Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас тэтгэлэг гардуулна


Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан  ач нарынх нь эрхэлдэг “Лувсанжамбын Мөрдорж” сан Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас шагналыг санаачлан 2020 оноос хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд олгохоор боллоо. Энэхүү тэтгэлгийг 2019 оны 12 сарын 4-ны 19 цагаас ДБЭТ-т болох “Л.Мөрдорж 100 жил” хүндэтгэлийн тоглолтын орлогоос гаргаж хөгжмийн зохиолч, ардын болон сонгодог хөгжмийн мэргэжлээр суралцаж буй МУ-ын консерватори, СУИС-ийн оюутнуудыг шагнах юм.

 Монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэгч, Монголын анхны симфонийг бүтээгч Л.Мөрдоржийн хүндэтгэлийн тоглолтонд Монголын мэргэжлийн хөгжмийн бүтээлийн тэргүүн эгнээнд бичигдэх "Миний эх орон" симфони, "Алтан Өргөө" киноны хөгжим, “Цэнгэлийн эгшиг” үндэсний найрал хөгжим, “Эх орон” магтуу, “Хаврын шувууд” ёочингийн гоцлол, “Хөхөө намжил” дуурийн хэсгээс тоглоно. Мөн ардын дуу мэт нийтийн дунд түгсэн "Дөрвөн цагийн тал", "Бүүвэйл хорвоо", "Намрын өнгө" , "Намуун байгаль", "Түүхт хил", "Хангайн дуу", "Зөвлөлтийн дайчдын хөшөө", “Анхны алхам” киноны дуу "Хунгийн дэгдээхэй", “Энэ хүүхнүүд үү” киноны дуу "Буурал ээж минь" зэрэг дуунууд тоглогдоно. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Үндэсний Урлагийн Их Театрын үндэсний найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуу хөгжимчид, өнөө цагийн шилдэг дуучид оролцоно.

Та бүхэн “Л.Мөрдорж 100 жил” хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг ticket.mn вэбсайтаас авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99898918 утсаар лавлаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.