Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Little women" киноны гол дүрийн жүжигчин Сирша Ронаны тухай 8 баримт


Сирша Ронан нь орчин үеийн хамгийн нөлөө бүхий залуу жүжигчдийн нэг билээ. Анх 13 настайдаа Оскарын наадамд нэр дэвшсэн тэрээр хамгийн сүүлд "Little women" кинонд бүтээсэн Жо Марчийн дүрээрээ мөн Оскарт нэр дэвшсэн байна.

1. Түүний нэр ирландаар "эрх чөлөө" гэсэн утгатай.

2. Тэрээр анх 9 настайдаа "The Clinic" телевизийн цувралд тогложээ.

3. Түүний 2007 оны амжилт түүхэнд бичигдсэн байна.

Сирша Ронан 13 настайдаа 2007 онд "Atonement" гэх кинонд бүтээсэн дүрээрээ Их Британийн кино академи, телевизийн урлагийн /БАФТА/ наадам, "Алтан бөмбөрцөг" наадам болон Оскарын наадамд нэр дэвшсэн. Энэхүү хүндтэй гурван кино наадамд зэрэг нэр дэвшсэн хамгийн залуу эмэгтэй жүжигчин болж түүхэнд бичигджээ.

4. "Харри Поттер" цувралын Луна Лавгудын дүрд тоглох сонгон шалгаруулалтад орж байжээ.

5. Тэрээр энгийн дүрд тоглох саналыг хүлээж авдаггүй.

"Harper Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр зөвхөн өөрт нь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн дүрд тоглохыг хүсдэг гэжээ. Тэрээр нэгэн хэвийн дүрд тоглох дургүй, тийм дүрд тоглож ч байгаагүй юм. Сирша Ронанын дүрүүд ихэвчлэн хүчтэй, сонирхол татахуйц бөгөөд хөгжил, хөдөлгөөнтэй эмэгтэйг дүрсэлдэг байна. 

6. Сирша Ронан дөрвөн удаа Оскарын наадамд нэр дэвшсэн.

26 настай жүжигчин Сирша Ронан нь Оскарын шагналын эзэн болж амжаагүй ч "Atonement", "Brooklyn", "Lady Bird",  болон "Little Women" кинонуудад бүтээсэн дөрвөн дүрээрээ нэр дэвшжээ.

7. Найруулагч болох хүсэлтэй.

Залуу жүжигчин Сирша нь жүжиглэхийн зэрэгцээ камерын ард ажиллах сонирхолтой аж. Тэрээр "Би бага байхаасаа кино найруулгад илүү сонирхолтой байсан. Би найруулагчдаас үргэлж их зүйл суралцдаг. Тэдний төсөөллийг л бид амьдруулдаг" гэжээ.

8. Тоглосон кинонуудаа үзэж чаддаггүй.

Дүр бүтээсэн киногоо үзэх, бүр өөрийн зургаа харах нь ч түүнийг тухгүй болгодог гэжээ. Тэрээр "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Өөрийн тоглосон киногоо үзэх надад тавгүй байдаг. Өөртөө сэтгэл хангалуун бус болохоор биш юм. Би зүгээр л өөрийнхөө гадаад дүр төрхийг хэтэрхий их хараад байхыг хүсдэггүй" гэсэн байна.

Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.