ном, хийж үзсэн зүйл, кино, дуу хөгжмийн тухайд маш идэвхтэй яриа өрнүүлж, нэгэн үдшийг ном хаялцахад бүрэн зориулж чаддаг. Ингэснээр бүгд мэдлэгээ зузаатгаж, бас аливаа зүйлийн тухай дарс шиг л амттай яриаг өрнүүлдэг байна. 

7. "Quiz" үдэш зохиох 

Асуулт хариултын тэмцээн зохиож үзсэн үү? Хэрвээ үгүй бол одоо үзэх цаг нь. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын хамт олноороо асуулт хариултын тэмцээн зохиож, бяцхан шагнал бэлдээд үзээрэй. Нэгэн үдэш тун сонирхолтой өнгөрнө гээч. Магадгүй та нэг үдшийг зөвхөн киноны, дараагийн үдшийг улс эх орныхоо, Улаанбаатар хотын тухай асуулт хариултын үдэш болгож болно шүү дээ. Тун сонирхолтой. 

8. "Плэйлист" үдэш

Баасан гарагт нэгнийдээ цуглаад өөрсдийн дуртай дуунуудыг бэлдсэн плэйлист үүсгээд сайхан бүжиглэж дуулж болж байна. Үүнд хүүхдүүд, гэр бүлийн ямар ч гишүүн оролцож болно. "Baby Shark"-аас авахуулаад ардын дууны хүртэл плэйлист үүсгэж яагаад болохгүй гэж?

9. Тэд зүгээр л нэгэнтэйгээ ойр байх нь хамгийн сайхан амралт гэдгийг мэддэг 

Ер нь бидэнд амралтын өдөр гэдэг сайхан бэлэг шиг л байдаг шүү дээ. Түүнийгээ бусадтай хуваалцах хэрэгтэй. "Күүл" залуус энэ өдрийг заавал том байлгах шаардлагагүйг мэддэг. Зүгээр л тойрч суугаад юм ярих кино үзэх, нэгнийхээ бэлдсэн хоолыг идэнгээ бүгд хариуд нь аяга тавгаа угааж, гэрийг нь цэвэрлэж өгөх, ээж аавдаа массаж хийж өгөх, бусдад тулгараад буй асуудлаа бөөнөөрөө сонсож хуваалцах, баярыг нь хуваалцаж, зовлонг нь нимгэлэх... Бид яагаад дандаа баасан гарагт "уулзъя" гэх болгондоо том төлөвлөгөө зохиох ёстой гэж? Харин зүгээр л хамт байх цагаа үнэ цэнэтэй байлгах нь чухал юм. Та ч бас ийм л күүл хүн гэдгийг би мэдэж байна. Идэвхтэй, илүү хариуцлагатай байж сонгуульдаа оролцохыг найзууддаа уриалж, гэр бүлээрээ агаар салхинд гараад шороонд бужигнан тоглох, хамтдаа хоол хийх.

Та энэ долоо хоногийн амралтын өдрүүдээрээ заавал эдгээрээс аль нэгийг нь хийгээрэй! Танд үнэхээр сайхан байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.