Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Лада автомашины тухай сонирхолтой 5 баримт



НЭГ.                                                                                                                     Хамгийн анхны загвар ВАЗ-2101

1965 онд Зөвлөлтийн Гадаад худалдааны яам Италийн автомашин үйлдвэрлэгч FIAТ брэндтэй хамтран Волга мөрний эрэг дээрх Тольятти хотод АвтоВАЗ хэмээх үйлдвэр байгуулснаар Лада машин мэндэлсэн түүхтэй. Хамгийн анхны загвар нь Италийн FIAT-124 автомашины илүү бат бөх, тэсвэртэй хувилбар болон хэрэглээнд нэвтэрчээ. Оросын хүнд нөхцөл, хүйтэн цаг агаарт тохируулан эд ангийг нь маш бат бөх үйлдвэрлэж байж. 

ХОЁР.                                                                                           Их Британийн Лада сурталчилгааны зурагт хуудас

Орос болон зүүн Европынхны автомашины гол хэрэгцээ болсон Лада 1970-1990 оны хооронд баруун Европын орнуудад ч мөн экспортлогдсон. Энэхүү экспорт Оросуудын хувьд эдийн засагтаа гадаад валют эргэлдүүлэх цорын ганц арга зам байв. Ийнхүү Канад, Их Британи, Франц, Бельги, Голланд зэрэг улсын зах зээлд нэвтэрч, сайтар танигдсан Ладаг АНУ л авахаас татгалзаж, Оростой худалдааны хориг тавьж байж. 

                                                                 ЗХУ-ын машинд түлшээр үйлчлэхгүй хэмээх АНУ-ын бойкот

ГУРАВ.         Францын автомашины Renault брэнд Лада үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж буй

Лада брэндийн хамгийн гол онцлог нь хэдэн арванд туршигдсан бат бөх чанар. Хахир хүйтэн цаг агаар, бартаат шороон замд зориулан бүтээсэн энэ машин энгийн хялбар механик ажиллагаатай, найдаж болохуйц бат бөх унаа гэдгээрээ хэрэглэгчийн талархлыг хүлээдэг. 1990-ээд оны дунд үеэс хойш экспортоо зогсоосон Лада баруун Европод эргэн ирээд удаагүй байна. Их Британи болон Германы авто ревью вэб сайтуудад бичснээр “Энэ бол бартаат замд унах хамгийн шилдэг машинуудын нэг мөн” гэжээ. 

ДӨРӨВ.


Монголчууд социализмын үеэс Лада, Нива, Москвич, Жигули машинуудтай танилцсан улс. 1990-ээд оны сүүл үе хүртэл хотын гудамжинд эдгээр машин явдаг байлаа. Харин өнөөдөр бидний мэдэх Лада, Нива орчин үеийн хэрэглээнд эргэн ирэхдээ суудлын, бартаат замын, кроссовер гэхчлэн хэд хэдэн загвар, ангиллаар иржээ. Мөн Евро-5 стандартын хөдөлгүүртэй, Сибирийн нөхцөлд тохирсон, шарвалтын эсрэг системтэй зэрэг олон давуу талуудыг дурдаж болохуйц. 

 ТАВ.

50 жилийн дараах Ладагийн шинэ загвар Lada Granta. Та 2020 оны энэхүү загварыг дуртай киногоо үзээд авах боломжтой “Ладатай кино-2” хөтөлбөрийн тухай сонссон уу? Юнивишний хэрэглэгч та дараах 5 цэснээс кино сонгож үзээд хөтөлбөрт хамрагдаж, автомашин болон бусад олон бэлгийг хожих боломжтой. 

  1. IPTV үндсэн цэсэн дэх ЛАДАТАЙ КИНО цэс
  2. Үндсэн цэсэн дэх дурын КИНО БАГЦ 
  3. AПП цэсний “Урамшуулал” аппликейшн дэх БАГЦАЛСАН КИНО цэс
  4.  “Урамшуулал” аппликейшн дэх 50% OFF цэс
  5. “Урамшуулал” аппликейшн дэх КИНО БЭЛЭГЛЭХ цэс

Кино үзэх бүрт 6 оронтой код УРАМШУУЛАЛ аппликейшнийн “Бэлэг нээх” цэсэнд идэвхжих болно. Уг кодоор бэлгийн эздийг 10 дугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт Юнивишнийн Промо сувгаар тодруулах юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
19 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.