Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Майк Тайсон энэ жил анх удаа саналаа өгнө


Өдгөө 54 настай алдарт боксчин Майк Тайсон энэ жил анх удаа саналаа өгөх гэж байгаагаа дуулгажээ. Тэрбээр твиттерт "Би энэ сонгуулиар анх удаа саналаа өгөх гэж байна. Сонгуульд оролцох боломж гарна гэж хэзээ ч бодож явсангүй. Учир нь би гэмт хэргийн бүртгэлтэй байсан. Эцэст нь саналаа өгөхөөр болсондоо бахархаж байна" гэж жиргэжээ. Мөн тэрбээр #NationalVoterRegistrationDay хэштагийг ашиглан сонгогчийн бүртгэлээ хийхийг дагагчдадаа уриалсан байна. 

Майк Тайсон 1992 онд хүчингийн хэрэг, бэлгийн гаж харилцаа гэх хоёр зүйл ангиар буруутгагдаж, шүүхээс зургаан жил ял сонсож байжээ. Тэрбээр гурван жил хоригдсоны эцэст суллагдсан бөгөөд шийтгэлийн хүрээнд түүний санал өгөх эрхийг хассан юм. 

АНУ-ын ихэнх мужид ноцтой, хүнд гэмт хэрэгт холбогдож, ял сонссон хүмүүсийн санал өгөх эрхийг хасдаг хууль үйлчилдэг. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 6 сая иргэн буюу бүртгэлтэй сонгогчдын 2.5 орчим хувь нь хүнд гэмт хэрэгт холбогдсоны улмаас сонгуульд оролцож чадаагүй байна. 

Харин сүүлийн жилүүдэд ял шийтгэл амссан иргэдийн санал өгөх эрхийг сэргээх хөдөлгөөн эрчимжиж байгаа аж. Майк Тайсоны амьдардаг Невада муж 2019 онд хүнд гэмт хэрэгтнүүдийн санал өгөх эрхийг сэргээх хуульд нэгдсэнээр алдарт тамирчин санал өгөх эрхтэй болжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.