Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЛеБрон Жэймсийн Кобед зориулсан сүүлийн үгс


Сагсанбөмбөгийн спортын домог болсон хоёр тоглогч бүтэнсайны өглөө сүүлчийн удаа утсаар ярьжээ. Үүнээс хэдхэн цагийн дараа нэг нь дэлхийгээс үүрд явчихна хэмээн яахин мэдэх билээ. 

Кобе Брайнт болон түүний 13 настай охин Жианнагийн үхлийн тухай мэдээг сонсоод зүрх нь зүсэгдэж, сэтгэл нь хоосорсон гэдгээ ЛеБрон Жэймс өөрийн инстаграмдаа бичив. Тэрхүү нисдэг тэрэгний ослоор нийтдээ есөн хүн амь үрэгдсэн.

"Найз минь, би энд чамд зориулан сэтгэлээ уудлан бичихийг хичээвч, хичээх тусам улам хэцүү санагдаад, чамайг, Жижигээ, бидний дунд байсан ах дүүгийн харилцаагаа, нөхөрлөл, хүндэтгэлээ бодохоор нулимс урсаад хэцүү байна" хэмээн ЛеБрон бичжээ. 

ЛеБрон өдгөө Кобе Брайнтын хуучин баг "Los Angeles Lakers"-т тоглож байгаа бөгөөд инстаграмдаа оруулсан постдоо хоёр биенийхээ инээмсэглэж буй зургууд, талбай дахь агшнуудынхаа зургуудыг хавсаргажээ. Энэ дунд мөн Кобегийн хамгийн сүүлд ЛеБронд зориулан бичсэн жиргээ байв.

Кобе нас барахынхаа өмнөх орой NBA-ийн түүхэнд хамгийн их оноо (33655) авсан тоглогчдын гуравт бичигдэх болзол хангаж, өөрийнх нь амжилтыг давсанд зориулж "Үргэлжлүүлэн зүтгээд байгаарай, Жэймс. Маш их бахархаж байна, дүү минь" хэмээн жиргэсэн.

"The Atlantic" сэтгүүлд бичсэнээр энэ тэдний хооронд болсон сүүлийн харилцан яриа байгаагүй бөгөөд, нас барахаасаа цагийн өмнө ЛеБрон Жэймстэй устаар мөн ярьсан аж. ЛеБроны пост ч үүнийг баталсан бөгөөд "Бүтэнсайны өглөө Лос Анжелэс руу буцаж явахдаа чамтай ярьж, хоолойг чинь сонсохдоо энэ бидний хоорондох сүүлийн яриа байна гэж хэзээ ч бодсонгүй" гэжээ.

"Los Angeles Lakers"-ийн тоглогчид бүтэнсайн өглөө Лос Анжелэс руу буцаж явахдаа Кобег нас барсан тухай мэдээг сонсоцгоожээ. Энэхүү мэдээг сонсоод нисэх зурваст уйлж буй ЛеБроны дүрс бичлэг цахим орчинд тарсан.



"Үлдээсэн бүхнийг чинь үргэлжлүүлэхээ амлая, анд минь. Чи бидэнд, тэр дундаа Лэйкэрсийнхэндээ үргэлж үнэ цэнэтэй хэвээр шүү. Уй гашуу, сэтгэл хөдлөлөө дарж, үргэлжлүүлэн зүтгэх нь одоо миний үүрэг боллоо. Энэ бүхнийг даван туулах эрч хүчийг тэртээх тэнгэрээс харж, залаарай гэж хичээнгүйлэн хүсч байна. Сэтгэл дотроо чамтай үүрд хамт байх болно. Хэлмээр зүйл их байвч, яг одоо хэцүү байгаад зүрхлэхгүй нь. Ахиад бид уулзах биз ээ, тэр мөч хүртэл..." хэмээн ЛеБрон инстаграмдаа бичсэн байв.

Эх сурвалж: Buzzfeed 

холбоотой мэдээ
1
2020.04.02
Хөл хорионы үеэр хийх 8 дасгал
2
2020.03.27
Бритни Спирс 100 метр замыг 5.97 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон гэв
3
2020.02.24
Цагаан сараар таргалахгүй байх “амархан” зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо суралцах боломжтой СОНИРХОЛТОЙ 10 онлайн сургалт
2
3 цагийн өмнө
Хөл хорионы үеэр онлайнаар авч болох 8 үнэгүй үйлчилгээ
3
3 цагийн өмнө
Хөл хорионы үед эморлоо даван гарахад туслах 8 "хөөрхөн" зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
5
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.