Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Л.Оюун-Эрдэнэ: Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар мэдээллийг бид хамтран шалгаж, Fact Check Mongolia сайт дээр гаргаж байсан билээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн тоо андуураагүй гэдгээ өнөөдөр баталлаа. Тэрбээр "400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ийн Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манайд ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна" гээд "Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай" хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэллээ.

ӨМӨЗО-ны Баруун хэсэгт орших Ордос хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. 2017 онд 1.82 сая жуулчин ирсэн нь 2016 оныхоос 47% өссөн үзүүлэлт аж. Тэгвэл 2018 онд 2.8 сая зочин ирж, 55% өсжээ. 2019 онд жуулчдын тоо 100% өссөн ч Ордосыг зорих жуулчдын тоо 10 саяд ч хүрээгүй байгааг эдгээр статистик харуулж байна.  

Харин Хэнтий аймгийн тухайд Дадал сум л гэхэд 2025 онд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэсэн тооцоотой байгааг Хэнтий аймгийн албан ёсны цахим хуудаст дурджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.